Сурталчилгаа (15)
Хаах

Сураггүй алга болсон алдартнуудын тайлагдашгүй нууц

Харамсалтай нь нэгэн судалгааны дүнгээр дэлхий дээр сүүлийн 20 жилд гэхэд 4,5 сая хүн сураггүй алга болсон гэх тоо баримт гарчээ. Тэдгээрийн дотор олны танил, алдартай эрхмүүд ч олон бий. Тухайлбал нэгэн саятны хүү Шинэ Гвинейн ширэнгэн ойд сураг тасарсан бол, дэлхийн анхны эмэгтэй нисгэгч Номхон далай орчимд сураггүй болсон байх жишээтэй. Харин ийн хачирхалтай тохиолдлоор алга болсон олны танил хүмүүсийн хэрэг зөвхөн гэр бүлийнхнээр нь тогтохгүй нийгэм даяар түгшил үүсгэдгээрээ бусдаас ялгаатай байдаг. 

Сураггүй алга болсон алдартнуудын тайлагдашгүй нууц

1 Амелия Эрхард /Amelia Earhart/

Нисэх хүчний салбарын анхдагч төдийгүй зохиолч эмэгтэй тэрээр 1928 онд Атлантын далайг даван ниссэн анхны эмэгтэйгээр тодорч байсан юм. 

Харин Амелия хожим 1937 онд өөрийн туслах нисгэгч Фред Нунантай хамтран дэлхийг тойрон нисэхээр шийдсэн байна. Ингээд бараг л ихэнх замаа амжилттай туулаад байсан тэдэнд хамгийн сүүлчийн сорилт болох Номхон далайг гатлах 11 мянган км-ийн нислэг үлдээд байсан юм. Гэтэл хэсэг хугацааны дараа онгоц радараас алга болов. Харин шинжээчид энэ үйл явдлыг цаг агаарын таагүй байдлаас болоод бензин нь дууссан гэж дүгнэсэн бөгөөд онгоцыг Япончууд хулгайлсан гэх яриа ч гарч байсан юм. 

Ингээд хожим 1940 онд Теннесийн их сургуулийн судлаачид Никумароро арал дээрээс олдсон онгоцны үлдэгдлийг нэрт нисгэгч эмэгтэйнх гэж баталсан байдаг.

Амелия Эрхард /Amelia Earhart/

2 Антуан де Сент-Экзюпери /Antoine de Saint-Exupery/

Францын нэрт зохиолч, яруу найрагч, мэргэжлийн нисгэгч тэрээр 1944 оны долдугаар сарын 31-нд Альп орчимд гэрэл зураг авах даалгавартайгаар тагнуулын нисэх онгоцоор Корсик арлаас хөөрсөн байна. Харамсалтай нь түүний онгоц хуваарьт цагтаа ирээгүйгээр зогсохгүй сураггүй алга бологсдын бүртгэлд орох нь тэр. 

Харин нэрт зохиолчид чухам юу тохиолдсон талаар маш олон таамаг хөвөрч эхэлсэн юм. Ингээд хожим 1998 оны есдүгээр сарын 7-нд “Горизонт” хөлгийн ахмад Жан-Клод Бьянко Газар дундын тэнгисийн ёроолоос зохиолчийн нэр, түүний эхнэрийн хаягтай бугуйвч олсон байна. Түүний дараагаар 2000 онд усанд шумбагч Люк Ванрель тус бугуйвчийг олсон газарт тэнгисийн гүнээс онгоц олсноо мэдэгдсэн юм. 

Ингээд түүний хэргийг судалж байсан судлаачид 2008 онд нэрт зохиолчийн онгоцыг буудаж унагаасан Германы нисгэгч Хорст Рипперттэй холбоо тогтоож чаджээ. Харин Рипперт болсон үйл явдлын талаар "Би 1944 оны долдугаар сарын 31-нд Францын таних тэмдэгтэй онгоцыг олж хараад үүргийнхээ дагуу гал нээж далай руу унагаасан. Би түүний номыг уншиж өссөн. Хэрвээ би онгоцны нисгэгчийг түүнийг гэж мэдсэн бол буудахгүй байх байсан" хэмээн ярьжээ.

