Сурталчилгаа (15)
Хаах

Хүүхдээ насны онцлогт нь тохируулж хүмүүжүүлснээр гарах гайхалтай үр дүн

Хүүхдийг зөв өсгөж хүмүүжүүлнэ гэдэг төр засахаас ч илүү ухаан шаарддаг зүйл гэж Америкийн сэтгэгч, шашны номлогч Уилльям Чаннинг (William Channing) нэгэнтээ хэлж байжээ. Тиймээс ямар ч байсан хүүхдийг нас биед хүрэхээс нь өмнө зааж зөвлөх, үлгэр дуурайлал үзүүлэх замаар олон чадварт сургасан байх ёстой. Ийм учраас таныг үр хүүхдээ зөв сурган хүмүүжүүлж, ирээдүйн чадварлаг манлайлагч төрүүлэхэд тань туслахаар хүүхэд болгоны насанд хүрэхээсээ өмнө эзэмших ёстой чадваруудыг сурвал зохих насаар нь ангилан хүргэж байна.

Хүүхдээ насны онцлогт нь тохируулж хүмүүжүүлснээр гарах гайхалтай үр дүн

1 5 нас хүртэл нь:

  • Гэрийн хаягаа мэдэх
  • Танихгүй хүмүүстэй ярихгүй байх
  • Зөв хооллох
  • Насанд хүрэгчид, өндөр настангуудаас бишүүрхэхгүй байх
  • Мэдэхгүй зүйлээ асуух
  • Хийсэн зүйлдээ хариуцлага үүрэх

5 нас хүртэл нь:

  • Уур уцаараа хянах
  • Өөрийгөө болон бусдыг уучлах
  • Бусад хүүхдүүд болон насанд хүрэгчидтэй ярилцах чадвартай байх
  • Бие даах

2 6-8 насанд нь:

  • Энгийн идэх зүйл, ундаагаа бэлтгэх (цай, жүүс аягалах, талхан дээр чанамал түрхэх гэх мэт)
  • Шуурхай дуудлагын дугааруудыг цээжлэх
  • Хийх юмаа цагтаа багтааж сурах
  • Сэлж сурах
  • Дүрмийн дагуу зам хөндлөн гарах
  • Хүнтэй уулзахаас санаа зовохгүй байх
  • Хооллох соёлтой байх, хутга хэрэглэж сурах

6-8 насанд нь:

  • Ном, интернэтээс хэрэгтэй мэдээллээ олох
  • Юу ярих, юу ярихгүйгээ мэдэх
  • Байгаль хамгаалж, амьтныг хайрлах
  • Эцэг эхийнхээ утасны дугаарыг цээжээр мэдэх

3 9-12 насанд нь:

  • Хэрэгцээ, хорхой хоёрын ялгааг ухамсарлах
  • Өөдрөг байх (гэхдээ дэлхий ертөнцийг жаргалын орон мэтээр төсөөлөл төрүүлж болохгүй)
  • Хоббитой болох, мөрөөдөлтэй байх
  • Нөхцөл байдалд тохируулж хувцаслах
  • Цахим орчинд аюулгүй байх анхны мэдэгдэхүүнийг авах
  • Гэрийн түлхүүр, бэлэн мөнгөө дуртай газраа орхихгүй байх

9-12 насанд нь:

  • Хоол бэлтгэж, ногоо арилгаж сурах
  • Цаг нартай зурагт үзэх, компьютер тоглоом тоглох
  • Дасгал хөдөлгөөн хийх
  • Дэлгүүрээс худалдан авалт хийх
  • Луужин ашиглаж, майхан барьж сурах
  • Ойрын хамаатнуудаа хэзээ төрсөн өдрөө тэмдэглэхийг мэдэж байх

4 13-15 насанд нь:

  • Согтууруулах ундаа, мансууруулах бодисын хор хөнөөлийг мэдэх
  • Хотоо сайн мэдэх, аюултай газраас зайлсхийх
  • Ганцаараа нийтийн тээврээр явах
  • Гадаад дүр төрхөө үнэлэх, өө хайхгүй байх
  • Нөхөрлөлдөө үнэнч байх
  • Эсрэг хүйстэндээ өөрийн бодол, мэдрэмжээ зөв илэрхийлэх
  • Буруу үйлдэлдээ уучлал гуйх

13-15 насанд нь:

  • Мөнгө хэмнэж, бодолтой зарцуулж сурах
  • Өөртөө итгэлтэй байх, гэхдээ бусдын анхаарлыг ихээр татахгүй байх
  • Үйлчилгээний ажилтантай хүндэтгэлтэй харьцах
  • Сэтгэлийн хямрал юунаас болж үүсдэг, яаж даван гарахыг мэдэх

5 16-18 насанд нь:

  • Чухал шийдвэр гаргахын өмнө сайн бодох
  • Маргаан, зөрчлийг арилгах
  • Буулт хийх
  • Зөвөөр эрсдэл гаргаж сурах
  • Биеийн жингээ хянах

16-18 насанд нь:

  • Өөрийн чадавх чансаагаа мэдэх
  • Ажлын ачаалал даах
  • Сэтгэл хөдлөлөө хянах
  • Давуу тал, сул талаа ухамсарлах
  • Ирээдүй, цаашдын ажил мэргэжлээ төлөвлөх
  • Сайн дурын болон хагас цагийн ажил хийх
  • Бэлгийн аюулгүй харьцааны талаар мэдлэгтэй байх
  • Бусдын болоод өөрийн юу мэдэрч байгааг ойлгох

36
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()