Сурталчилгаа (15)
Хаах

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!

Орой бүр гал тогоондоо очоод нөгөө л хоолнуудаа ээлжлэн хийж байна уу? Гэрийн эзэгтэй гарын жорондоо жантай гоймон нэмчихвэл нөхөр/найз залуу тань баярлах байх даа. Дагаж хийх видео зааврыг мөн хавсаргасан болохоор сурахад тун хялбар байх болно.

Жантай гоймон гэртээ хийж сурцгаая!

1 2-3 хүний порцны орц:

  • Гоймон (жантай гоймонд зориулсан гоймон худалдаалагддаг)
  • 200гр гахайн мах, 1см –ийн өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
  • 1 аяга цагаан лууван,  1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
  • 1 аяга зучини, 1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
  • 1 аяга төмс, арилгаад 1см өргөнтэй дөрвөлжин зүсэж бэлдэнэ
  • 1½ аяга сонгино арилгаад зүсэж бэлдэнэ
  • 3 хоолны халбага ургамлын тос

2-3 хүний порцны орц:

  • ¼ аяга 1 хоолны халбага хар буурцагны нухаш (black bean paste)
  • 2 хоолны халбага төмсний цардуул, ¼ аяга ус, 1 цайны халбага элсэн чихрийг холигчид хийж холиод жижиг аяганд хйиж бэлдээрэй
  • 1 цайны халбага гүнжидийн тос
  • ½ аяга өргөст хэмх, нарийхан хэрчиж бэлдэнэ
  • ус

2 Хар буурцгийн соус (жан) хийх заавар

Том хайруулын тавганд гахайн махаа  1 хоолны халбага ургамлын тосоор 4-5 минут хуурна. Бор шаргал өнгөтэй гадна тал нь хатуураад ирэх ёстой шүү.

Хар буурцгийн соус (жан) хийх заавар

Гарсан тосыг нь шүүж асгаарай. Дээр нь цагаан луувангаа хийж 1 минут орчим хуурна. Дээр нь төмс, сонгино болон зучинигээ хийгээд 3 минут орчим ахин хуурна. Одоо хуурч байгаа ногоо махаа хайруулын тавагныхаа гадна тал руу шахаж, голд нь зай гаргаарай. 2 хоолны халбага ургамлын тосоо тэр зай руу хийгээд дээр нь ¼ аяга хар буурцгийн нухшаа хийж модон халбагаар 1 минут орчим хутгаж халаагаарай. Дараа нь бүгдийг нь нийлүүлээд хутгаж хуурна.

Одоо дээр нь 2 аяга ус хийж таглаад 10 минут орчим чанана.Тагийг нь аваад цагаан лууван, төмс хоёрыг амсаж үзээрэй. Тэр хоёр болчихсон байвал дээр нь төмсний цардуултай усаа бага багаар хийж өтгөртөл нь хутгаарай. Одоо гүнжидийн тосоо дээр нь нэмж хутгаад, галаа салгаарай.

Гоймонтой аягалбал жантай гоймон будаатай аягалбал жантай будаа болно.  

Жантай гоймон

Жантай гоймонд зориулсан бүдүүн, зажлууртай гоймон солонгос хүнсний дэлгүүрүүдээр зарж байгаа.

  1. Буцалж байгаа усанд гоймонгоо хийж болгоод шүүж аваад хүйтэн усанд сойно.
  2. Аяга эсвэл тавганд гоймонгоо гаргаад дээр нь жанг болон нарийхан хэрчсэн өргөст хэмхээ тавиарай. Кимчи болон шар манжинтай холиод идвэл янзтай даа.  

Жантай будаа

  1. Агшаасан будаагаа аягалаад дээр нь жангаа хийнэ.  
  2. Өргөст хэмхээрээ чимэглээд кимчи, шар манжинтай холиод идээрэй.

3 Видео заавар

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()