Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Нүүр будалтын ач холбогдлын талаарх судалгаанд оролцогч бүсгүйчүүд нүүр будалтаар өө сэв, нөсөө толбыг дарж, арьсыг илүү эрүүл харагдуулдаг гэдэгтэй санал нийлж байв. Тиймдээ ч олон бүсгүйчүүд өөрийгөө зөв будаж сурахын тулд нүүр будалтын сургалтанд хүртэл хамрагддаг байна. Харин бүсгүйчүүд өөрийгөө ингэж будаж сурах явцдаа хэд хэдэн байж боломгүй алдаа гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

1 Хуурай арьсан дээр будалт хийх

Олон эмэгтэйчүүд хуурайшиж, холцруутсан арьсан дээрээ шууд будаг түрхдэг нь хамгийн буруу үйлдэл юм. Нүүр будалтыг төгс болгох эхний алхам бол долоо хоногт 1-ээс 2 удаа арьсаа гуужуулж, сайтар чийгшүүлэх явдал. Хэт хуурай арьстай бүсгүйчүүд нүүр будалт хийхээс өмнө чийгшүүлэгч болон праймер заавал түрхэх хэрэгтэй. Мөн хуурай арьстай бол хуурай пудр бус шингэн энгэсэг түрхээрэй.

Хуурай арьсан дээр будалт хийх

2 Хуурайшсан уруул дээр матт уруулын будаг түрхэх

Нүүрнийхээ арьсыг гуужуулж, чийгшүүлсэн шигээ уруулаа ч мөн долоо хоногтоо дор хаяж нэг удаа гуужуулж, чийгшүүлэх хэрэгтэй. Мөн та матт уруулын будаг түрхэхийн өмнө уруулын праймер хэрэглэвэл уруулыг хуурайшуулахгүйгээс гадна уруулын будгийн өнгө тод гарч, уруул илүү бамбагар харагдах болно.

Хуурайшсан уруул дээр матт уруулын будаг түрхэх

3 Нэг төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэсээр байх

Нас ахих тусам олон зүйл өөрчлөгддөг. Таны арьсны уян хатан чанар ч мөн өөрчлөгдөх болно. Түүнчлэн уян хатан, булбарай байсан арьс тань аажим аажмаар үрчлээтэж эхэлнэ. Гэтэл та залуудаа түрхэж байсан кремээ түрхсээр л байгаа юм биш биз? 

Суурь крем түрхэхэд үрчлээ тань улам тодорч байвал та буруу крем хэрэглэж байна гэсэн үг. Тиймээс нас насныхаа онцлогт тохирсон бүтээгдэхүүн сонгох нь маш олон давуу талтай. Үрчлээтэж, суларсан арьсанд цагаан алтны орцтой, арьс чангаруулах үйлчилгээтэй крем сонговол зүгээр. 

Нэг төрлийн бүтээгдэхүүнээ хэрэглэсээр байх

4 Сормуусны будгийг олон удаа нээж хаах

Сормуусаа будахдаа сормуусны будгаа олон удаа онгойлгож, шоткийг нь байн байн нааш цааш хөдөлгөдөг хүмүүс олон байдаг. Энэ нь маш буруу зуршил бөгөөд сормуусны будаг руу агаар орох нөхцөлийг бүрдүүлдэг. Ингэж агаар их орсноор будганд бактери үржиж, будаг хатаж, хэрэглэх боломжгүй болдог. Тиймээс сормуусаа будахдаа будгаа саван дотор нь зөөлөн эргүүлэхэд л болно. 

Сормуусны будгийг олон удаа нээж хаах

5 Нүүр будалтаа хүзүү рүүгээ уусгаж өгөхгүй байх

Маш олон бүсгүйчүүд суурь кремээ завжны яснаасаа доош уусгалгүй орхидог. Энэ нь хүзүү, нүүр хоёрыг өөр өнгөтэй харагдуулах бөгөөд нүүр будалтын маш том алдаа болдог. Тиймээс хэрэглэж байгаа кремээ хүзүүндээ мөн түрхэж уусгаж дадаарай.

Нүүр будалтаа хүзүү рүүгээ уусгаж өгөхгүй байх

6 Суурь крем худалдаж авахдаа буруу газартаа түрхэж үзэх

Бүсгүйчүүд ихэнхдээ суурь кремийн өнгийг шалгахдаа гар дээрээ түрхэн сонгон авдаг. Гэвч гар болон нүүрний арьсны өнгө үл ялиг өөр бөгөөд гарын арьс илүү бараан өнгөтэй байдаг. Тиймээс суурь кремийг хацар дээрээ түрхэж сонгох нь зүйтэй. Харин уруулын будгийг уруулаа бүтэн будаж сонгох нь зүйтэй.

Суурь крем худалдаж авахдаа буруу газартаа түрхэж үзэх

7 Улирал өөрчлөгдөхөд суурь кремээ өөрчлөхгүй байх

Улирал солигдоход хувцсаа сольдог шигээ суурь кремээ ч мөн сольж байх хэрэгтэй. Учир нь 10 бүсгүй тутмын 9–ийнх нь арьсны өнгө дулааны улиралд 1-4 тоноор бараан болдог. Тиймээс хүйтний улиралд хэрэглэж байсан крем арьсанд цагаадаж, цонхигор харагдуулж мэднэ.

