Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах 10 гайхамшиг

2018-11-12, 16:02
3,303

Ирээдүйг санаанд ч оромгүйгээр өөрчлөх бодит боломжийг олгож байгаа шинээр сэтгэгч, бүтээгчдэд юун түрүүнд талархъя. Учир нь эрдэмтэд саяхан агаараас цэвэр ус ялган авах төхөөрөмж зохион бүтээснээ танилцуулсан нь ундны ус, газар тариалангийн усалгааны системийг бүрэн шийдэх гарц болж өгсөн таатай мэдээ байв. Энэ нээлтийн хүчинд бид амьдралаа сайжруулж, эх дэлхийгээ тогтвортой хөгжүүлэх боломжтой болох билээ. Мөн:

Орчин үеийн технологийн дэвшлийг харуулах 10 гайхамшиг
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Олон үйлдэлт суулгац

Швед улсын ард иргэд цагаан будааны хэмжээтэй микрочипийг гартаа суулгуулж байгаа гэнэ. Тус чип нь "Biohax International" компаний бүтээл бөгөөд Шведийн технологийн хамгийн нэр хүндтэй нийлүүлэгчдийн нэг юм. Эдгээр микрочипүүд нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг дээшлүүлэхэд туслах, онцгой тохиолдолд холбогдох хаягууд, нийгмийн сүлжээний профайлын мэдээлэл тэр ч бүү хэл арга хэмжээ, аялалын цахим тасалбарыг агуулах ч боломжтой юм.

Микрочипийг хэрэглэгчдийн эрхий хурууны дээд хэсэгт суулгадаг бөгөөд вакцин хийлгэх үйл явцтай ойролцоо байдаг. Уг процедур нь 180 орчим долларын үнэтэй бөгөөд 4000 гаруй Шведүүд уг чипийг суулгуулаад байна. Шведийн хамгийн том галт тэрэгний компани ч мөн адил тус чипийг тасалбар, картны оронд ашиглахыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ технологиор удахгүй дэлгүүр, ресторануудад төлбөр хийх боломжтой болно.

Олон үйлдэлт суулгац

2 3-D метал хэвлэл

3-D хэвлэл нь үйлдвэрлэлийн технологийн хамгийн сүүлийн үеийн аргуудын нэг юм. Эдүгээ "HP" болон "GE" зэрэг компаниуд "3-D" металл хэвлэлийг нэвтрүүлж, шинэ төрлийн үйлдвэрлэлийг бий болгох эхний алхмаа хийгээд байна.

Харин энэ бол "HP"–ийн метал хэвлэгч юм. Бага өртгөөр, өндөр бүтээмжтэйгээр хэвлэх энэ машин нь технологийн шинэ эриний төлөөлөлд тооцогдоод байна. "Parmatech" зэрэг компаниуд "HP" –ийн метал хэвлэгчийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд эхэлчихсэн. 

3-D метал хэвлэл

3 Хиймэл үр хөврөл

Германы эрдэмтэд эр бэлгийн эс, өндгөн эс аль алиныг нь ашиглалгүйгээр хулганы хиймэл үр хөврөл гаргаж аваад байна.

Энэ нээлт нь үргүйдлээр зовж, шаналж байгаа хүмүүст шинэ боломжийг олгоно хэмээн эрдэмтэд найдаж байгаа юм. Хоёр өөр хулганы үүдэл эсийг нийлүүлэн эм хулганы хэвлийд байрлуулахад хэдэн өдрийн дотор өсөж, томорч байгааг эрдэмтэд анзаарсан байна. Энэ төрлийн био анагаахын технологи нь  үргүйдлийн судалгаа хийхэд ч туслах юм байна. Мөн эрдэмтдийн ахлагч Николас Риврон судалгааны багийнхан ийм хиймэл үр хөврөлийг хэд л бол хэдэн удаа гаргаж авах боломжтой хэмээн баталсан байна.

Хиймэл үр хөврөл

4 Хиймэл оюун ухааны зурсан зураг 432,000 долларт хүрчээ

Парист хөгжүүлсэн хиймэл оюун ухаан 432,000 ам долларт хүрэх зураг зуржээ. "Portrait of Edmond Belamy" нэртэй тэрхүү зургийг худалдаанд гаргахаас өмнө 7000-10000 доллар хүрнэ гэж таамаглаж байсан бол ийнхүү хэд дахин илүү үнэд хүрсэн байна. Дуудлага худалдааг зохион байгуулсан Ричард Лоидын үзэж байгаагаар, энэ технологи нь ирээдүйд ямар үр дүнд хүргэхийг таамаглах аргагүй ч урлагийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх технологиудын нэг хэмээжээ.

