Таны биед "эстроген" даавар илүүдсэнээс болж гарах сөрөг үр дагаврууд

2018-11-18, 12:41
3,814

Эстроген бол эмэгтэй даавар бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаа, сарын тэмдгийн мөчлөг, суганы үсний ургалт, хөхний эрүүл мэндийг дэмжигч юм.  Энэхүү дааврыг тохирох түвшинд барьж байх нь маш чухал. Учир нь дааврын ялгарал хэтэрвэл хорт хавдар тусах аюултай. Энэ үүднээс Таны биенд эстроген даавар илүүдсэнийг илтгэх 8 шинж тэмдэгүүдийг хүргэж байна.

Таны биед "эстроген" даавар илүүдсэнээс болж гарах сөрөг үр дагаврууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Даавар хэт ихээр ялгарах шалтгаанууд

Эстроген даавар ихсэх хоёр натурал шалтгаан байдаг нь бэлгийн бойжилт болон жирэмслэлт юм. Мөн гадны нөлөөлөл болон хооллолт, амьдралын хэв маягаас үүдэн эстроген даавар өндрөөр ялгарч болно. Өнөө үед бидний хэрэглэж байгаа хоол хүнсэнд хорт пестицид, гербицид, өсөлтийн гормон ихээр агуулагддаг болохоор эстрогений түвшинг нэмэгдэх нь тийм ч хэцүү байдаггүй. Тиймээс хүнсний зүйлс худалдаж авахдаа орц найрлага, үйлдвэрлэгдсэн газрыг сайтар шалгаж байх хэрэгтэй.

Даавар хэт ихээр ялгарах шалтгаанууд

Мөн бидний амьдралын хэв маягтай холбоотой доорх шалтгаанууд байж болно:

  1. Их хэмжээний архи, алкоголь, эмийн хэрэглээ
  2. Зүрхний өвчин, чихрийн шижин, таргалалт болон даралт
  3. Стресс                                                                             

Эмэгтэй даавар ихээр ялгарч байгаа үед илрэх шинж тэмдэг

Доорх шинж тэмдгүүдэд анхаарлаа хандуулж, танд илэрч байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй шүү. Хэрвээ таны биед эстроген ихээр ялгарч байвал:

2 Хөх хөндүүрлэж, хавдана

Олон эмэгтэйчүүдийн хөх сарын тэмдэг болон жирэмслэлтийн үеэр өөрчлөгддөг. Учир нь хөх бол дааварт маш мэдрэмтгий эрхтэн юм. Хэрвээ хөх тань хөндүүрлэж өвдөн, өмнөхөөсөө томорч хавдсан мэт санагдаж байвал таны эстроген даавар өндөр байх магадлал өндөр.

Хөх хөндүүрлэж, хавдана

3 Сэтгэл санаа тогтворгүй байна

Эстроген таны оюун ухаан, сэтгэл хөдлөлд нөлөөлнө. Сарын тэмдгийн үеэр сэтгэл санаа тогтворгүй болдогтой адил мэдрэмж төрнө. Та сэтгэлээр унаж, гүн хямарч амьдрах утга учиргүй болсон мэт санагдаж байвал нөхцөл байдлаас илүү даавартаа санаа тавиад үзээрэй.

Сэтгэл санаа тогтворгүй байна

4 Хөхөн дээр булдруу гарна

Эстроген даавар хэт өссөн бол таны хөхөн дээр булдруу гарч магадгүй. Булдруу өвчтэй, хөндүүртэй байж болно. Хэрвээ хөхөн дээрээсээ ямар нэг булдруу олж харвал мэргэжлийн эмчид очихоо хойшлуулж огт болохгүй шүү.

Хөхөн дээр булдруу гарна

5 Үс унана

Хэт их эстроген даавраас болж үс унаж, шингэрдэг. Ялангуяа архагшсан үед ийм шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ үс унах нь өөр шалтгаантай байж болохыг мартаж болохгүй шүү.

Үс унана

6 Жин нэмнэ

Та хэтрүүлж идээгүй, 24/7 цагийн турш орондоо хэвтээгүй атал бэлхүүсээрээ бүдүүрээд байвал эстроген даавар өндөр байх магадлалтай. Мөн та хоолны дэглэмийн дараа ахин жин нэмдэг бол даавартаа анхаарах хэрэгтэй гэдгийг сануулъя.

Жин нэмнэ

7 Сарын тэмдгийн мөчлөг алдагдана

Сарын мөчлөг хэвийн ирдэг эмэгтэйчүүдийн хувьд гэнэт оройтох, эртдэх зэргээр мөчлөг алдагдах нь эстроген дааврын маш тодорхой шинж тэмдэг юм. Сарын тэмдэг нь даавруудын тусламжтайгаар өөрийн гэсэн онцгой мөчлөгтэй явагддаг үйл ажиллагаа бөгөөд даавар тэнцвэргүйжихэд мөчлөг тэрхэн зуурт өөрчлөгддөг.

Сарын тэмдгийн мөчлөг алдагдана

8 Байнга ядруу байна

Хэрвээ та нойрны асуудалтай бол ядруу байх нь ойлгомжтой.Гэвч таны амьдралын хэв маяг өөрчлөгдөөгүй атал ядраад байгаа бол та дааврын шинжилгээ өгч хэвийн эсэхийг шалгуулаарай.

Байнга ядруу байна

9 Нойрны хэмнэл өөрчлөгдөнө

Эстроген ихээр ялгарвал нойрны асуудалтай болдог. Нойр хүрэхгүй болох эсвэл хэт нойрмог болж болно. Стресс гэх мэт гадны нөлөөгүйгээр нойр тань асуудалтай болсон бол даавартаа анхаараад үзээрэй.

Нойрны хэмнэл өөрчлөгдөнө

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()