Сурталчилгаа (15)
Хаах

2019 онд ямар өнгийн хувцас трэнд болох вэ?

"The Pantone Color Institute" байгууллагынхан 2019 оны “хавар-зун” трэнд болох өнгөний чиг хандлагыг гаргажээ. Эндээс харахад ирэх онд трэнд болох өнгөнүүд урьд урьдны жилүүдтэй харьцуулахад нэлээд хурц, бас өвөрмөц болох төлөвтэй байна. Ингээд 2019 онд трэнд болох өнгөнүүдийг сонирхоцгооё.

2019 онд ямар өнгийн хувцас трэнд болох вэ?

1 «Фиеста», Fiesta

"Pantone"-ны хамгийн хурц өнгө бол "Fiesta" буюу час улаан өнгө юм. Энэхүү өнгө нь биений өнгө болон тод өнгөтэй гайхалтай хосолдог бөгөөд  цэнхэр өнгөтэй хослуулж ч болно. Тиймээс хүн бүрийн дасал болсон хар болон улаан өнгөний хослолыг мартах цаг болжээ.

«Фиеста», Fiesta

2 «Ягаан тогос», Pink Peacock

"Pink Peacock" өнгө нь чернилэн ягаан, неон цэнхэр эсвэл бараан ногоон өнгөтэй хосолдог. Үүнээс гадна дангаараа ч загварлаг, эмэгтэйлэг дүрийг бүтээж чадна. Ялангуяа геометрийн хэлбэр дүрсний зурагтай даавуу "Pink Peacock" өнгөтэй төгс зохицно.

«Ягаан тогос», Pink Peacock

3 «Гүнжийн цэнхэр», Princess Blue

"Princess Blue" өнгийг та хүссэн өнгөтэйгөө хослуулж болох бөгөөд 2019 онд эмэгтэйчүүдийн хувьд ийм өнгийн оверсайз буюу том хэмжээтэй пиджак моодонд орох гэнэ. Тиймээс та илүү даруухан, эмэгтэйлэг харагдахыг хүсвэл Кембрижийн гүнж Кейт Миддлтон шиг хувцаслахыг санал болгож байна.

«Гүнжийн цэнхэр», Princess Blue

4 «Чихэрлэг хөх ягаан», Sweet Lilac

Энэ бол "Pantone" загварын компаниас гаргасан хамгийн сэтгэл татам, романтик өнгө юм. Түүнчлэн энэ өнгө нь бүх төрлийн цэнхэр болон хөх ягаан өнгөтэй төгс зохицдог бөгөөд сул цамц, даашинз, өмд гээд бүх загварт тохиромжтой. 

«Чихэрлэг хөх ягаан», Sweet Lilac

5 «Амьд шүр», Living Coral

Энэ өнгө арьсны өнгийг илүү тодотгож өгдөг. Тиймээс хурц тод өнгөтэй хослуулах хэрэггүй. Хэрэв бага зэрэг өөрчлөлт оруулахыг хүсэж байвал металл, эсвэл хар өнгө нэмж болно.

«Амьд шүр», Living Coral

6 «Шогч улаан», Jester Red

Энэ өнгө нь баян тансаг, чамин байдлыг илэрхийлдэг. Тиймээс хар хөх, сүүн цагаан, хар бор өнгөтэй хослуулахад тохиромжтой.

«Шогч улаан», Jester Red

7 «Террариум хөвд», Terrarium Moss

Гүн ногоон өнгөтэй хувцас хүн бүрт зохино. Тиймээс энэ өнгөөр зөвхөн тансаг зэрэглэлийн гэлтгүй энгийн загваруудыг ч олон гардаг.

«Террариум хөвд», Terrarium Moss

8 «Куркума», Turmeric

"Turmeric" өнгийг үндсэн өнгө болгож ашиглах нь илүү тохиромжтой. Жишээлбэл: урт даашинз, оверсайз нэхмэл цамц, хамба хилэн банзал, гоёл чимэглэл гэх мэт. Жийнсэн цэнхэр өнгөтэй төгс хослох болно.

«Куркума», Turmeric

9 «Чинжүүний иш», Pepper Stem

Энэ өнгө нь хаврын эрч хүчийг мэдрүүлэх болно. Гэхдээ нэг дор ногоон өнгийн олон хувцас өмсөх хэрэггүй. Түүний оронд бэйж болон саарал өнгөтэй хослуулсан нь зүгээр. Тод өнгийг бага хэмжээтэйгээр оруулахад хангалттай. "Pepper Stem" өнгөтэй кардиган, даашинз, свитшот, жемпер сайхан харагддаг.

«Чинжүүний иш», Pepper Stem

10 «Алтан улиас», Aspen Gold

Хэдийгээр маш тод мэт санагдах ч өвөл, зун ямар ч тохиолдолд өмсөх боломжтой. "Pull & Bear", "Bershka" брэндийнхэн энэ өнгөөр маш олон загвар гаргасан байдаг. Энгийн өдрүүдэд тод шаргал өнгийг гүн өнгөтэй хослуулбал зүгээр.

«Алтан улиас», Aspen Gold

11 «Тоффи», Toffee

Зөөлөн бор  буюу тоффи өнгө нь хар хөх, маргад, хар ногоон өнгөтэй сайхан зохицно. Үүнээс гадна тоффи өнгийн торгон цамц сайхан харагддаг.

«Тоффи», Toffee

12 «Мохито манго», Mango Mojito

Хэрвээ та "Mango Mojito" өнгийг сонгохоор шийдсэн бол кардиган, пальто, цамц зэргийг сонгоорой. Энэ өнгөнд төгс хослох өнгө нь хатан хааны цэнхэр өнгө юм.

«Мохито манго», Mango Mojito

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()