Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээрх иргэншилгүй 10 хүн

2018-11-13, 13:40
3,791

Та энэ нийгэмд амьд оршин тогтнож л байгаа бол ямар нэгэн газар харьяалалтай байх учиртай. Гэвч хамгийн сонирхолтой нь ямар ч иргэншилгүй хүмүүс одоог хүртэл оршин байгаа бөгөөд тэднээс иргэншилгүй байх ямар вэ гэж асуувал хэцүүхэн хариултууд сонсох бололтой. Учир нь ийм хүмүүс гадаад улсын виз мэдүүлж авч чадахгүй тэр ч бүү боловсрол, банк, эрүүл мэнд гэх мэт нийгмийн халамж, үйлчилгээнүүдэд хамрагдаж ч чаддаггүй байна.

Дэлхий дээрх иргэншилгүй 10 хүн

1 Васили Бабина (Vasily Babina)

58 настай Васили Бабина 2017 оны 2 сард л өөрийгөө ЗХУ-ын иргэний харьяалалтай хэвээр байгаагаа мэджээ. Учир нь түүнийг шоронд хоригдож байх хугацаанд ЗХУ бутарч ОХУ болсон байна. Тэрээр дээрэм, луйвар болон аллагын улмаас насаараа хоригдох ялтай байсан бөгөөд 2017 онд суллагдсан юм. Харин Оросын шүүхээс түүнийг хууль бус цагаач гэж үзсэн бөгөөд төрөлх нутаг Казахстанд нь буцаахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Васили Бабина (Vasily Babina)

2 Майк Гогулски (Mike Gogulski)

Гогулски гэх эр 2008 онд Словак дахь АНУ-н элчин сайдын яаманд очиж өөрийн АНУ-н иргэншлээ цуцлуулаад паспортоо шатаажээ. Сонирхолтой нь тэрээр өөрийн иргэншлээ цуцлуулсан ч өөр улсад иргэний харьяалалтай болохыг хүсээгүй аж. Түүнчлэн тэр өөрийгөө дэлхий дээрх цор ганц улсгүй хүн хэмээн зарлаж байсан юм. Түүний иргэншлээсээ татгалзах болсон шалтгаан нь АНУ-н засгийн газар өөрөөс нь АНУ-н иргэн байхыг хүсэж байгаа эсэхийг нь асуугаагүй гэх шалтгаан байсан гэнэ. Харин одоо тэрээр паспортгүй учраас Европын холбооны улсуудад амьдрах боломжгүй бөгөөд ямар нэг улсын харьяалалгүй учраас шинэ паспорт авах ч боломжгүй юм.

Майк Гогулски (Mike Gogulski)

3 Мехран Карими Нассери (Mehran Karimi Nasseri)

Тэрээр Ираны иргэн байсан бөгөөд түүнийг 1970-аад онд шашин, төрийг эсэргүүцсэн гэсэн шалтгаанаар иргэншлийг нь хүчингүй болгосон байна. Мөн түүнийг эх орноос нь хөөсөн бөгөөд тэрээр хэд хэдэн орноос иргэншил хүсээд байсан юм. Европын холбооны хуулийн дагуу Нассери нь дүрвэгчийн статусаараа тус холбооны хүссэн улсдаа амьдарч болох хэдий ч Англи улс өөрийн хуулийн дагуу түүнийг улсдаа оруулахыг зөвшөөрөлгүй Франц руу буцаасан байна. Харамсалтай нь тэрээр бичиг баримтгүй шалтгаанаар аль ч улсад орж чадаагүй юм. Ингээд түүнд нисэх онгоцны буудалд амьдрах ганцхан сонголт үлдсэн бөгөөд тэрээр 1988-2006 он хүртэл Францын нисэх онгоцны буудалд амьдарсаар байжээ.