Хиймэл оюун ухааны зурсан зураг 432,000 долларт хүрчээ

5 Өөрийн жингээс 40 дахин хүнд зүйлийг өргөх чадвартай нисдэг дронууд

Швейцарын техникийн их сургууль болон Стэнфордын их сургуулийн эрдэмтэд хамтран өөрийн жингээс 40 дахин хүнд объектыг өргөх хүчин чадалтай жижиг нисдэг роботуудыг зохион бүтээжээ. Эдгээр дронуудыг "FlyCroTugs" гэж нэрлэдэг ба энэ нь ялаа, бичил робот гэсэн үгний товчлол юм. Түүнчлэн тус дрон нь яндан, наалт, микропроцессортой системээр бүрэн тоноглогдсон байна.

Өөрийн жингээс 40 дахин хүнд зүйлийг өргөх чадвартай нисдэг дронууд

6 Робот фэрм

Калифорний Сан Карлост "Iron Ox" нэртэй старт ап компани бүрэн автомат фэрмээ танилцуулаад байна. Энэ нь дотоод фермийн аж ахуй бөгөөд үйлдвэрлэх, боловсруулах, ургац хураах зориулалт бүхий хоёр машин дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Эхний машин нь автомашин шиг том хэмжээний робот бөгөөд ойролцоогоор 450 кг жинтэй. Хоёр дахь машин нь робот гар бөгөөд тарианы үр суулгах, шилжүүлэн суулгах зэрэг илүү боловсронгуй үйл явцыг хариуцдаг.

Робот фэрм

7 Цахилгаан машиныг цэнэглэдэг зам

Швед улс 2030 он гэхэд түлш, шатахуунгүй улс болох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Шведийн Засгийн газар үүнийг бодит болгохын тулд чухал алхмуудыг хийсээр байна. Тэдгээр ажлуудын нэг бол Стокгольмын ойролцоох авто замыг цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх тоног төхөөрөмжөөр тоноглосон явдал юм. Уг төслийг "eRoadArlanda" хэмээн нэрлэдэг бөгөөд цахилгаан машиныг троллейбус, автобус цэнэглэдэг цахилгаан утас ашиглан цэнэглэх юм. Харин тус цахилгаан утас нь замын дотор талд байрлах ба машинаа жолоодож байхад автоматаар цэнэглэх горимтой. Тиймээс машин болон цэнэглэгч ямар ч цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллана.

Цахилгаан машиныг цэнэглэдэг зам

8 Бостон Дайнамикс компаний анхны худалдаанд гаргах робот

Бостон Дайнамикс нь робот үйлдвэрлэлээрээ алдартай компани бөгөөд одоогоор нохойтой төстэй "SpotMini" хэмээх анхны нийтэд зориулагдсан роботоо зах зээлд гаргахаар төлөвлөөд байгаа юм. Тус роботыг 2018 оны 5 сард анх танилцуулсан бөгөөд 2019 оны 7 сараас дэлхий даяар худалдаалах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэхүү робот нь барилга, хүргэлтийн үйлчилгээ, хамгаалалт болон гэрийн туслах үйл ажиллагаанд зориулагдсан байна.

Бостон Дайнамикс компаний анхны худалдаанд гаргах робот

9 Хорт хавдрын оношилгоог түргэсгэхэд туслах аппликейшн

"DreamLab" нь хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралын хэв маяг, генетик зэрэг дээр тулгуурлан тархи, уушги, арьсны хорт хавдрыг эрт оношлоход туслах зорилготой аппликейшн юм. 

"Vodafone" компаний зохион бүтээсэн тус аппликейшн нь хорт хавдрын судалгаанд маш том нээлт болсон төдийгүй хорт хавдартай өвчтөнүүдэд анализ хийх чадвартай юм.

Хорт хавдрын оношилгоог түргэсгэхэд туслах аппликейшн

10 Агаараас ус гаргаж авах машин

Калифорниос гаралтай инженерийн багийнхан агаараас ундны цэвэр ус гаргаж авах машиныг зохион бүтээжээ. Тэрхүү аварга том металл хайрцагт байрладаг машинууд нь агаарыг ууршуулах аргаар ундны ус болгон хувиргадаг байна. Түүнчлэн эдгээр машинууд нь нарны энерги эсвэл био түлшийг шатааж чаддаг бөгөөд ундны ус, газар тариалан тэр ч байтугай онц байдлын үед ч асар чухал нөлөө үзүүлэх нээлт юм.

Агаараас ус гаргаж авах машин

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()