Туршлагатай жолооч нараас суралцах 10 заль

2018-11-17, 17:09
4,603

2017 онд гарсан нэгэн судалгаанаас харвал энгийн машин барьдаг дундаж жолооч жилд 8000 гаруй ам.долларыг зөвхөн машиндаа зарцуулдаг ажээ. Харин энэ их мөнгөний ихэнхийг авто засварын газар хийлгэх үйлчилгээ, сэлбэгийн мөнгө эзэлдэг байна. Иймд уншигч таныг машиндаа зарцуулах мөнгөө хэмнэхэд туслахаар машинд түгээмэл тохиолддог асуудлуудыг шийдвэрлэх хялбар бөгөөд үр дүнтэй аргуудыг зааж өгье.

Туршлагатай жолооч нараас суралцах 10 заль
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шаварт суусан машинаа ганцаараа гаргах

Хөдөө гадуур ганцаараа явж байхдаа машинаа шаварт суулгачихвал танд хэсэг банз, эсвэл томхон шиг мөчир хэрэг болно. Зурагт үзүүлсэн байдлаар банзыг дугуйндаа бэхлээд хаазаа аажмаар өгөх хэрэгтэй.

Шаварт суусан машинаа ганцаараа гаргах

2 Шилний хагархай үйрмэгийг цэвэрлэх

Салхины шил, цонхоо хагалчихсан бол машины шал, гишгүүр дээр унасан шилний үйрмэгийг цэвэрлэх амаргүй бөгөөд зарим үед тоос сорогч ч тус болохгүй тохиолдол гардаг. Ийм үед та скоч ашиглаж үйрмэгийг хялбархан цэвэрлэх боломжтой.

Шилний хагархай үйрмэгийг цэвэрлэх

3 Салхины шилийг цантахаас сэргийлэх

  • Хуурай алчуур бэлтгэнэ
  • Алчуур дээрээ сахлын хөөс дусаана
  • Салхины шилээ үүгээрээ арчина
  • Өөр алчуураар цэвэрлэнэ

Ингээд таны машины салхины шил цантахааргүй боллоо. 

Салхины шилийг цантахаас сэргийлэх

4 Машины банк аль талд байгааг мэдэх

Банкны таглаа машиныхаа аль талд байдгийг байнга мартчихдаг жолооч нар хянах самбараа харж энэ асуудлыг шийдэж болно. Хянах самбар дээрх түгээгчийн тэмдэгний хажуу талын сум хаашаа харж байна тэр талд банкны таглаа байх болно.

Машины банк аль талд байгааг мэдэх

5 Юүлүүр байхгүй үед машиныхаа тосыг солих

Машиндаа тос хийх гэсэн ч юүлүүр байхгүй бол халив (отвертка) танд тус болно.

Юүлүүр байхгүй үед машиныхаа тосыг солих

6 Гэрийн нөхцөлд машиныхаа гэрлийг өнгөлөх

Он цаг өнгөрөх тусам машины их гэрлийн бүрхүүл бохирдож бүүдгэртдэг. Тэгвэл гэрлээ буцаад шинэ юм шиг болгоё гэвэл:

  • Шүдний ооноос хуруун дээрээ бага зэргийг авна (даавуу байсан ч болно)
  • Гэрэл дээрээ тойрог хэлбэрээр түрхэнэ
  • Хуурай сальфеткаар мөн тойрог хэлбэрээр арчина
  • 10-15 минут байлгана
  • Нойтон алчуураар эсвэл усаар угааж шүдний оог арилгана

Гэрийн нөхцөлд машиныхаа гэрлийг өнгөлөх

7 Чиптэй түлхүүрийн ажиллагааг сайжруулах

Хэрэв та чиптэй түлхүүрээрээ машинаа илүү алсаас удирдъя гэвэл шууд машин руугаа чиглүүлж биш өөрийн нүүр, хүзүү эсвэл эрүү рүүгээ чиглүүлж байгаад дарах хэрэгтэй гэнэ. Тоглоом шиг сонсогдож  байгаа ч энэ арга үнэхээр үр дүнтэй гэдэг нь олон удаагийн туршилтаар батлагджээ. 

Чиптэй түлхүүрийн ажиллагааг сайжруулах

8 Өвлийн дугуйгаа солих хэрэгтэй үгүйгээ хэрхэн мэдэх вэ?

Өвлийн дугуйгаа солих хэрэгтэй эсэхийг мэдье гэвэл жижиг зоос аваад дугуйны хэд хэдэн хээ дундуур гүйлгээд үзээрэй. Зоосны дөнгөж ирмэг хэсэг нь далд орж байвал дугуйгаа солих цаг болжээ гэсэн үг. Хэрэв 1/3 хэсэг нь далдарч байвал солих болоогүйг илтгэж байна. 

Өвлийн дугуйгаа солих хэрэгтэй үгүйгээ хэрхэн мэдэх вэ?

9 Хонхорхойг засах

  • Ус буцалгана
  • Буцалгасан усаа хонхорхой дээр асгаж уяраана
  • Суултуурын бөглөө гаргагчаар чихэгдсэн хэсгийг соруулж гаргана

Хэрэв машины буфер дээр хонхойсон байвал та араар нь гараа оруулж түлхэж гаргах боломжтой. 

Хонхорхойг засах

10 Энэ товчлуур яг ямар үүрэгтэй вэ?

Хариулт нь тун энгийн. Хэрэв та дэгээний зурагтай (эсвэл налуу дээр зогсож байгаа машинтай) товчлуурыг дарвал таны машины стандарт дохиоллын систем унтарна. Харин "off" гэсэн (зүүн талын зурагны дээд товчлуур) товчлуурыг дарвал таны машины дууны долгион мэдрэгч унтрах буюу машин доторх хөдөлгөөнд дохиолол дуугарахгүй юм байна.

Энэ товчлуур яг ямар үүрэгтэй вэ?

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()