Та бидний сэтгэл зүйд "Фэйсбүүк", "Инстаграм" ингэж нөлөөлдөг!

Орчин үеийн цахим мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа олон нийтийн сүлжээ бидний амьдралд бараг л идэх, унтахтай ижил түвшний хэрэгцээ болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Хэдийгээр бид тэдгээр хэрэгслүүдээс өөрт шаардлагатай мэдээллийг авч байгаа ч сэтгэл зүйн хувьд зарим нэг асуудалтай тулгарч байдаг гэдгээ төдийлөн сайн мэддэггүй.

Та бидний сэтгэл зүйд "Фэйсбүүк", "Инстаграм" ингэж нөлөөлдөг!
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1.Хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй өнгөрөх вий гэсэн айдас

Энэ нь ямар нэгэн сонирхолтой эсвэл шаардлагатай мэдээллийг авалгүй өнгөрөөх вий гэсэн айдастай холбоотой бөгөөд энэ айдсыг цахим сүлжээ илүү ихээр өдөөж байдаг. 

Сүүлийн үеийн трэндээс хоцорч, цахим сүлжээг дутуу ашиглаж байгаа мэдрэмж төрөх нь таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг болохыг "She is Strong and Mindful" байгууллагын үүсгэн байгуулагч, сэтгэл зүйч Лорен Рамос хэлжээ.

Үргэлж цахим хуудасныхаа мэдээллийг шалгах нь таныг мэдээллээс хоцрох вий гэсэн айдастай нэгэн болохыг баталж байгаа юм. Тиймээс амьдралынхаа бусад зүйлсэд илүү анхаарч энэ бодлоосоо салахыг хичээгээрэй.

2. Таны өөрийгөө үнэлэх үнэлэмжид муугаар нөлөөлөх хуудсыг дагах

Хүмүүс ихэнхдээ ямар нэгэн алдартан, олны танил хүмүүсийн цахим хуудсыг дагадаг бөгөөд тэдэн шиг болохыг мөрөөдөж өөрийгөө бусдаас доогуур үнэлж эхэлдэг.

Жишээлбэл: Тансаг зэрэглэлийн зочид буудалд буусан хэн нэгнийг харж атаархах, эсвэл мисс бүсгүйн бие галбирыг харж түүнтэй ижил болохыг хүсэх гэх мэт.

Тиймээс хэн нэгэн алдартны цахим хуудсыг дагах биш харин танд хэрэгтэй зөвлөгөөг өгөх цахим хуудсыг дагасан нь зүгээр.

3. Та үргэлж өөрийгөө бусадтай харьцуулдаг

Хэн нэгний цахим хуудсыг дагаж байх үед түүний амьдралыг өөрийн амьдралтай харьцуулах нь энгийн л үзэгдэл. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь муу зуршил гэдгийг та мэдэх үү?

Өөрийгөө бусадтай харьцуулах нь өөрийнхөө амьдралд сэтгэл хангалуун бус болоход нөлөөлдөг бөгөөд энэ нь таныг стресстүүлж, ганцаардуулах болно.

Цахим хэрэглэгчид ихэнхдээ өөрийн хамгийн шилдэг, хамгийн гоё гарсан гэрэл зургуудыг өөрийн хуудсанд нийтэлдэг гэдгийг мартаж болохгүй. Хэрвээ та сүүлийн үед өөрийгөө хэн нэгэнтэй ихээхэн харьцуулж байгаагаа анзаарсан бол цахим хуудсаа хэсэг хугацаанд ч болов хаагаад үзээрэй.

4. Та цахим сүлжээнд хэрүүл хийдэг

Мэдээж та үзэл бодол нийцэхгүй ямар нэгэн мэдээллийн доор сэтгэгдлээ бичиж л байсан байх. Хэдийгээр энэ нь сонирхолтой боловч цахим сүлжээн дэх тэмцэлд оролцохдоо болгоомжтой байж, өөрийнхөө мэдрэлийн эд, эсийг хамгаалах хэрэгтэйг мартаж болохгүй.

Та хэн нэгэнтэй онлайнаар хэрэлддэггүй байсан ч сөрөг сэтгэгдэл, сөрөг мэдээлэл таны уур, бухимдлыг өөрийн эрхгүй хүргэх болно. Тиймээс энэ төрлийн мэдээллийг уншихаас зайлсхийгээрэй.

Хэрвээ та онлайнаар ямар нэг зүйл бичиж, эсвэл сэтгэгдэл үлдээж өөрийн уур бухимдлыг гаргадаг бол зүгээр л өөртөө бичээд илгээх товчоо даралгүй үлдээчих. Энэ тохиолдолд та тайвширч, бусадтай маргалдаж, бухимдах хэрэггүй болно.

5. Таагүй мэдээлэл уншиж хямардаг

Америкт “headline stress disorder” хэмээх ойлголт байдаг бөгөөд энэ нь ямар нэг мэдээ мэдээлэл уншаад сэтгэл санаагаар хямрах явдал юм. Бид ч гэсэн өдөр тутамдаа цахим сүлжээнээс ямар нэг мэдээллийг цаг алдалгүй авч чаддаг ч хар бараан мэдээлэл харах үедээ өөрийн эрхгүй сэтгэл зүйн хувьд хямралд ордог билээ.

Тиймээс өөрийгөө стресстүүлэхгүй, хямраахгүй байхын тулд зарим үед бүхэл өдрийг мэдээлэл авахгүйгээр өнгөрөөж сурах хэрэгтэй. Ялангуяа сөрөг мэдээлэл ихээр цацдаг цахим хуудсыг дагахгүй байх арга замыг сонгох нь зүйтэй.

6. Маш олон цахим хуудсыг дагадаг

Хэрэгтэй, хэрэггүй, худалдаа үйлчилгээний, танихгүй нэгний гээд хэт олон цахим хуудас дагадаг шалтгаанаас болж та бүтэн өдрийн турш өөрийгөө цахим ертөнцөд гацаадаг байж магадгүй. Тиймээс зарим нэг шаардлагагүй гэсэн цахим хуудсыг дагахаа болих хэрэгтэй.

Үдэшлэг дээр нэг л удаа таарсан хүнээ дагах хэрэгтэй гэж үү? Бусдын амьдрал танд тийм ч хамааралтай биш шүү дээ.

7. Та “лайк” цуглуулах дуртай

Ямар нэгэн зураг эсвэл мэдээлэл оруулсныхаа дараа та хэдэн удаа өөрийн “лайк”-ны тоог шалгадаг вэ? Хэрвээ та “лайк” цуглуулах дуртай нэгэн бол энэ муу зуршлуудын нэг юм.

Ингээд бусад хүмүүс таны мэдээлэл болон зурган дээр лайк дарахгүй үед та өөрийгөө хэнд ч хэрэггүй нэгэн мэтээр төсөөлж, сэтгэл санаагаар унаж, мөн л өөрийгөө үнэлэх үнэлэмж тань буурах болно. 

Үүнээс гадна үргэлж цахим хуудсаа шалгах нь таны  цаг завыг үрж, таныг одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж чадахгүйд хүргэнэ. 

Цахим сүлжээ нь сэтгэл зүйд шууд муугаар нөлөөлөхгүй ч сөрөг мэдээлэл хүлээн авах, цахим сүлжээнд хандах хандлагаас тань шалтгаалж таны сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөх нь хамаарна.

Тиймээс цахим сүлжээг тодорхой хязгаартайгаар, өөрийнхөө хэрэгцээнд нийцүүлж ашиглаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()