Сурталчилгаа (15)
Хаах

Сошиал ертөнцөд хэрхэн өөрийнхөө хувийн мэдээллийг алдахгүй байх вэ?

2018-11-15, 17:20
1,582

2018 оны 7 сарын байдлаар дэлхийн нийт хүн амын 55,1% нь интернэт хэрэглэж байгаа гэсэн судалгаа гарчээ. Эндээс интернэт бол орчин үеийн даяаршсан нийгмийн өдөр тутмын амин чухал хэрэгцээ болсон гэдгийг харж болно. Гэвч тэдгээр  хэрэглэгчдийн олонх нь интернэт сүлжээнд өөрийн аюулгүй байдалд анхаарал тавьдаггүй бөгөөд ямар аюултайг нь төсөөлж ч үзээгүй байдаг. Тиймдээ ч гарах сөрөг үр дагаврыг бодолгүй хувийн мэдээллээ дэлгэрэнгүй оруулж, нууц үгээ ил байлгах гэх мэтээр гэнэн үйлдэл хийдэг.

Сошиал ертөнцөд хэрхэн өөрийнхөө хувийн мэдээллийг алдахгүй байх вэ?

1 Нууц мэдээллээ сошиал чатаар бүү илгээ

Нууц мэдээлэл гэдэгт банкны картын ард байрлах 3 оронтой тоо, нууц дугаар, иргэний үнэмлэх, гадаад паспорт, чухал бичиг баримтын зураг гэх мэт мэдээллүүд орно. Хэрэв та цахим шуудангаар чухал баримт бичиг сканердаж эсвэл зургийг нь авч илгээдэг бол хүлээж авсан хүндээ татаж авсан даруйдаа устгахыг сануулах хэрэгтэй.

Нууц мэдээллээ сошиал чатаар бүү илгээ

2 Оддын талаар мэдээлэл хайхдаа болгоомжтой бай

Америкийн "McAfee" компаниас жил бүр "Google"-ээр хайхад аюултай олны танил эрхмүүдийн жагсаалтыг гаргадаг. Өөрөөр хэлбэл тухайн олны танил нэгнийг "Google"-ээр хайснаар вирустэй, аюултай сайтууд руу үсрэх магадлал өндөр гэсэн үг. Тухайн алдартныг нэрээр нь хайх мөн “photos”, “watch for free”, “torrent” болон “download” гэх мэт үгсийг ашиглавал вирустэх магадлал улам өндөр болох болно. Тус компани энэхүү жагсаалтыг 12 жилийн турш гаргаж байгаа бөгөөд тэргүүн байруудыг ихэвчлэн дуучид, жүжигчид эзэлдэг байна. Харин 2018 оны жагсаалтыг Австралийн жүжигчин, загвар өмсөгч, “Orange Is the New Black” цувралын од Руби Рөүз (Ruby Rose) тэргүүлсэн байна.

Оддын талаар мэдээлэл хайхдаа болгоомжтой бай

Харин Английн дуучин Адель (Adele) 21-р байранд орсноор энэхүү жагсаалт дахь дуучдын хамгийн дээр бичигджээ.

3 Бусдын гар утас, компьютероос цахим шуудан, сошиал хаягаараа нэвтэрсэн бол дуусаад заавал “log out” хийж гараарай

Хэрвээ өөрийн хаягийг гаргахаа мартсан бол "Facebook"-ийн "Settings" цэсний "Security and Login" тохиргоо руу орж “Log Out Of All Sessions” сонголтыг сонгож, нууц үгээ шинэчлээрэй.

Бусдын гар утас, компьютероос цахим шуудан, сошиал хаягаараа нэвтэрсэн бол дуусаад заавал “log out” хийж гараарай

4 Wi-Fi хэрэглээгүй үедээ унтрааж байх

Өдрийн турш Wi-Fi–д холбогдсон байдгаа өнөөдрөөс эхлэн болих хэрэгтэй. Энэ нь таны аюулгүй байдалд тустайгаас гадна гар утасны зайны эдэлгээг уртасгах болно. Мөн автоматаар Wi-Fi–д холбогдох тохиргоог цуцлах нь зүйтэй. Ингэснээр нууц үг шаардалгүй автоматаар нэвтэрдэг аюултай Wi-Fi сүлжээнээс сэргийлж чадна. 

