Бид ямар үед зүүдээ санаж, ямар үед санадаггүй вэ?

2018-11-19, 12:00
4,684

Эрдэмтэн, судлаачид зүүдний талаар одоог хүртэл судалж дуусаагүй байгаа бөгөөд хэдэн мянган туршилт явуулсан ч хүний зүүдлэх үйл явцыг бүрэн тайлбарлаж чадахгүй байгаа юм. Тэдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь хүн зүүдэлсэн зүүдээ зарим үед бүрэн дүүрэн санадаг бол зарим үед огт санадаггүй явдал юм. Энэ талаар нотлогдсон тайлбар байхгүй ч хэд хэдэн хамааралтай ойлголтууд бий. Үүнд:

Бид ямар үед зүүдээ санаж, ямар  үед санадаггүй вэ?

1 Хүйсийн ялгаа

Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зүүдээ санадаг. Эрдэмтэд үүний шалтгааныг хараахан тогтоогоогүй ч Харвардын анагаах ухааны сургуулийн профессор Дийрдре Ли Баррет (Deirdre Leigh Barrett) энэ нь эр, эм хүмүүсийн дааврын болон биологийн ялгаатай талаас шалтгаалдаг гэжээ. Мөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зүүдэндээ анхааралтай, сониучирхаж ханддагтай холбоотой байж ч болох юм. 

Хүйсийн ялгаа

2 Нас

Бид нас ахих тусам зүүдээ санах нь багасдаг бөгөөд өсвөр наснаас эхлэн 30 нас хүртэл хүний зүүдээ санах чадвар өндөр байдаг хэмээн профессор Баррет баталсан байна. Гэвч эсрэгээрээ байх тохиолдлууд ч байдаг.

Нас

3 Хувийн зан чанар

Энэ нь мөн л баталгаагүй зүйл ч гэлээ хүний хувийн зан чанар нь зүүдээ санах чадвартай нь ямарваа нэг сэжмээр холбогддог аж. Энэ талаар профессор Баррет “Философилог сэтгэлгээтэй хүмүүс зүүдээ санахдаа сайн байдаг. Харин илүү бодит, одоо цагаар сэтгэдэг хүмүүс зүүдээ санахдаа муу байдаг" гэжээ

Хувийн зан чанар

4 Унтлагын цаг

Хүний өдөрт дунджаар хэдэн цаг унтаж байгаа нь ч мөн зүүдээ санах чадвартай холбоотой байдаг. Хүн гүн нойрсож байх үедээ дунджаар 90 минут тутамд зүүдэлж байдаг. Тийм ч учраас хүмүүс амралтын өдрүүдээр зүүдэлсэн зүүдээ сайн санадаг байна. Учир нь амралтын өдөр хүмүүс олон цагаар унтдаг бөгөөд энэ нь зүүдний давтамжийг нэмэгдүүлж өгдөг. 

Унтлагын цаг

5 Тархины ажиллагаа

Тархины зураглалын ачаар эрдэмтэд тархины ямар хэсгүүд зүүдтэй илүү холбоотой байдгийг тогтоожээ. Ингээд хүнийг зүүдээ санах гэж оролдох үед тархины мэдээлэл хүлээн авч, сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг илүү эрчимтэй ажилладаг болохыг олж тогтоосон байна. Энэ талаар доктор Перин Рүби (Perrine Ruby) “Аливаа үйл явдалд хариу үйлдэл сайн үзүүлдэг, унтаж байгаад амархан сэрчихдэг хүмүүс зүүдээ санахдаа сайн байдаг" хэмээн баталж байна.

Тархины ажиллагаа

6 Гадаад үйл явдалд мэдрэг байдал

2013 онд хийсэн нэгэн судалгаагаар чимээ гарах төдийд л сэрдэг буюу өөрөөр хэлбэл тархи мэдрэлийн давтамж өндөртэй хүмүүс зүүдээ сайн санадаг болох нь батлагдсан байна. 

Гадаад үйл явдалд мэдрэг байдал

Харин та зүүдээ сайн санадаг байхын тулд юу хийж болох вэ? Орондоо орохдоо “Өнөө шөнийн зүүдээ би санах болно” гэж өөртөө хэлээд үзээрэй. Мөн өглөө сэрэнгүүтээ юу ч хийлгүй дээшээ харж хэвтэнгээ зүүдээ санах гэж хичээгээрэй. Хэрвээ санаанд тань ямар нэг зүйл орвол бичиж эсвэл аудиогоор хадгалаарай. Учир нь зүүд тань богино хугацааны ой санамжид байдаг учраас амархан мартагдах болно. Хэрвээ юу ч санахгүй байвал өглөө сэрэхдээ ямар мэдрэмжтэй байгаадаа анхаарлаа хандуулаарай. Жаргалтай, гунигтай эсвэл бухимдалтай байна уу? Тэр мэдрэмжээ бүү хөө. Хэсэг зуур тэр мэдрэмжээ хэвээр нь байлгавал зүүдээ эргэн санах болно.

10
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()