Манай гараг дээрх хамгийн ер бусын ой санамжтай 10 хүн

Бид өнөөдөр та уншигч бүхэнд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ер бусын ой тогтоолттой 10 эрхмийг танилцуулж байна. Харин эдгээр 10 хүн нь түүхийн янз бүрийн үед амьдарч байсан бөгөөд улс төрч, хөгжимчин, физикч, цэргийн гарамгай тактикч төдийгүй шоу бизнесийн төлөөллүүд ч багтжээ. Хачирхалтай нь тэдний энэ ер бусын чадварын нууцыг өнөөг хүртэл бүрэн тайлж чадаагүй л байна.

Манай гараг дээрх хамгийн ер бусын ой санамжтай 10 хүн

1 Никола Тесла /1856-1943/

Никола Тесла бол зохион бүтээгч, физикч инженер хүн бөгөөд цахилгаан шилжүүлэх төхөөрөмж бүтээснээрээ нэрд гарсан эрдэмтэн юм. Тесла нь аливаа зүйлийг огт бичиж тэмдэглэдэггүй байсан бөгөөд “гэрэл зурагт буулгаж байгаа юм шиг” ой тогтоолттой байсан гэгддэг. Харин түүний амьдрал, намтар түүх одоог хүртэл шинжлэх ухааны судлагдахуун болсоор байгаа бөгөөд тэрхүү гайхалтай ой тогтоолтынх нь нууцыг тайлж чадаагүй л байна.

Никола Тесла /1856-1943/

2 Теодор Рузвельт (1858 - 1919)

АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч Теодор Рузвельт нь Орос-Японы хооронд Портсмутын энхийн гэрээ байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээрээ Нобелийн шагнал хүртэж байсан хүн юм. Мөн тэрээр ер бусын ой тогтоолттой нэгэн байсан бөгөөд өдөрт 2-3 ном уншаад, дараа нь бүх үйл явдлыг нь нэгд нэгэнгүй санадаг байжээ. Тэгээд ч зогсохгүй тэрээр хэд хэдэн үйлдлийг нэгэн зэрэг хийдэг байсан бөгөөд ном уншингаа хоёр ч нарийн бичгийн даргатайгаа зэрэг харилцаж, ажилладаг хүн байсан гэдэг.

Теодор Рузвельт (1858 - 1919)

3 Сергей Рахманинов (1873 - 1943)

Оросын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, бүхий л цаг үеийн аугаа их төгөлдөр хуурч тэрээр хөгжмийн нотыг яг л гэрэл зурагт буулгаж байгаа мэт тогтоодог байсан гэдэг. Тэгээд ч зогсохгүй Сергей Рахманинов нь хөгжмийн нэлээдгүй төвөгтэй бүтээлийн хэдэн арван хуудас нотыг ч ямар ч асуудалгүй цээжилж чаддаг байжээ.

Сергей Рахманинов (1873 - 1943)

4 Ким Пик (1951 - 2009)

АНУ-ын “Хүн бороо" /1988/ киноны Жастин Хоффманы дүрд тоглосон энэ хүн уншсан мэдээллийнхээ 98 хувийг шууд цээжилдэг ер бусын ойт тогтоолттой хүн байжээ. Номын хоёр хуудсыг нэгэн зэрэг уншиж чаддаг Пик бүхий л амьдралынхаа турш 9000 ном цээжилсэн гэдэг.

Ким Пик (1951 - 2009)

5 Ромын пап Иоанн Павел II (1920 - 2005)

1978-2005 онд Католик шашныг тэргүүлж байсан тэргүүн хамба Иоанн Павел II мөн л аливааг асар хурдан тогтоодог нэгэн байжээ. Тиймдээ ч хамбатан 21 хэлийг төгс сурч, 100 орчим хэлээр ойлголцдог байжээ.

Ромын пап Иоанн Павел II (1920 - 2005)

6 Фердинанд Маркос (1917 - 1989)

1965-1986 онд Филиппин улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Фердинанд Маркос гэгч хүн ямар ч төвөгтэй бичвэрийг амархан цээжилдэг байсан бөгөөд Филиппиний 1935 оны Үндсэн хуулийн аль ч бүлгийг иш татан, ямар ч илтгэлийг цээжээр ярьж чаддаг хүн байжээ.

Фердинанд Маркос (1917 - 1989)

7 Мэрилу Хеннер (1952 - одоог хүртэл)

“Такси” шоу нэвтрүүлгийг санаачлагч, продюсер тэрээр манай гараг дээрх ой ухааны ер бусын багтаамжтай арван хоёр хүний нэг юм. Тэр хүүхэд цагийнхаа өчүүхэн жижиг үйлдлийг ч санадаг бөгөөд бүр нялхдаа загалмайлуулж байснаа хүртэл мэддэг гэнэ.

Мэрилу Хеннер (1952 - одоог хүртэл)

8 Юлий Цезарь (МЭӨ100 – МЭӨ44)

Ромын цэргийн гарамгай жанжин Юлий Цезарь өөрийнхөө армийн 25 мянган цэргийг нэг бүрчлэн таньдгаар зогсохгүй нэрээр нь нэрлэдэг байсан гэх яриа бий.

Юлий Цезарь (МЭӨ100 – МЭӨ44)

9 Мэри Элизабет Боузер (1839 -?)

Иргэний дайны баатар, зөвлөлийн армийн талд тагнуулч хийж байсан энэ эмэгтэй Холбооны зөвлөлийн ерөнхийлөгч Жефферсон Дэвисийн гэрийн үйлчлэгч байсан юм. Тэрбээр үнэт мэдээллүүдийг цээжлэх зарчмаар олсон мэдээллээ Холбооны талд дамжуулдаг байжээ.

Мэри Элизабет Боузер (1839 -?)

10 Наполеон Бонапарт (1769 - 1821)

Францын анхны эзэн хаан, цэргийн авьяаслаг жанжин, Францын хувьсгалын үеийн нэрт төлөөлөгч тэрээр хүний нэр, газрын зураг, цэргүүдийн байршил зэргийг алдалгүй тогтоодог нэгэн байжээ. Түүний энэ гайхамшигт авьяас цэргийн тактик, стратеги боловсруулахад маш том давуу тал болдог байсан учир Францын арми эсрэг талаасаа үргэлж хэдэн алхмаар илүү хөдөлдөг байсан гэдэг.

Наполеон Бонапарт (1769 - 1821)

35
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()