Сурталчилгаа (15)
Хаах

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд

Та залуу насныхаа дүр төрхөө эргэн олохын тулд ботокс, силикон гэх мэт үнэтэй гоо сайхны үйлчилгээ авах шаардлагагүй. Учир нь байгаль эх хүн төрөлхтөнд хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй олон гайхалтай бодис бэлдэж өгсөн байдаг. Ингээд та бүхэнд үрчлээ арилгаж, арьсыг залуужуулах үр дүнтэй, крем, серум маягаар ашиглаж болох байгалийн гаралтай бэлдмэлүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Гэхдээ та тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авахын өмнө гоо сайхны мэргэжилтэнтэй сайн зөвлөлдөж, өөртөө тохирох эсэхийг асуухаа бүү мартаарай.

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд

1 "Могойн" пептид (Snake peptide)

Энэхүү пептид нь могойн хортой ижил үйлчилгээг биед үзүүлдэг тул "могойн пептид" нэрийг авчээ. Хор биед орохдоо яаж үйлчилдэгтэй нэгэн адил энэ бүтээгдэхүүн нь арьсны булчинг суллаж, хөдөлгөөнийг нь багасгадаг бөгөөд үр дүнд нь жижгээс дунд хэмжээний үрчлээсүүд арилдаг. 

"Syn-ake", "Skin Rescue", "SkinPro" гэх мэт могойн пептидийн найрлага бүхий серумууд бий.

"Могойн" пептид (Snake peptide)

2 Аргирелин (Argireline, Acetyl)

Аргирелин нь пептидийн нэг төрөл бөгөөд арьсанд амархан шингэж, түргэн үйлчлэн үр дүн үзүүлдэг тул ботоксын өрсөлдөгч ч гэж нэрлэдэг. Уг бэлдмэл нь арьсанд шингэхдээ булчинг суллан тэнийлгэдэг ч бодисын солилцоог нь хаадаггүй. Биед хоргүй, биеэс амархан гадагшилдаг.

Аргирелиний бэлдмэлийг та өөрийн хэрэглэж буй крем, серум, лосьон зэрэг бүтээгдэхүүнтэйгээ хамт нэмэлт байдлаар эсвэл дангаар нь хэрэглэж болно. "Benir Beauty BV-9", "Argireline by Lipotec" гэсэн дан аргирелиний найрлагатай бүтээгдэхүүнүүдийг та худалдан авч хэрэглэх боломжтой.

Аргирелин (Argireline, Acetyl)

3 Матриксил (Matrixyl)

Матриксил буюу "Palmitoyl Pentapeptide-4" мөн адил пептидийн нэг төрөл бөгөөд арьсыг нөхөн төлжүүлж, коллаген болон гиалуроны хүчил үүсгэдэг. Уг бэлдмэлийн агууламжтай бүтээгдэхүүн хөгшрөлтийг удаашруулах үйлчилгээтэй.

Матриксилийн найрлагатай "Bellaplex", "Isomers Matrixyl 3000" "Nutra-Lift" зэрэг бүтээгдэхүүнүүд худалдаанд байдаг аж.

Матриксил (Matrixyl)

4 Эмгэн хумсны салстын бэлдмэл

Эмгэн хумсны салстын найрлага бүхий бүтээгдэхүүнүүд арьсыг сэргээж, зөөлрүүлж, чийгшүүлэхийн зэрэгцээ цайруулж, батга арилгах үйлчилгээтэй. Мөн нүүрний үрчлээсийг тэнийлгэж сорви, нөсөө толбыг арилгадаг.

"Mizon", "Tony Moly", "Dermal"  гэх мэт брендүүдээс гаргадаг эмгэн хумсны салстын агууламж бүхий тос, серум, маскуудыг хүмүүс илүү өргөнөөр хэрэглэдэг аж.

Эмгэн хумсны салстын бэлдмэл

5 Антиоксидантууд

Гоо сайхны бүтээгдэхүүнд олон төрлийн антиоксидант агуулагдах тусмаа үйлчилгээ нь сайн байдгийн учир нь тэдгээр нь нэг нэгнийхээ үзүүлэх үйлчилгээг харилцан нэмж байдагт оршино. Дараах антиоксидантууд нь хамгийн үр дүн сайтайд тооцогддог.

  • Токоферол (Е аминдэм) - Нөхөн төлжилтийг түргэсгэж, арьсыг цайруулж, өргөж өгдөг
  • C аминдэм - Арьсны өнгийг тэнцвэржүүлж, үрэвслийг багасгаж, коллагеныг үүсгэдэг
  • Ретинол (A аминдэм) - Коллаген үүсгэж, арьсыг нөхөн төлжүүлж, үрчлээнээс сэргийлнэ.
  • Усан үзэмний үрийн ханд - Коллаген, эластин үүсгэдэг хүчтэй антиоксидант
  • Анар жимсний ханд - Хөгшрөлтийг удаашруулна
  • Ногоон цайны ханд - Үхжсэн эсийг сэргээж, үрэвслийг багасгана.
  • Цайр - Коллагеныг тэнцвэржүүлж, арьсны хөгшрөлтийг удаашруулна.

Антиоксидантууд

10
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()