Сурталчилгаа (15)
Хаах

Хол байгаа хосууд хэрхэн харилцаагаа шинэхэн мэт хадгалах вэ?

2018-11-16, 18:06
2,477

"Би холдвол сэтгэл холдоно" гэдэг үг байдаг ч зарим хүмүүс хол байх тусмаа илүү их хайрыг мэдэрдэг гэвэл та итгэх үү? Үүнтэй холбогдуулан “The Knockoff” номын хамтран зохиогч Жо Пиаза (Jo Piazza) “Хайртыгаа санах цагтай байгаа нь надад таалагддаг. Хамгийн гол нь яагаад түүнтэй хамт байгаагаа үргэлж санах боломжийг олгодог. Тиймээс хол байх цаг хугацаа хамтдаа байх цаг хугацааг илүү үнэ цэнтэй болгож өгдөг” гэжээ. Хэрвээ та яг одоо хайртаасаа хол байгаа бөгөөд зөвлөгөө хэрэгтэй байгаа бол бид танд алсын зайны харилцааг хэрхэн амжилттай авч явах талаар 8 стратегийг хүргэж байна. 

Хол байгаа хосууд хэрхэн харилцаагаа шинэхэн мэт хадгалах вэ?

Хачирхалтай ч энэ тал дээр бусад мэргэжилтнүүд ч мөн Жо Пиазатай санал нийлж байгаа бөгөөд харилцааг холын зайнаас эхлүүлэх нь эрүүл харилцаа бий болох суурь болдог гэж үзжээ. 

Дээрх асуудалтай холбогдуулан “Communication” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаанд "Алсын зайны харилцаа" улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг онцолсон байна. Тухайлбал 3 сая америкчууд хайртай хүнээсээ дор хаяж нэг удаа хол байж үзсэн байдаг бөгөөд энэ тоо их сургуулийн оюутнуудын дунд харьцангуй их буюу 3 хос тутмын 2 нь алсын зайны харилцаатай байж үзсэн байдаг байна. Тус судалгаанд мөн хосууд бие биенээсээ хол байх үедээ нэгэндээ илүү их анхаарал тавьдаг төдийгүй нөгөө хүнээ болоод өөрийнхөө талаар мэдэхэд ч тусалдаг гэжээ. Үүний учир нь хол байх үедээ хосуудын хэн хэн нь өөрийн сонирхол, хоббиг хөгжүүлэхдээ цаг гаргаж чаддагтай холбоотой гэнэ.

1 Тусдаа ч гэсэн “хамт бай”

Скайп болзоо тогтоо эсвэл Нэтфликсээр нэг киног зэрэг үзсэн ч болно. Мөн онлайн сорилт хамтдаа бөглөж хариунуудыг нь хуваалцаж ч болох юм. Ингэснээр та хоёр тусдаа байсан ч хамт байгаа мэт сэтгэгдэл төрөхөөс гадна ярианы сэдэв ч нэмэгдэх болно.

Тусдаа ч гэсэн “хамт бай”

2 Түүндээ үнэнч байна гэж өөртөө амла

Хэрвээ та оюутан бол дэлхийн нөгөө тивд байгаа хайртдаа үнэнч байхын тулд илүү их хариуцлагатай байх хэрэгтэй болно. Учир нь та одоо ч бүрэн насанд хүрээгүй байгаа учраас өөр хэн нэгэнд татагдах, мэхлэгдэх нь хялбархан байх болно. Тиймээс та алсын зайн харилцаагаа бүтэмжтэй байлгахыг хүсэж байгаа бол харилцаагаа нэгт тавина гэж өөрөө өөртөө амлах хэрэгтэй. Хайрттайгаа ч мөн энэ талаар ярилц. Хамтдаа ирээдүйгээ төлөвлөж, хамтдаа бүтээх дурсамжууддаа анхаарлаа хандуул.

Түүндээ үнэнч байна гэж өөртөө амла

3 Хамт байхдаа хийх зүйлсийн төлөвлөгөө гарга

Та хоёр уулзаад юу хийх вэ? Амралтын хоёр хоног зугаалах уу?  аль эсвэл тоглолт үзэх үү?

Хол байгаа хосууд уулзах үедээ юу хийхээ хамтдаа төлөвлөх нь харилцааг шинэхэн хэвээр байлгахад туслах болно. Мөн орой унтахаасаа өмнө утсаар ярь эсвэл видео дуудлага хий. Энэ нь та хоёрыг хамтдаа орондоо орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх болно.

Хамт байхдаа хийх зүйлсийн төлөвлөгөө гарга

4 Түүндээ итгэ, харилцаандаа итгэ

Хэрвээ та түүнд итгэхээ больж эхэлбэл залгах, шалгаах нь ч дагаад ихэснэ. Гэтэл энэ нь та хоёрыг хоёуланг нь хэцүү байдалд оруулах бөгөөд үүнээс болж та түүнтэйгээ байнга холбоотой байхыг хүсэх боловч нөгөө хүн эсрэгээрээ ганцаараа байхыг хүсэмжилж эхэлнэ. Тиймээс та хоёр өдрийн аль цагт, хэдэн удаа холбогддог байхаа ярилцаж тохиролцвол зүгээр.

Түүндээ итгэ, харилцаандаа итгэ

5 Технологийн дэвшлийг ашигла

Орчин үед хол байсан ч хамтдаа байгаа мэт байж болох олон төрлийн технологиуд байдаг болсон. Мессэж бичих, Skype, FaceTime, Viber гэх мэт... Тиймээс ганц л аргаар холбогдоод байлгүй бусад боломжуудыг ч ашиглаж, технологийн содон нээлтүүдтэй танилцаж “уулзалт”–аа онцгой болго. Мөн нөгөө л нэг болохгүй байгаа зүйлсийнхээ талаар ярилцахын оронд хамтдаа шинэ зүйлсийн талаар ярилцаж, санал солилцдог болох хэрэгтэй.

Технологийн дэвшлийг ашигла

6 Хэзээ уулзахаа товло

Та хоёрын алсын зайны харилцаа яг хэзээ энгийн харилцаа болохыг яг таг мэдэж байх хэрэгтэй. Ингэснээр та хоёр уулзах цэгтэй, тодорхой зорилготой болох болно. Мөн уулзах цагаа товлосноор бие биенийгээ санах мэдрэмж нэмэгдэнэ.

Хэзээ уулзахаа товло

7 Хил хязгаар тогтоо

Сошиал сүлжээнд нийтэлж байгаа зүйлдээ анхааралтай бай. Хайртаараа хардуулмааргүй л байгаа бол тийм бодол төрүүлэх зүйлсийг нийтлэх хэрэггүй. Хэрвээ тийм юм болбол илэн далангүй ярилцах нь зүйтэй.

Хил хязгаар тогтоо

8 Цагийн хуваарь гарга

Дараа нь хэзээ эргэн холбогдохоо мэддэг бай. Харин тэр хуваарьтаа та хоёр хоёулаа хариуцлагатай хандах хэрэгтэй.

Цагийн хуваарь гарга

Алсын зайны харилцаа хэцүү байж болох ч эцсийн үр дүн нь сайн байх боломжтой. Хайртай хүнийхээ чин сэтгэлийг мэдэж, өөрийгөө ч гэсэн таньж мэдэхэд тусална. Харин та ч мөн алсын зайны харилцаатай байж үзсэн бол туршлагаасаа хуваалцаж сэтгэгдэл бичээрэй.

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()