Учир нь сүлжээний луйварчид ийм аргаар хүний хувийн мэдээллийг олж авдаг. Мөн кафе, ресторан, гудамжны үнэгүй Wi-Fi–аар холбогдсон байх үедээ интернэт банк гэх мэт чухал мэдээллүүд рүүгээ битгий холбогдоорой. Хэрэв яаралтай интернэт банкандаа холбогдох хэрэгтэй болбол утасныхаа датаг ашиглахыг зөвлөж байна.

Wi-Fi хэрэглээгүй үедээ унтрааж байх

5 Ухаалаг утасныхаа дуут тусламж (siri)–г хаагаарай

Хэрвээ та "Siri"–ийн тусламжийг байнга авдаг бол доорх мэдээллийг уншаарай.

Учир нь маш олон луйварчид "Siri"-гийн тусламжтайгаар интернэт банкнаас тань мөнгө шилжүүлэх боломжтойг мэддэг бөгөөд ийм тохиолдол ч олон гарч байжээ.  "iPhone X" болон дараагийн загварууд дээр "Siri"-г унтраахын тулд "Settings" цэсний "General" цэсийг сонгоод "Accessibility" хэсэг рүү орж "Side Button" дээр дараарай. Харин "iPhone 8" болон түүнээс өмнөх загварын утасны "Siri"–г хаахын тулд "Side Button” бус “Home Button” дээр дарж "Siri"–г унтраана.

Ухаалаг утасныхаа дуут тусламж (siri)–г хаагаарай

6 Цахим шуудангийн хэд хэдэн хаягтай бай

Хувийн амьдрал, харилцаа холбоондоо ашиглах цахим хаяг, ажлын цахим хаяг, онлайн бүртгэлийн цахим хаягаа тусад нь байлгах хэрэгтэй. Энэ нь таны цахим шуудан болон түүний хэрэглээг эмх цэгцтэй хялбар болгоно. Цаашлаад цахим шуудан бүртээ тохирсон сайтар нууцлал бүхий нууц үгтэй байх хэрэгтэй. Мөн тэрхүү нууц үгээ тогтмол хугацаанд соливол сайн. Эсвэл "browser"–оо байнга "update" хийж байгаарай.

Цахим шуудангийн хэд хэдэн хаягтай бай

7 Танигдахгүй файлыг бүү нээ, ялангуяа стандарт бус өргөтгөлтэй бол бүр ч аюултай

Хэрвээ та танихгүй нэгнээс цахим шуудангаар хачирхалтай шуудан хүлээж авсан бол эхлээд өргөтгөлд нь анхаарлаа хандуулаарай. Хэрвээ тус файл .exe, .pif, .scr, .docm болон .reg гэх мэт өргөтгөлтэй бол нээхгүй байсан нь дээр.

Танигдахгүй файлыг бүү нээ, ялангуяа стандарт бус өргөтгөлтэй бол бүр ч аюултай

8 Кевин Митник (Kevin Mitnick)–н бичсэн “Мэхлэх урлаг” номыг уншаарай

Кевин Митник нь компьютерын хакер бөгөөд одоогоор зохиолч, мэдээллийн системийн аюулгүй байдлын зөвлөхийн үүрэг гүйцэтгэж байна. Түүний бичсэн “Мэхлэх урлаг” ном маш сонирхолтой, ойлгомжтой бичигдсэн байдаг бөгөөд тус номыг уншсанаар та кибер гэмт хэрэг хэрхэн явагддаг, луйварчид хэрхэн бусдын дансыг дээрэмддэг талаар маш сайн ойлголттой болох болно.