Антуан де Сент-Экзюпери /Antoine de Saint-Exupery/

3 Ричи Эдвардс /Richie Edwards/

Ричи Эдвардс бол 1990-ээд онд ид алдаршиж байсан "Manic Street Preachers" рок хамтлагийн гитарчин юм. Тэрээр олонх рок хөгжимчдийн адилаар хоолны дуршилгүй болох анорекс өвчнөөр шаналж байсан юм. Түүнийг алга болсныг анх 1995 оны хоёрдугаар сарын 1-нд буюу хамтлагаараа АНУ руу нисэх ёстой байсан өдөр олж мэджээ. Учир нь хөгжимчин өглөөний 7:00 цагт буудлынхаа өрөөнөөс гараад нисэх буудалд бусадтайгаа уулзахаар тохирсон байсан ч ирсэнгүй. Хожим нь түүнийг хэд хэдэн хүн Ньюпорт дахь таксины зогсоол, паспортын ширээний ард, техник үйлчилгээний газарт харсан гэх боловч тэрээр огт олдоогүй юм. Харин түүнийг эрэн хайх ажил 10 гаруй жил үргэлжилж 2008 оны арван нэгдүгээр сарын 23-нд нас барсан хэмээн албан ёсоор зарласан байна.

Ричи Эдвардс /Richie Edwards/

4 Оскар Акоста /Oscar Acosta/

Америкийн өмгөөлөгч, зохиолч, идэвхтэн Оскар Зета Акостаг ихэнх хүмүүс Хантер Томпсонтой нөхөрлөж байснаар нь илүү мэднэ. Мөн тэрээр ”Лас-Вегаст ирэх үеийн аймшиг” зохиолд өөрийгөө өмгөөлөгч доктор Гонзо гэж бичсэн нь ч бий.

Харин тэрээр 1974 онд Мексикийг зорьсон аяллынхаа үеэр ямар ч ул мөргүй алга болсон юм. Хамгийн сүүлд 1974 оны тавдугаар сард тэрбээр хүү рүүгээ утасдаж “Би цагаан цасаар хучигдсан завинд суух гэж байна” хэмээн хэлсэн гэдэг. Гэвч хүмүүс Акостаг Майамид нуугдаж байгаа гэсэн цуу яриа тараасан бөгөөд хэсэг хугацааны дараа түүний найз Хантер Томпсон эмгэнэл бичсэнээр уг цуу яриа төгсгөл болсон байна. Хантер түүнийг хар тамхинд донтсон байсан гэдгийг хэлсэн бөгөөд Акостагийн цогцос хэзээ ч олдоогүй юм. 

Оскар Акоста /Oscar Acosta/

5 Бизон Дил /Bison Dil/

Америкийн алдарт сагсан бөмбөгч Бизон Дил бүхий л амьдралынхаа турш өөрийн өвөрмөц араншин, төрх байдлаараа бусдаас ялгардаг байв. Харин тэрээр ид алдаршиж байхдаа буюу ердөө 30 насандаа эх спортоо орхисон юм.

Тэрээр 2002 оны долдугаар сард найз бүсгүй болон дүү Майлз Дэкорд нарын хамт Номхон далайд завьтай аялалд гарсан бөгөөд хамгийн сүүлд 2002 оны долдугаар сарын 8-нд Таитид харагдсанаасаа хойш ор сураггүй алга болсон юм. Хэдэн долоо хоногийн дараа зөвхөн дүү нь л эрэгт буцаж ирсэн байдаг. 

Хожим есдүгээр сард цагдаагийнхан дүү Майлзыг саатуулсан бөгөөд түүнийг баривчлахаас хоёр хоногийн өмнө Таитийн эргээс сагсан бөмбөгчийн завь олдох үед сагсчныг буудсан мэт ул мөр үлдсэн байжээ. Ингээд Холбооны мөрдөх товчоо дүү Майлз Декордыг өөрийнхөө ахыг, найз бүсгүйтэй нь хамт буудаж алаад, цогцсыг нь далайд хаясан гэж таамагласан ч хохирогчдын цогцсыг олж чадаагүй юм. Гэтэл гол сэжигтэн Дэкорд удалгүй амиа хорлосон бөгөөд тэрнээс хойш шинэ баримт мэдээлэл олоогүй тул мөрдөн шалгах ажлыг зогсоосон байна.

