Хөмсгөө царай төрхөндөө зориулж хэрхэн зөв будах вэ?

Хөмсөг нь хүний царай төрхийг зөв, цэгцтэй харагдуулж, гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хөмсгөө хэрхэн зөв будах тал дээр ихээхэн анхаарах болсон. Харин бид та бүхэндээ хөмсгөө хэрхэн царай төрхдөө тааруулан төгс зурах аргыг бэлтгэн хүргэж байна. 

Хөмсгөө царай төрхөндөө зориулж хэрхэн зөв будах вэ?
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

1 Зөв хэрэгсэл сонгох

Мэдээж хэрэг төгс хөмсөгтэй болохын тулд эхлээд зөв хэрэгсэл сонгох хэрэгтэй. Мэргэжлийн гоо сайханчид хөмсөгний хэлбэрийг засахдаа хямсаа, сойз зэргийг ашигладаг.

Хамгийн түрүүнд хөмсгийг тусгай сойзоор самнах хэрэгтэй. Ингэснээр хөмсгийг аль хэсэгт тодруулж будах, ямар хэлбэр гаргах зэрэг үйлдлүүд тодорхой болж эхэлнэ. Харин будалтын хувьд ямар хэрэгсэл сонгох нь таны сонголтын асуудал бөгөөд маш олон арга байдгаас харандаа, тень хоёр нь хамгийн шалгарсан хувилбарууд юм. Мөн хөмсөг будахад тухайн будаж буй өнгө нь маш чухал. 

Хэдийгээр хөмсөг засахад сормуустай адил халдвар авах эрсдэл бага хэдий ч хэрэгслээ сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. 

Хэрвээ та хөмсөг засдаг хэрэгслээ яаж цэвэрлэхээ мэдэхгүй байгаа бол мэргэжлийн гоо сайханчаас асуугаарай. 

Зөв хэрэгсэл сонгох

2 Хөмсгөө хэрхэн будах вэ?

Болж өгвөл, хөмсгөө үстэйгээ ижил өнгөөр будах хэрэгтэй. Ингэхдээ хөмсгөө хэт тод будахаас сэргийлж, сайтар уусгаж будаарай.

Хөмсөг будах:

  • Хөмсгөө самнаж, цулгуй буюу хөмсөггүй хэсэгт будаг түрхээрэй
  • Хөмсөгний эхлэл хэсгийг тод будахаас зайлсхийх хэрэгтэй. Энэ нь хэт овортой харагдуулж мэднэ. Мөн хөмсгөө будсаны дараа сайтар уусгах ёстойг мартуузай.
  • Мөн та хөмсгөө будаж дууссаныхаа дараа бага зэрэг өө дарагчийг хөмсөгний доод хэсэгт түрхэж, хэлбэрийг нь засаж болно

Хөмсгөө хэрхэн будах вэ?

3 Хөмсөгний хэлбэрийг зөв тодорхойлох

  • Та махлаг дугуй хэлбэрийн нүүртэй бол хэт хурц өнцөгтэй хөмсөг зурахаас татгалзаарай. Харин бага зэрэг өргөн, нарийн төгсгөлтэйгөөр хөмсгөө будаж болох юм.
  • Дөрвөлжин нүүртэй хүмүүсийн тухайд дугуйрсан өргөлттэй, нарийн, урт хөмсөг сайхан харагдана.
  • Харин гурвалжин хэлбэрийн нүүрэнд дээш өргөгдсөн, өнцөгтэй хөмсгийг зурж болно.
  • Зуйван хэлбэрийн нүүртэй бол урт, дээш өргөгдсөн өнцөгтэй хөмсөг зураарай.

Мөн нүд, нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн зөв засах тал дээр анхаараарай. Ингэхийн тулд та нэг харандаа сонгон аваад хамрын хажуу угалзнаас дээш өргөж, хөмсөгний хажууд байрлуулан эхлэх цэгийг тэмдэглэнэ. Харин дараа нь харандаагаа 30 градусын өнцөг үүсгэж, өргөлтийг тэмдэглээд, 45 градусын өнцөг гаргаж төгсгөлийг тэмдэглэж зураарай. Нүдний төгсгөл, хөмсөгний төгсгөлтэй параллель байх ёстой.

Хөмсөгний хэлбэрийг зөв тодорхойлох

4 Хөмсөг шивүүлэхээс татгалз

Шивээс нь дотроо маш олон төрөлтэй. Жишээлбэл 6D шивээс буюу хөмсгийг үстэй мэт шивэх нь зурж буй үсний ширхэг бүрийг яг ижил хэмжээ, хэлбэртэй зурах, хөмсөгний уртыг тааруулж зурах зэрэг маш их хариуцлага шаардсан ажил юм.

Тэгвэл гоо сайханчдын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хөмсөгний шивээсний өнгийг буруу сонгодог явдал юм. Мөн нэг хөмсгийг нь урт, нөгөөхийг нь богино шивэх алдаа ч түгээмэл гардаг аж. Мөн шивсэн хөмсөг нь хүнийг ууртай, гайхсан царайтай, бас илүү овортой харагдуулдаг. Тиймээс төрөлхийн хөмсөгний хэлбэрээ засаж сураарай. 

Хөмсөг шивүүлэхээс татгалз

5 Анхаарах зүйлс

1. Өтгөн хөмсөгтэй болох 
Хөмсөгний сийрэг хэсгийг тень, харандаа эсвэл гелээр будна. Хар бараан өнгийн үстэй бол үсний өнгөнөөс 2 өнгөөр цайвар өнгө, шаргал үстэй бол 2 өнгөөр бараан өнгийг сонгоорой. 

2. Үснийхээ өнгөтэй тохируул 
Хэрэв та үсний өнгөө байнга өөрчилдөг бол хөмсөгний өнгө ч мөн дагаж өөрчлөгдөж байх ёстой. Хөмсгөө будахдаа мэргэжлийн хүнд хандаарай. Гэртээ будах хэрэггүй. 

3. Төрөлхийн мэт харагдуул 
Гоё хөмсөгтэй харагдахын тулд заавал хэт нарийн засах албагүй. Зэрлэгээ зулгаалгүйгээр 3 сар болгоод үзээрэй. Хэт сондгойг нь л зулгааж болно. Ингээд өргөн хөмсгөө өөрт тохируулан янзлаарай. 

Анхаарах зүйлс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()