Сурталчилгаа (15)
Хаах

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ?

Дарс нь хоолонд амт нэмж, эерэгээр нөлөөлдөг талаар олон мэдээлэл байдаг ч чухам ямар хүнсний бүтээгдэхүүнд хэрхэн хэрэглэж болдгийг бид төдийлөн сайн мэддэггүй. Энэ үүднээс та бүхэнд улаан дарсаар амталж шарсан үхрийн мах хийх аргыг хүргэж байна.

Үхрийн махаар хэрхэн хурдан хугацаанд амттай хоол хийх вэ?

1 Жор

  • Ургамлын тос - 1 хоолны халбага
  • Үхрийн мах - 200гр
  • Сонгино - 1 жижиг
  • Саримс - 1 хумс
  • Улаан вино - 500мл
  • Улаан лоолийн нухаш - 200гр
  • Давс - амтлагаагаар

Жор

2 Хийх арга

  1. Ургамлын тосоо сайтар халаагаад үхрийн махаа бор өнгөтэй болтол шараад тусад нь авч тавина.
  2. Саримс, сонгиноо 2-3 минут шаргал өнгөтэй болтол хуураад улаан вино, лоолийн нухаш нэмэн 10 минут дундаж гал дээр буцалгаж өтгөвтөр болгоно.
  3. Ингээд дээрээс нь хагас болсон үхрийн махаа нэмэн бага зэрэг чанаж болгоод бэлэн болно.

Хийх хугацаа: 20 минут

Хийх арга

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()