Хүүхдэд өгвөл хор болох зүйлс!

Хүүхдээ өсгөх нь хүний амьдралын хамгийн жаргалтай төдийгүй бас хариуцлагатай цаг үе мөн. Тэднийгээ баярлуулахын зэрэгцээ харж хандаж, аюулгүй байлгах нь бүх л эцэг эхийн өмнө гарч ирдэг хариуцлага юм. Энэ нь  тэднийг байнга хараандаа байлгана гэсэн үг биш ч  зохих анхаарал тавьж байх хэрэгтэй гэсэн үг. Энэ үүднээс эцэг эхчүүд хүүхдээсээ хол байлгах ёстой зургаан зүйлийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Хүүхдэд  өгвөл хор болох зүйлс!
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Шаар

Шаар нь мэдээж хүүхдүүдийн дуртай тоглоом боловч бага насны хүүхдээр шаар үлээлгэх нь тийм ч сайхан санаа биш. Учир нь хүүхэд шаар үлээж байгаад залгисан тохиолдол маш олон байдаг. Тийм учраас хүүхдээ шаараар тоглуулах гэж байгаа бол та өөрөө үлээж өгөх хэрэгтэй.

Шаар

2 Тэжээвэр амьтны хоол

Амьтны хоол хүнд хоргүй ч хүүхдийн ходоод сайн шингээж чаддаггүй учир тэжээвэр амьтныхаа хоолыг идээд хордлогод орох нь элбэг байдаг. Мөн нохойн хоол том ширхэгтэй байдаг учраас хүүхдийн хоолойнд тээглэх магадлал өндөр.

Тэжээвэр амьтны хоол

3 Нисдэг тоглоом

Сүүлийн үед дрон мэтийн нисдэг тоглоомыг хүүхдүүд гэлтгүй эцэг эхчүүд ч сонирхох болсон. Гэвч дрон нисгэж байхдаа өөрийгөө сэнсэнд нь зүсүүлсэн хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас болгоомжтой байхыг эцэг эхчүүдэд анхааруулж байна. 

Нисдэг тоглоом

4 Тоглоомны авдар

Хүүхдүүддээ тоглоомоо хийх зориулалтын сав авч өгөх хэрэгтэй. Учир нь зориулалтын бус савнаас тоглоом авахдаа хүүхдүүд гар хөлөө хавчуулах, дотор нь орж гацах магадлал өндөр байдаг.

Тоглоомны авдар

5 Тасалгааны ургамал

Гэртээ цэцэг тарих нь мэдээж сайхан ч хүүхэд тэрхүү ургамлыг шохоорхон идэж болно. Харин зарим тасалгааны ургамал хортой байдаг бөгөөд харшил өгч ч магадгүй. Тиймээс ургамлуудаа хүүхдээс хол тавих хэрэгтэй.

Тасалгааны ургамал

6 "Тэсэрдэг" чихэр

Төрөл бүрийн хүчиллэг буюу "тэсэрдэг" чихрийг хүүхдүүд дуртай нь аргагүй иддэг. Гэвч тэдгээр чихрийг их хэмжээгээр идсэн хүүхдүүдийн ам, хэл түлэгдэж цоорсон тохиолдол цөөнгүй гарсан учраас тэдгээр чихрийг хүүхэддээ авч өгөхгүй байхыг зөвлөе. 

"Тэсэрдэг" чихэр

38
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()