Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Даргын тань танд хандах хандлага ямар вэ? Ямар ч салбарт, ямар ч ажил хийсэн даргатайгаа сайн харилцаатай байх нь чухал. Учир нь тэд л таныг албан тушаал ахиулах уу, халах уу, халамжлах уу гэдгийг шийднэ. Үүнтэй холбогдуулан  “All the Leader You Can Be” номын зохиогч, "Bates Communications" компанийн гүйцэтгэх захирал Сюзанна Бейтс таныг эрхэлж байгаа ажил албандаа зөв замаар явж байгаа эсэхийг  мэдэх аргуудын талаар ингэж зөвлөж байна.

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ?
11.11 ОНЦГОЙ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Танд нэг л хатуу хандаад байна уу?

Дарга тань таны чадварыг мэддэг ч хийсэн бүхнийг тань өөлдөг байж болно. Харин энэ хандлагыг хамгийн энгийнээр  "хайр нь дотроо, хал нь гаднаа" гэж тайлбарлаж болох юм. Нөгөөтэйгүүр таныг шүүмжлэлийг бодитой хүлээн авч илүү хариуцлагатай ажиллах чадвартай нэгэн гэж үздэг ч байж болно.

Харин эсрэгээрээ дарга тань таныг магтдаг ч үгүй, шүүмжилдэг ч үгүй байж бас болно. Энэ хандлага нэг талаас удирдлага таныг үнэ цэнээ мэддэг гэж үздэг учир байнга магтаад яахав гэж боддог байх боломжтой. Харин нөгөө талаас өгсөн үүрэг даалгаврыг нь байнга сайн биелүүлдэг болохоор магтаж талархахаа зүгээр л мартсан байж болно. 

Танд нэг л хатуу хандаад байна уу?

2 Таныг сорьж байна

Удирдлагын зүгээс танд ахин дахин ажил даалгаж өгөх нь тийм ч муу зүйл биш юм. Энэ тохиолдолд удирдлагууд ажилтныхаа чадварыг сорих зорилгоор ажлын ачааллыг нь нэмж байж болно. Энэ бол таныг залхаах гэсэн хэрэг огт биш бөгөөд харин ч чадвараа харуулах таатай боломж гэж хүлээж авах хэрэгтэй.

Таныг сорьж байна

3 Таны санал үнэ цэнэтэй

Та өөрийгөө даргадаа ямар үнэлгээтэй байдаг талаараа бодож үзсэн үү? Тэгвэл энийг мэдэх их амархан. Үүний тулд тэр таныг хүндэтгэж байна уу, чухал асуудлаар хэлсэн саналыг тань хүлээн авч байна уу гэдгийг л анзаарах хэрэгтэй. Хамгийн гол нь компанийг хөгжүүлэхэд та үнэхээр үнэтэй хувь нэмэр оруулж л байгаа бол даргатайгаа харилцах харилцаандаа нэг их ач холбогдол өгөөд хэрэггүй. Хэрэв хурал зөвлөгөөн дээр удирдлага тань таны саналыг байнга анхааралтай сонсож, үнэлж байгаа бол энэ сайны шинж юм.

Таны санал үнэ цэнэтэй

4 Хамгийн эхэнд танд хандаж байна уу?

Шинэ ажил, даалгавар гарч ирэх бүрт дарга тань хамгийн түрүүнд танд хандаж байгаа бол та компанийнхаа үнэ цэнэтэй ажилтан гэдэгтэй итгэлтэй байж болно.

Хамгийн эхэнд танд хандаж байна уу?

5 Та үлгэр жишээ

Бусад ажилтнууд ажилдаа түүртээд хийж чадахгүй байгаа үед дарга тань таныг тэдэнд туслуулахаар илгээж байгаа бол тэр таныг үлгэр жишээ, найдвартай хүн гэж үнэлдэг гэсэн үг.

Та үлгэр жишээ

6 Чухал ажлыг танд л найддаг

Чухал хэлэлцээр, гэрээ зэргээ танд даатгаж байгаа бод та даргынхаа итгэлтэй хүн гэсэн үг. Удирдлагууд өөрийнхөө ажлыг ямагт хамгийн авьяаслаг ажилтантайгаа хуваалцах замаар тэднийг өсөж дэвжих боломжийг олгож байдаг. Үүний төлөө та одон медаль хүртэхгүй ч хамгийн чухал төслийг авах зэргээр шинэ зүйл сурсаар байх болно.

Чухал ажлыг танд л найддаг

7 Таны ажлыг сонирхож байна уу?

Удирдлага тань таны ажлын явцыг анхаарч сэтгэл ханамжтай байгаа эсэхийг асууж байвал таныг алдахыг хүсэхгүй байгаагийн шинж. Ийм яриа бол байцаалт биш, харин сайн ажилтнаа авч үлдэх гэсэн бодол гэдгийг ойлгох хэрэгтэй.

Таны ажлыг сонирхож байна уу?

8 Бусдыгаа сургаж дадлагажуулахыг танаас хүсэж байна уу?

Дарга тань таныг шинэ ажилтнуудад зааж сургаж байгаараа гэж захиж байгаа нь танд нэмэлт ачаалал өгч ажлаар дарж байгаа хэрэг биш юм. Нөгөө талаас нь авч үзвэл энэ нь тэр таны чадварт сэтгэл хангалуун байж, чадварлаг, найдвартай хүнээр шинэ ажилтнуудаа сургаж дадлагажуулж авах гэсэн хэрэг байж болно. Тэгэхээр та ажлаар дарлаа гэж гомдоллохын оронд өөрийнхөө удирдах арга барил, ажлын туршлагаа харуулах сайхан боломж гэж хар.

Бусдыгаа сургаж дадлагажуулахыг танаас хүсэж байна уу?

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()