Мехран Карими Нассери (Mehran Karimi Nasseri)

4 Соня Камилис (Sonia Camilise)

2008 онд Соня Камилис өөрийгөө харьяалагдах улсгүй болсныг олж мэджээ. Учир нь тэрээр өөрийгөө Доминикан улсын иргэн гэж бодож байсан ч түүний Гаити улсын цагаач эцэг нь өөрийгөө Доминиканы хууль ёсны оршин суугч гэдгээ баталж чадаагүй учраас тус улс Сонягийн иргэншлийг түтгэлзүүлжээ. Гаити улс ч мөн түүнийг Доминиканы иргэн хэмээн иргэншил олгохоос татгалзсан юм. Учир нь Гаити улсын хуулиар давхар иргэншлийг хориглодог бөгөөд Соня насан туршдаа Доминиканд амьдарсан нь ч тус улсын иргэншлийг авахад хамааралгүй байжээ. Харин тэрээр бичиг баримтгүй учраас коллежид сурч, гэрлэж тэр ч бүү хэл тус улсыг орхиж чадахгүй болсон байна.

Соня Камилис (Sonia Camilise)

5 Элиана Рубашкин (Eliana Rubashkyn)

Колумб улсад төрсөн Элиана Рубашкин өөрийгөө манин гэдгийг мэдэхээс өмнө Луйс Рубашкин нэртэй байжээ.

Тэрээр дааврын эмчилгээ хийлгэж эмэгтэй төрхтэй болсон бөгөөд сурч байсан Тайван улсын Тайпэй их сургуульдаа бичиг баримтаа шинэчлэх хэрэгтэй болсноос бүх асуудал эхэлсэн байна. Учир нь Тайванд Колумб улсын консулын газар байдаггүй учраас Хонконг улсад байрлах Колумбын консулын газарт бичиг баримтаа шинэчлүүлэхээр ханджээ. Гэвч түүнийг Хонконгийн нисэх онгоцны буудал дээр хил давахад асуудал үүсч Элиана тэндээ гудамжинд амьдарч хэдэн сарыг өнгөрүүлсэн байна. Энэ хооронд тодорхойгүй шалтгаанаар түүний Колумбын иргэншил цуцлагдаж, өөр бусад орнуудад ч түүний иргэншлийг бүртгэхээс татгалзсан юм. Учир нь ихэнх улсад зөвхөн хүйс солиулах мэс ажилбарт орсон хүмүүст л хууль ёсны цагаач болох эрх өгдөг аж. 

Элиана Рубашкин (Eliana Rubashkyn)

6 Мухамэд Идрийс (Muhammad Idrees)

Мухамэд Идрийс бол Энэтхэг, Пакистаны зөрчилдөөнт харилцааны хохирогч юм. Учир нь тэрээр визний хугацаагаа ердөө 3 хоног хэтрүүлсэн хэргээр Энэтхэгийн шоронд 10 жил хоригдсон байна.

Идрийс Энэтхэгт төрсөн бөгөөд гэрлэснийхээ дараа Пакистанд цагаачлан амьдарч байжээ. Харин 1999 онд Энэтхэгт амьдардаг аав нь хүндээр өвдөж Идрийс түүнийг зорин очсон ч аав нь удалгүй нас барсан байна. Ингээд тэрээр Энэтхэг дэх визний хугацаагаа 3 хоногоор хэтрүүлчихжээ. Харин Энэтхэгийн талаас түүнийг Пакистаны тагнуул хэмээн үзэж визний зөрчлийн торгуульд ердөө 9.17 ам доллар авсан ч эсрэгээрээ 10 жил шоронд хорих ял оноосон байна. Энэ хугацаанд Пакистанд түүнийг эхнэрээсээ салсан хэмээн иргэншлийг нь түтгэлзүүлснээс тэрээр харьяалагдах улс оронгүй болж Энэтхэгийн шоронд гацчихаад байгаа ажээ.

Мухамэд Идрийс (Muhammad Idrees)

7 Юн Жү (Eun-ju)

Юн Жүгийн ээж болон эмээ нь Хятад руу зугтахаасаа өмнө Хойд Солонгосын иргэд байжээ.

