Сурталчилгаа (15)
Хаах

Гал халуунаар үнсэлцэж сурах 10 алхам

2018-11-15, 17:05
4,980

Та хайрттайгаа өдөрт хэдэн удаа үнсэлцдэг вэ? Магадгүй та үүнд нэг их ач холбогдол өгдөггүй байж болох ч үнсэлтээр бид өөрийн хайр дурлал, шунал тачаал, дассан сэтгэл, талархал, эвлэрэл, гомдол гээд үй түмэн сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Харин та зөв үнсэлцэж чаддаг уу? 

Гал халуунаар үнсэлцэж сурах 10 алхам

1 Хамтрагчийнхаа нүд рүү хар

Нүд бол хүний зүрхний толь хэмээх үгийг сонсож байсан уу? Хамтрагчийнхаа нүд рүү эгцэлж харвал та түүний сэтгэл хөдлөл, бодлыг нь унших боломжтой. Мөн ингэх нь түүнд илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлэх болно.

Хамтрагчийнхаа нүд рүү хар

2 Инээмсэглэ

Заримдаа өчүүхэн зүйл ч гайхамшгийг бүтээх чадвартай байдаг. Харин таны инээмсэглэл бол тэрхүү гайхамшигт хүргэх “өчүүхэн” зүйл нь юм. Хэрэв та хамтрагчдаа таалагдаж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл хариу хүссэн маягийн инээмсэглэл илгээ. Хэрэв тэр таны өөдөөс ч бас мишээж байвал та 2 харилцан бие биедээ татагджээ гэж ойлгож болно. Хэрэв тэр өөдөөс тань инээлгүй доошоо, эсвэл өөр хаа нэг тийшээ харж байвал хариу эсрэгээрээ гэсэн үг.

Инээмсэглэ

3 Аажмаар дөх

Хайртыгаа айлгахгүйн тулд аажим аажмаар түүн рүү дөхөөрэй. Харин өөрт эвтэйхэн байрлалд зогсохоо мартаж болохгүй.

Аажмаар дөх

4 Зөөлнөөр шүргэ

Эрчүүд бүсгүйгээ үнсэхийн өмнө хацарт нь гараараа зөөлөн хүрвэл энэ нь та хоёрын дундах нандин холбооны гүүр болж өгнө.

Зөөлнөөр шүргэ

5 Толгойгоо хазайлга

Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар хийх нь илүүц биз. Толгойгоо ялимгүй хазайлгах нь та хоёрын хос уруул торох саадгүйгээр үнсэлцэхэд дэм болно.

Толгойгоо хазайлга

6 Уруулаа сулла

Уруулаа хэт чангалж, нийлүүлэх хэрэггүй.

Уруулаа сулла

7 Уруулаа чийглэ

Бага зэрэг чийгтэй уруул үнсэлтийг илүү тааламжтай болгодог учир уруул өнгөлөгчөө дэргэдээ байлгаарай. Харин гэнэтийн үнсэлтэнд эмэгтэйчүүд уруулаа түргэхэн шилэмдэж болно. Гэхдээ “бага зэрэг” гэдгийг мартаж болохгүй. Эрчүүдийн хувьд хуурай уруултай байсан нь дээр.

Уруулаа чийглэ

8 Нүдээ ань

Үнсэлцэж байхдаа нүдээ нээлттэй байлгах нь хамтрагчийн тань хувьд бүдүүлэг хэрэг. Түүнээс гадна нүдээ аниад зөвхөн өөрт төрж буй мэдрэмждээ хөтлөгдөнө гэдэг хэчнээн сайхан гээч.

Нүдээ ань

9 ​Уруулаа салга

Хэт том ангайх гээд хэрэггүй. Энэ нь таны хайртад өөрийг нь залгих гэж байгаа мэт мэдрэмж төрүүлнэ. Харин уруулаа нийлүүлчхээд салгахгүй байвал хамтрагчид тань үнсэлцэх дургүй байгаагийн илэрхийлэл болох учир үе үе уруулаа сал

 

​Уруулаа салга

10 Үнсэлт

Үнсэлцэж эхлээд хэтэрхий хурдан өөрийгөө татаад авчхаж болохгүй. Үнсэлт хэмээх хайрын хамгийн романтик илэрхийллийн амтыг тайвуухан амсах хэрэгтэй. Үнсэлт дууссаны дараа хамтрагчийнхаа нүд рүү ахин нэг хараад үзээрэй, хэрвээ тэр инээмсэглэж, байвал үнсэлт таалагдсаны шинж гэсэн үг.

Үнсэлт

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()