Жингээ хасах хялбар бөгөөд содон аргууд

Эмэгтэй хүн бүр жин хасах хүсэл мөрөөдөлтэй байдаг бөгөөд ихэнхдээ жин хасах гэдгийг дэглэм барьж, өдөр шөнөгүй дасгал сургуулилт хийх хэрэгтэй гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ энгийн хялбар аргаар өөрийгөө зовоохгүйгээр жин хасах боломжтой байдаг. Ингээд хэрхэн хялбар аргаар жин хасаж болох талаар мэдээллийг хүргэе.

Жингээ хасах хялбар бөгөөд содон аргууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан өнгийн тавагнаас хоол идэх

Хэдийгээр энэ утгагүй мэт санагдаж байгаа ч судалгаанаас харахад улаан тавганд хоол идсэн хүмүүс илүү бага идэж байсан гэнэ. Учир нь улаан өнгө нь хориглох гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүмүүсийн тархинд хориотой гэсэн дохио ирдэг аж. Туршилтад улаан, цэнхэр, цагаан тавганд хүмүүст хоол өгч ажиглалт хийхэд улаан тавагтай хүмүүс цэнхэр тавагтай хүмүүсээсээ илүү бага идэж байжээ. Тиймээс хэрвээ та түргэн хоол, эрүүл мэндэд хортой хоол идэхээр шийдсэн бол улаан тавганд идээрэй.

Улаан өнгийн тавагнаас хоол идэх

2 Нарийн өндөр аяганаас шингэн зүйл уугаарай

Нарийн өндөр аяганаас шингэн зүйл уухад энгийн аяганаас уудгаас 25-30%-иар бага зүйл уудаг болохыг шинжлэх ухаанаар нотолжээ. Хоолны мэргэжилтэн, судлаач Брайан Уэнсинк-ийн (Brian Wansink) хэлснээр "Энэ нь тархинд хуурамч мэдээлэл дамжуулж хуурч байгаа юм" гэсэн байна . Үүнээс гадна мэргэжлийн барменууд хүртэл нарийн өндөр саванд бага хэмжээний шингэн зүйл хийдэг болох нь батлагджээ.

Нарийн өндөр аяганаас шингэн зүйл уугаарай

3 Эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг нүднээсээ хол байлга

Судалгаанаас харахад яг хажуудаа эсвэл ажлын ширээн дээрээ эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн, чихэр, амттан тавьдаг хүмүүс  илүүдэл жинтэй байдаг нь тогтоогджээ. Учир нь нүдэн дээр хоол ил харагдах үед өлсөх мэдрэмж илүү ихээр төрдөг бөгөөд өлсөхийнхөө хэрээр иддэг байна. Тиймээс боломжтой бол ширээн дээрээ идэх зүйл битгий тавиарай. Хэрвээ тавих шаардлагатай бол жимс, самар гэх мэт эрүүл мэндэд хоргүй зүйлсийг үлдээх нь зүйтэй.

Эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг нүднээсээ хол байлга

4 Уураг сайн ид

Уургаар баялаг хоол хүнс хэрэглэхэд хүн илүү хурдан цаддаг. Өдөрт хэрэглэдэг уургийнхаа хэмжээг 15-30%-иар нэмэгдүүлэхэд хүмүүс өдөрт 440ккал-иар бага хоол иддэг аж. Үүний ачаар туршилтад оролцогсод 12 долоо хоногт дунджаар 5 кг хасаж чадсан байна.

Уургаар баялаг хүнсэнд мах /тахиа, үхэр/, загас, өндөг, ээдэм, бяслаг, гурвалжин будаа, шош зэрэг багтана.

Уураг сайн ид

5 Өлсөх мэдрэмж төрөх үед гаатай бохь зажлаад үзээрэй

Хэрвээ танд хөнгөн өлсөх мэдрэмж төрж байвал чихэргүй, гаатай бохь зажлаад үзээрэй. Гаа нь амтлах мэдрэмжийн үйл ажиллагааг сааруулдаг учир танд хэсэгтээ хоол идэх хүсэл төрөхгүй.

Өлсөх мэдрэмж төрөх үед гаатай бохь зажлаад үзээрэй

6 Ууж байгаа зүйлдээ мөс нэмээрэй

Бидний идэж, ууж байгаа бүх зүйлийг бие организм маань биеийн температур хүртэл халааж задалдаг. Энэхүү процесс нь өөх хайлуулах, жин хасахад нэмэртэй. Тухайн хүнсийг хэдий чинээ халаах хэрэгтэй байна төдий чинээ илүү их өөх хайлна гэсэн үг юм. Тиймээс ууж бүй бүхий л төрлийн шингэн зүйлдээ мөс нэмээд соруулаар уугаарай.

Ууж байгаа зүйлдээ мөс нэмээрэй

7 Сайн унтаж амар

2013 онд "Nature Communications"  сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд өдөрт 6 цаг унтдаг хүн 8 цаг унтдаг хүнээс илүү өндөр илчлэгтэй хоол идэж таргалдаг гэсэн байна. Тиймээс өдөрт 7-8 цаг унтахыг хичээгээрэй.

Сайн унтаж амар

8 Жижигхэн даашинз худалдаж ав

Өөрт таалагдсан жижиг хэмжээний даашинзаа худалдаж аваад нүдэнд ил харагдахуйц газар өлгөөрэй. Энэ тохиолдолд та даашинзаа хараад өмсөх хүсэлтэй болж, энэ нь жин хасахад тань гол түлхүүр болж өгнө.

Жижигхэн даашинз худалдаж ав

9 Хэн нэгэнтэй хамт тур

Найз нөхөд, гэр бүлийнхээ хэн нэгэнтэй хамт тураарай. Судалгаанаас харахад хамтдаа турж буй хүмүүс 20%-ийн илүү үр дүнтэй байдаг гэнэ шүү.

Хэн нэгэнтэй хамт тур

Харин та турах ямар хялбар арга мэддэг вэ?

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()