Түүний ээж Хятадад очсон хойноо Солонгос Хятадын эрлийз эртэй гэрлэсэн бөгөөд 2006 онд Хятадаас Өмнөд Солонгос руу цагаачлахаар хөөцөлдөж яваад сураггүй алга болсон байна. Тэгээд ч зогсохгүй түүний аав ч мөн 2007 онд ослоор нас баржээ. Ингээд Юн Жү эмээтэйгээ хамт 2012 он хүртэл Хятадад амьдарсан ба Лаос, Тайландаар дамжин Өмнөд Солонгост цагаачилжээ. Гэвч Өмнөд Солонгос Юн жү охинд иргэншил өгөхөөс татгалзсан юм. Иргэншилгүйгээр Юн жү сургуульд явж, банканд хадгаламж нээлгэж чадахгүй. Тэр ч бүү хэл эмнэлэгт хандах ч боломжгүй юм.

Юн Жү (Eun-ju)

8 Зи Чан Чэн (Sze Chung Cheung)

Зи Чан Чэн нь Бельги ээж, Хонконг аавтай боловч аль ч улсын иргэн биш ажээ. Тэрээр Хонконгод төрсөн бөгөөд Бельгийн хуулиар 18-28 насны гадаад улсад төрсөн иргэд хүсэлт гарган тус улсын иргэншилд бүртгүүлдэг ба Зи Чан Чэн хүсэлт гаргаагүй учраас иргэншлээс нь хассан аж. Мөн Хонконгод төрсөн Марк болон Луйс Рикман нэртэй ихэр хөвгүүд дээрхтэй ижил нөхцөл байдлаас болж иргэншлээ алдсан юм.

Зи Чан Чэн (Sze Chung Cheung)

9 Фредрик Нгубэн (Frederick Ngubane)

Түүний түүх тун сонирхолтой. Тэр өөрийгөө Өмнөд Африк гаралтай гэх боловч тус улс түүний иргэншлийг үгүйсгэжээ. 

Тэрээр  эцгээ нас барсны дараагаар 3 настай байхдаа ээжтэйгээ хамт Өмнөд Африкаас Кени улс руу дүрвэжээ. Ингээд 2002 онд ээж нь мөн амиа алдсан бөгөөд тэрээр Уганда руу нүүсэн байна. Ингэж явсаар Нгубэн 2009 онд Өмнөд Африк руу эргэн ирэх шийдвэр гаргасан бөгөөд төрсний гэрчилгээгээрээ тус улсын иргэн гэдгээ батлах гэж байсан ч сууж явсан такси нь хулгайлагдаж бичиг баримтаа алджээ. Түүгээр ч зогсохгүй улсын бүртгэлээс шүүлгэхийг хүссэн ч татгалзсан хариу өгсөн байна. Ингээд тэрээр ямар ч улсад амьдрах эрхгүй нэгэн болж хувирсан юм.

Фредрик Нгубэн (Frederick Ngubane)

10 Маха Мамо (Maha Mamo)

Маха Мамогийн эцэг эх нь Ливан болон Сирийн харьяалалтай бөгөөд тэдний эгч дүүс ч мөн иргэншилгүй хүмүүс юм. Учир нь Ливаны хуулиар тэдний эцэг нь Ливан хүн биш учир иргэншилдээ бүртгэх боломжгүй аж. Харамсалтай нь тэд Сирийн ч иргэд биш. Учир нь Сирийн хуулийн дагуу Мусульман шашинтай эхийг нь Христийн шашинтай эртэй гэрлэснийг нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Иргэншилгүйн улмаас Мамо болон түүний эгч дүүс ажил хийж, хилийн чанд руу явж чадахгүйгээр барахгүй гар утасны сим карт ч авч чадахгүй байгаа аж. Аз болж 2014 онд Ливан дахь Бразилын элчин сайдын яамнаас тэдэнд хүмүүнлэгийн виз, аяллын бичиг баримт гаргаж өгөхийг зөвшөөрсөн байна.

Маха Мамо (Maha Mamo)

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()