Кевин Митник (Kevin Mitnick)–н бичсэн “Мэхлэх урлаг” номыг уншаарай

9 Онлайнд хувийн мэдээллээ бага оруул

Гэрийн хаяг, ямар цагаар гэртээ байдаггүй болон хэзээ амралт, үдэшлэгт явах талаараа олон нийтийн сүлжээндээ оруулах хэрэггүй. Мөн томоохон худалдан авалт, бэл бэлчингээ онлайнаар гайхуулах хэрэггүй. Ер нь өөрийн хөрөнгө чинээг аль болох цөөн хүнд мэдэгдэж байх нь зүйтэй.

Онлайнд хувийн мэдээллээ бага оруул

10 Өөрийн файл, мэдээллүүдийг нөөцлөх буюу тогтмол “back up” хийж байх

Файлуудаа нөөцлөхөд 3 үндсэн алхам бий. Эхлээд үндсэн файлуудаа хувилж, хувилсан файл үүсгээрэй. Үндсэн болон хувилсан файлуудаа хоёр тусдаа хадгална. Ингээд та "Hard Disk" эсвэл «Google Drive», "Dropbox", "iCloud" гэх мэт файл хадгалах онлайн агуулахад дээрх хоёр хувилбарынхаа аль нэгийг хадгалаарай.

Өөрийн файл, мэдээллүүдийг нөөцлөх буюу тогтмол “back up” хийж байх

11 Хүүхдүүдтэйгээ интернэтийн талаар ярилц

Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол эртнээс тэдэнтэй өөрийн аюулгүй байдлыг хангах талаар зөвлөгөө өгч, ярилцаарай. Харин өсвөр насны хүүхэдтэйгээ интернэт дэх бүх мэдээлэл үнэн биш бөгөөд түүнийг хэрхэн шүүж, өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авах талаар ярилцах нь зүйтэй.

Хүүхдүүдтэйгээ интернэтийн талаар ярилц

12 Онлайн гүйлгээнд ашигладаг дансны хуулгаа хянах

Хэрвээ та өөрийн байнга хэрэглэдэг картын дансаа онлайн гүйлгээндээ ашигладаг бол тухайн дансандаа их мөнгө хадгалахаас зайлсхийгээрэй. Өөрөөр хэлбэл хадгаламжийн дансаа онлайн гүйлгээтэйгээ холболгүй тусад нь байлгах хэрэгтэй гэсэн үг. Мөн онлайн болон картын гүйлгээний мэдээллийг байнга гар утсандаа мессэжээр авч байх нь зөв.

Мөн компьютероос интернэт банкандаа холбогдохдоо вебсайтын өргөтгөлд анхаарлаа хандуулаарай. Хаяг нь https:// гэж эхэлсэн байвал тухайн сайт бүрэн хамгаалалттай гэж ойлгож болно.

Онлайн гүйлгээнд ашигладаг дансны хуулгаа хянах

13 Сайн санааны үйлсэд оролцохдоо сайтар нягтал

Сошиал сүлжээн дэх үнэн бодитой нь мэдэгдэхгүй, хандивын мөнгө хүссэн постыг бусдад тарааж, "share" хийх хэрэггүй. Ялангуяа мөнгө шилжүүлэх данс нь зураг дээр тодоор харагдаж байвал бүр ч аюултай байж мэднэ. Учир нь онлайн луйварчид хүмүүсийн өрөвдөх сэтгэлийг ашиглан мөнгө олдог болжээ. Мөн тухайн пост дээр сайн санааны үйл ажиллагаа явуулдаг том байгууллагын лого, зураг байсан ч шууд итгэж болохгүйг анхаараарай. Тиймээс та үнэхээр бусдад туслахыг хүсэж байвал биечлэн уулзах эсвэл сайн таньдаг хүнээрээ дамжуулж байж таны тус зөв хүндээ хүрнэ гэдэгт итгэлтэй байж болох нь ээ.

Сайн санааны үйлсэд оролцохдоо сайтар нягтал

4
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()