Бизон Дил /Bison Dil/

6 Шон Флинн /Sean Flynn/

Холливудын алдарт жүжигчин Эррол Флинний цор ганц хүү Шон 10 гаруй кинонд тоглосон ч эцэг шигээ амжилт олж чадаагүй учир жүжигчний карьераа орхиж фото сурвалжлагч болохоор шийдсэн юм. Үнэхээр ч түүний авсан гэрэл зургууд нэр хүндтэй сэтгүүлүүдэд нийтлэгдэж байлаа.

Харин тэрээр 1970 оны дөрөвдүгээр сарын 6-нд нэгэн найзтайгаа хамт Камбожид мотоциклоор аялж явахад нь Камбожийн коммунист бүлэглэлийнхэн зогсоосон гэх бөгөөд тэр үйл явдлаас хойш хэн ч тэднийг дахин олж хараагүй юм. Хожим түүнийг Мексикт явж байна гэсэн яриа гарсан ч хэн ч баталж чадаагүй гэдэг. 

Шон Флинн /Sean Flynn/

7 Майкл Роккфеллер /Michael Rockefeller/

Нэрт бизнесмэн, саятан Нельсон Рокфеллерийн хүү угсаатан зүйч, хүн судлаач тэрээр Харвардын их сургуулийг амжилттай дүүргэсэн бөгөөд нутгийн уугуул иргэдийн амьдралыг судлахаар далайн орнууд руу явах шинжилгээний баг гаргахаар шийджээ. 

Ингээд тэрээр 1961 оны намар Голландын угсаатан зүйч Рене Вассинтай хамтран Шинэ Гвиней рүү явсан байна. Тэд зорьсон газраа амжилттай хүрч нутгийн уугуул иргэдийг судалсан ч сэтгэл нь ханасангүй махчин омог асматуудын арал руу явахаар шийдэж өөрсдийн хийсэн завиараа замд гарсан байна. Харин тэдний аяллын замд завь нь хөмөрснөөр шинжилгээний багийн бусад гишүүд буцсан ч Майкл ганцаар цааш явахаар шийдсэн бөгөөд түүнээс хойш түүнийг хэн ч хараагүй, үхсэн амьд аль нь ч олдоогүй юм. Хамгийн магадлал өндөртэй ганцхан таамаг байдаг нь түүнийг махчин омгийнхонд идүүлсэн гэх таамаг юм. 

Майкл Роккфеллер /Michael Rockefeller/

8 Конни Конверс /Connie Converse/

Ихэнх хүмүүс түүнийг 1950-иад онд хөгжим зохиодог, дуучин байсан гэдгээр нь мэддэг. Тэрээр Нью-Йоркт тоглолтоо үзүүлдэг байсан ч нэрд гарч чадаагүй юм. Ингээд дуучин эмэгтэй 1970-аад онд мэргэжлийн гүн хямралд орж улмаар сэтгэл гутралд орсон байдаг. Ингээд тэрээр 1974 оны наймдугаар сард гэрийнхэн болон найзууддаа өөр хаа нэг газар очиж шинэ амьдрал эхлүүлэх бодолтой байгаа тухай захидал бичиж илгээсэн байна. Ойр дотныхон нь түүнийг нуурын эрэг рүү нэг хоёр хоногоор явсан гэж бодож байтал захидал эзэддээ очих үед бүсгүй бүх зүйлээ хамж аваад үл мэдэгдэх газар луу явсан байжээ. Кониг эрэн хайх ажиллагаа маш удаан үргэлжилсэн ч хэзээ ч түүнийг олж чадаагүй юм. 

Конни Конверс /Connie Converse/

12
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()