Сурталчилгаа (15)
Хаах

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд

Холливудын тулаантай кинонуудыг үзэх хэдий сайхан ч зарим үед буугаа огт цэнэглэлгүй буудалцах, гар, хөлдөө буудуулсан хүнээс ямар ч цус гарахгүй байх гэх мэт хэтэрхий "хайнга" алдаанууд гардаг. Мэдээж тийм алдаануудыг харах зарим хүнд зугаатай байж магадгүй ч заримд нь арай хэтэрхий санагдах нь бий. Энэ үүднээс та бүхэнд холливудын кинонууд галт зэвсгийг хэрхэн буруугаар харуулдаг талаар дараах мэдээллийг хүргэж байна. 

Холливудын кинон дээр гардаг ичмээр алдаанууд

1 Дуу намсгагч үнэндээ буун дууг сайн намсгаж чаддаггүй

Кинон дээр дуу намсгагчтай буу бараг л шивнэж байгаа мэт нам дуутай байдаг мэтээр харуулдаг. Гэвч бодит байдал дээр энгийн гар буун дуу дунджаар 140-160 децибел хүрдэг бол дуу намсгагчтай буун дуу 120-130 децибел хүрдэг аж. Өөрөөр хэлбэл дуу намсгагчтай буун дуу 20-30 метрийн дотор ямар ч хүнд сонсогдохоор чанга байдаг.

Дуу намсгагч үнэндээ буун дууг сайн намсгаж чаддаггүй

2 Хэзээ ч дуусдаггүй сум

Кинон дээр "АК"-аас эхлээд бүрэн автомат буутай хүмүүс хэзээ ч сум нь дуусдаггүй мэт шүршээд л, шүршээд л байдаг. Жишээ нь та бидний сайн мэдэх "Rambo" гэхэд л "M60" буугаар 3 минутын турш тасралтгүй бууддаг. Харин бодит байдал дээр "M60" нь нэг минутад 700 сумаар галлах чадалтай бөгөөд нэг дайз дээд тал нь 400 сумтай байдаг гэхээр 35 секундын дотор "Rambo" сумаа дуусгах ёстой гэсэн үг.

Хэзээ ч дуусдаггүй сум

3 Сум нэвтэрдэггүй хантааз таныг бүх зүйлээс хамгаална

Үнэндээ сум нэвтэрдэггүй хантааз бууны сумыг таны бие рүү нэвтэрч орохоос хамгаалах зорилготой болохоос ид шидийн мэт бүрэн хамгаалж чадахгүй. Бууны сум дунджаар 762м/с-н хурдтай байдаг бөгөөд тийм хурдтай ирсэн сумыг зогсоосон ч ирж буй цохилтын хүч таны хавиргыг гэмтээгээд зогсохгүй дотуур цус алдалтад ч хүргэж мэднэ. 

Сум нэвтэрдэггүй хантааз таныг бүх зүйлээс хамгаална

4 Буугаа хэд ч цэнэглэсэн болно

Киноны баатрууд буугаа гартаа барих бүрдээ цэнэглэж харагддаг. Үнэндээ нэг л цэнэглэсэн бол түүнийг ахин цэнэглэх шаардлагагүйн дээр бууны замгийг татах бүрт сум хаягддаг юм. 

Буугаа хэд ч цэнэглэсэн болно

5 Сум бүр тэсэрнэ

Буудалцаан болох бүрт машин, барилга дэлбэрдгийг та санаж байгаа байх. Үнэндээ бууны сум ихэнх төрлийн тэсрэх бодисыг тэсэлж чаддаггүй. Мөн бензинийг холоос ирсэн сум биш ойроос буудсан бууны оч асаадаг юм. 

Сум бүр тэсэрнэ

6 Хэтэрхий шүршиж бууддаг

Галт зэвсэгийн талаар наад захын мэдлэгтэй хүн ч сумаа гамнах буюу оновчтой буудах ёстойг мэднэ. Харин зарим тулаантай кинон дээр гар буунаас арай томхон буутай хэрнээ хязгааргүй сумтай мэт шүршиж буудах нь боломжгүй зүйл юм. 

Хэтэрхий шүршиж бууддаг

35
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()