Сурталчилгаа (15)
Хаах

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд

2018-11-14, 17:36
2,295

Интернэтгүй амьдрах нь жолоочгүй таксигаар явахтай адил болжээ. Орчин үед интернэтгүй орчин гэж бараг байхгүй болсон хэдий ч байнгын маргаан дагуулдаг нэг асуудал байдаг нь интернэтийн хурд юм. Тийм учраас бид танд энэ асуудлыг амархан шийдвэрлэж болох хачирхалтай болоод хялбар аргуудыг хүргэж байна.

Интернэтийн хурдыг эрс нэмэгдүүлэх нууц аргууд

1 Интернэтийн холболтын хурд яагаад буурдаг вэ?

Буруу тохиргоотой компьютероос болж интернэтийн холболтын хурд буурдаг. Хангалтгүй үзүүлэлт, хэт ачаалалтай процессор, хугацаа нь хэтэрсэн хуучин браузер зэрэг нь холболт удаашрах шалтгаан болдог байна. Мөн хэрэглэгчийн компьютер вирустсэн үед ачаалал үүсгэж компьютерыг удаашруулдаг.

Харин интернэт холболтын хувьд таны хэрэглэдэг оператор компани холболтын хурдыг хамгийн өндөр байлгах тохиргооны талаарх мэдээллийг өгч, тохиргоог хийж өгөх үүрэгтэй.

Интернэтийн холболтын хурд яагаад буурдаг вэ?

2 Интернэт цацагч төхөөрөмжөө унтрааж асаах

Интернэт тань гацаж, хурд нь буурсан тохиолдолд хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол интернэт цацагч төхөөрөмжөө унтрааж асаах юм. Мэдээж үүнийг мэдэхгүй хүн гэж үгүй боловч туршаад үзэхэд гэмгүй болов уу?

Интернэт цацагч төхөөрөмжөө унтрааж асаах

3 Хурдаа шалгах

Интернэтийн хурдаа байн байн шалгаж байхад гэмгүй. Зарим тохиолдолд интернэтийн хурд ямар нэг сүлжээний алдаанаас болоод унах тохиолдол байдаг учраас хурдаа ойр ойрхон шалгаснаар доголдлыг илрүүлэх боломжтой.  Speed test хийгээд үзэхийг зөвлөе. 

Хурдаа шалгах

4 Танд хэр хурдан интернэт хэрэгтэй болохыг тооцоол

"Mbps" гэдэг нь седундэд дамжуулж буй мэдээллийн хурдны хэмжүүр юм. Жишээ нь 5 Mbps гэвэл секундэд 2 mb хэмжээтэй мэдээлэл дамжуулна гэсэн үг юм. Орчин үед нэг юм уу хоёр хүн интернэт ашигладаг газар дунджаар 5 Mbps-ийн интернэт шаардлагатай байдаг бол албан газарт 20 Mbps-ийн хурдтай интернэт шаардлагатай байдаг. Тиймээс өөрсдийн хэрэгцээнд таарах интернэт хурдаа олоорой. 

Танд хэр хурдан интернэт хэрэгтэй болохыг тооцоол

5 "Рүүтэр"-ээ аль болох хоосон газар тавих

Рүүтэр бол өөрөөсөө интернэт цацаж, биднийг цахим сүлжээгээр аялах боломжийг гаргаж өгдөг төхөөрөмж юм. Тийм учраас  аль болох хоосон газарт тавьж байх хэрэгтэй. Одоо танай гэрийн "wifi" огцом хурдан болсон гэдэгт итгэлтэй байна. 

"Рүүтэр"-ээ аль болох хоосон газар тавих

6 Нэг зэрэг олон хэрэгслээр интернэт орохгүй байх

Нэг зэрэг олон хэрэгслээр интернэтэд холбогдсоноор хэрэгсэл бүр интернэтийн хурдыг сааруулдаг. Тийм учраас шаардлагагүй бол нэг зэрэг нэг юм уу хоёр хэрэгсэл ашиглаарай.

Нэг зэрэг олон хэрэгслээр интернэт орохгүй байх

7 "DD-WRT firmware"

Интернэт цацагч төхөөрөмжүүд бүгд үйлдвэрийн тохиргоотой байдаг. Харин та хурд муутай "рүүтэр"-ийнхээ тохиргоог шинэчилж, илүү хурдан, хүчин чадал ихтэй болгож өөрчилж болно. Ингэхийн тулд танд "DD-WRT firmware" гэх сайт хэрэг болох бөгөөд үүнийг та комьпютертээ татаж, суулган "рүүтэр"-ээ шинэчлээрэй.

"DD-WRT firmware"

8 Антеныг нь салгах

Хэрэв "wifi" тань удаад хамаг уурыг тань бараад байвал "рүүтэр"-ийнхээ антенуудыг салгаж, өөр өөр чиглэл рүү хандуулаад үзээрэй. Хурд нь нэмэгдэж, сайжрах бөгөөд таны нүдэн дээр өөрчлөлт гарах болно.

Антеныг нь салгах

9 Интернэт цацагч төхөөрөмжөө цахилгаан хэрэгслээс хол тавь

Интернэт цацагч төхөөрөмжийг цахилгаан хэрэгслээс байнга хол тавьж байх хэрэгтэй. Учир нь зурагт, нөүтбүүк, утас зэрэг нь "рүүтэр"-ийн ажиллагааг доголдуулж, сөрөг үр дүн үзүүлдэг байна. Иймд аль болох хол зайтай байлгаж, ашиглаарай.

Интернэт цацагч төхөөрөмжөө цахилгаан хэрэгслээс хол тавь

10 Олон програм зэрэг ажиллуулахгүй байх

Хэдийгээр та ашиглахгүй байгаа ч олон програм компьютер дээрээ зэрэг ажиллуулах нь таны интернэт хурдыг удаашруулдаг. Тиймээс ашиглахгүй байгаа программуудаа хааж байх хэрэгтэй. 

Олон програм зэрэг ажиллуулахгүй байх

11 Вирус

Заримдаа таны компьютер вирустсэнээс болоод мэдээлэл хүлээж авах болон нийлүүлэх хурд нь эрс буурдаг. Тиймээс антивирус програм суулгах зайлшгүй шаардлагатай.

Вирус

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()