Улирал өөрчлөгдөхөд суурь кремээ өөрчлөхгүй байх

8 Хиймэл сормуус наахдаа их цавуу түрхэх

Хиймэл сормуус хэрэглэхдээ цавууны хэмжээг тохируулах нь маш чухал. Гэвч олон бүсгүйчүүд их цавуу түрхвэл удаан тогтоно хэмээн андуурдаг. Энэ нь маш бохир харагдуулдаг төдийгүй харин ч тогтцыг муу болгодог сөрөг талтай. Ингэхгүйн тулд та сайн чанарын цавууг бага хэмжээгээр авч хиймэл сормуусныхаа угт нарийхан түрхээд 40-50 секунд байлгаж хатаасныхаа дараа наах хэрэгтэй. 

Хиймэл сормуус наахдаа их цавуу түрхэх

9 Багснуудаа цэвэрлэхгүй байх

Арьсаа хэчнээн сайн цэвэрлээд ч батга гарсаар л байна уу?

Хэргийн гол учир бохир багсанд байгаа юм. Бохирдсон багсанд төрөл бүрийн нян бактери үржихээс гадна арьсны хачиг үүрлэх тохиолдол ч гардаг. Тиймээс нүүр будалтын багснуудаа 7 хоногт дор хаяж нэг удаа угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Мөн маш сайн чанарын багс нь зөв хөрөнгө оруулалт болдог гэдгийг санаарай.

Багснуудаа цэвэрлэхгүй байх

10 Нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ угаалгын өрөөнд хадгалах

Ихэнх нүүр будалтын бүтээгдэхүүнүүд найрлагадаа натурал тос, лав агуулсан байдаг. Харин энэ нь хэт халуун чийгтэй газарт байхдаа урвалд орж, муудах аюултай. Тиймээс зовхины тос, сүрчиг, хумсны будаг, маск, контур болон уруулын будгуудыг хөргөгчинд хадгалах нь тохиромжтой байдаг. 

Нүүр будалтын бүтээгдэхүүнүүдээ угаалгын өрөөнд хадгалах

11 Гэрэл сүүдэр буруу тавих

Гэрэл, сүүдэр зөв тавих арга: Дух, хамарны гол, хацрын дээд хэсэгт цайвар өнгийн энгэсэг түрхэж шанааны доод хэсэг, духны дээд хэсэгт бараан өнгийн энгэсэг түрхэх хэрэгтэй. Гэхдээ хүн бүрийн нүүрний хэлбэр өөр учраас гэрэл, сүүдэр тавих арга ч мөн өөр байдаг. Тод харагдуулмаар байгаа хэсгийг цайвар, нуумаар байгаа хэсгээ бараан өнгөөр будах хэрэгтэй гэсэн үг. 

Гэрэл сүүдэр буруу тавих

12 Сормуусаа буруу дэрвийлгэх

Сормуусаа будсаныхаа дараа бус будахаасаа өмнө дэрвийлгэх нь зүйтэй. Үгүй бол сормуус гэмтэж, хугардаг. Мөн сормуусаа хэтэрхий чанга дэрвийлгэх эсвэл хэт их будаг түрхэх нь буруу. Мөн сормуусаа дэрвийлгэснийхээ дараа 10-15 секунд хүлээгээд будаарай. 

Сормуусаа буруу дэрвийлгэх

13 Суурь кремнийхээ өмнө нарны тос түрхэхгүй байх

Нарны хорт туяа арьсанд хэрхэн нөлөөлж буй нь нүдэнд ил харагддаггүй учир ихэнх бүсгүйчүүд ач холбогдол өгөлгүй орхидог. Гэтэл бидний нүдэнд харагдахгүй хорт туяа арьсыг асар их гэмтээж байдаг. Тийм учраас арьсны эмч Брюс Катз (Bruse Katz) нүүр будалтынхаа өмнө байгалийн гаралтай нарны тос түрхэж байхыг зөвлөж байна. Энэ нь PA+++ гэсэн тэмдэглэгээтэй байх бөгөөд гоо сайхны SPF тэмдэглэгээтэй бүтээгдэхүүнтэй хавсарснаар таны арьсыг төгс хамгаалах болно.

Суурь кремнийхээ өмнө нарны тос түрхэхгүй байх

14 Хөмсгөө хэт тод будах

Хөмсгөө хэт тод будах нь таныг хурц, ширүүн төрхтэй харагдуулдаг. Тийм учраас юун түрүүнд нимгэн, налуу багс хэрэглэвэл будалт илүү натурал, төгс хэлбэртэй болох болно. 

Эхлээд хөмсөгнийхөө хэлбэрийг гаргаад дараа нь дүүргэж будаарай. Хамгийн гол нь сайтар уусгаж, цэвэрхэн будах нь чухал шүү.

Хөмсгөө хэт тод будах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()