Аялал жуулчлалын ирээдүйг орвонгоор нь өөрчлөх технологийн 5 дэвшил!

Манай гараг бүхэлдээ гайхшрал төрүүлэм, сонин содон зүйлсийн бүрдэл юм. Харин энэ бүх гайхамшгийг үзэх гэсэн жуулчид жил бүр сая саяараа аялалд гарч байдаг. Тэгвэл орчин үеийн технологийн дэвшил бидэнд тэдгээр гайхамшгийг илүү тодорхой үзэх боломжийг бүрдүүлсээр байна. Түүнчлэн бид ирээдүйд гэрээсээ гаралгүйгээр хорвоо дэлхийгээр аялдаг болохыг ч үгүйсгэхгүй. Ингээд бид танд цаашид технологийн тусламжтайгаар аялал жуулчлалын салбар хэрхэн өөрчлөгдөхийг хүргэж байна.

Аялал жуулчлалын ирээдүйг орвонгоор нь өөрчлөх технологийн 5 дэвшил!

1 Жет-Пак, тийрэлтэт нислэг /Martin Jetpack/

Жил бүр мянга мянган жуулчид алдарт Гизагийн цац суваргыг үзэхээр Египетийг зорьдог. Харамсалтай нь аварга том пирамидыг үзэхээр очсон жуулчид дэргэд нь очоод гэдийхээс хэтэрдэггүй. Учир нь Гизагийн агуу гурван пирамидын хамгийн өндөр Хеопсын пирамид гэхэд л 183 метрийн өндөртэй байдаг байна. 

Жет-Пак, тийрэлтэт нислэг /Martin Jetpack/

Тэгвэл саяхан Шинэ Зеландын "Martin Aircraft" компани тэдгээр нүсэр байгууламжуудыг дээрээс нь харах зориулалт бүхий "Martin Jetpack" нэртэй нисдэг төхөөрөмж санал болгож эхэлжээ. Энэхүү төхөөрөмж нь нэг хүний багтаамжтай бөгөөд эгц дээш 915 метрийн өндөрт тасралтгүй 30 минут хөөрөх хүчин чадалтай юм байна. Харин компани энэхүү төхөөрөмжөө зах зээлд 200 мянган ам.долларын үнэтэйгээр худалдаалж байгаа бөгөөд "Jetpack"-ыг ашиглан алдарт Гранд-Каньоны хавцал, Ниагарагийн хүрхрээ, Эрх чөлөөний хөшөөг ч дээрээс нь харах боломжтой. 

2 Усан доогуур явдаг аяллын завь

Хүн бүр далайн гүнд очиж чадахгүй ч чухам тэнд юу байгааг харах онцгой хүсэлдээ автсаар байдаг. Тэгвэл одоо үед энэ хүсэл биелэх бүрэн боломжтой болсон бөгөөд усан доогуур аялал хийх боломжтой хөлөг онгоц үүнд туслах болно. 

Чухам ийм хөлгийг Канадын "Atlantis Submarines" фирмийн "Mobimar" компани үйлдвэрлэж эхэлжээ. 

Усан доогуур явдаг аяллын завь

Харин одоогийн байдлаар ийм зориулалттай хөлөг онгоцыг "U-Boat Worx" компани үйлдвэрлэж байгаа бөгөөд тус компаний "Cruise Sub" завь нь эргэн тойрон бүхэлдээ цонхтой учраас бүхий л орчноо харах боломжтой болсон байна. Гэвч өнөөдрийн байдлаар аяллын шумбагч онгоцоор далайн гүехэн хэсгүүдээр аялж байгаа бөгөөд ирээдүйд бүр гүн рүү орох боломжтой болгохоор ажилласаар байна. 

3 Робот аялагч

Одоо үед нэг газар зорьж очихын тулд урт, удаан зам туулж хугацаа алдах хэрэггүй болжээ. Орой ажлаасаа ирээд гэрийн шаахайтайгаа, буйдан дээрээ сууж байгаад Парисын алдарт Сен-Жермэн, Марсын талбайд очсон мэт мэдрэмжийг мэдэрч болно гэвэл та итгэх үү. 

Харин ийм боломжийг танд виртуал ертөнц буюу теле технологи олгож байгаа бөгөөд тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар аялалд гарах бүрэн боломжтой болжээ. Үүний тулд та роботыг нэг бүрчлэн удирдах шаардлагагүй бөгөөд робот хиймэл оюун ухааны тусламжтайгаар таныг тухайн газрын хүссэн өнцөг булан бүрт аваачиж чадна. Энэхүү төхөөрөмж нь ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд онцгой боломж олгож байгаагаараа дэлхийд өндрөөр үнэлэгдээд байгаа юм. 

Робот аялагч

4 Агаарын бөмбөлгөөр аялах аялал

Сансарт нисэж үзэхийг хүсдэггүй хүн ховор байх. Хэдийгээр хүн төрөлхтөн одоогоор хүн бүрийг сансрын аялалд гаргаж чадахгүй ч агаар мандлын хамгийн дээд давхаргад аваачиж чадна. 

Агаарын дээд давхарга буюу стратосферт хүрэх үед тэнгэр түнэр хар өнгөтэй харагдах төдийгүй дэлхийн тойрог замыг харах боломжтой болно. Олон улсын сансрын станц газраас 400 км өндөрт нисдэг бол энгийн хүмүүст зориулсан аяллыг Америкийн "World View Enterprises" компани тусгай агаарын бөмбөлөг ашиглан 32 км-ийн өндөрт гаргах аж. Ийм өндөрт онгоц ч нисэж чадахгүй бөгөөд тэнд үүл байхгүй. 

400 мянган шоо метр гелигээр дүүргэсэн энэхүү асар том бөмбөлөг нь хоёр нисгэгч, зургаан зорчигчтойгоор хоёр цаг орчим хугацаагаар нисэх хүчин чадалтай. Харин энэхүү үйлчилгээний үнэ 75 мянган ам.доллар юм байна. 

Агаарын бөмбөлгөөр аялах аялал

5 Сансрын аялал

Эрт орой хэзээ нэгэн цагт хүн төрөлхтөн сансар огторгуйн бусад гараг, ертөнцөөр аялж үзэх нь дамжиггүй. Энэ ч утгаараа зарим томоохон аялал жуулчлалын компаниуд сансрын аяллын хөтөлбөр, сансрын зочид буудал зэргийг ямар байх талаарх ирээдүйн төлөв байдлыг гаргаж эхэлсэн байдаг. Хачирхалтай нь энэ бүхний эхлэл бүр 57 жилийн өмнө буюу Гагарин сансарт ниссэнээс эхэлсэн гэвэл та итгэх үү? 

Харин Жефф Безосын эзэмшдэг сансар, нислэгийн "Blue Origin" компани энэ мөрөөдлийг бодит болгохоор төсөл, хөтөлбөрүүдийг хийн зарим хөлөг онгоцнуудаа амжилттай туршиж эхэлжээ. Үүнээс гадна тойрог замын "SpaceShipOne" болон "SpaceShipTwo" хөлгөөрөө алдаршсан Ричард Брэнсоны эрхэлдэг "Virgin Galactic"  компани бас сансрын аялал жуулчлал эрхлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн байдаг. 

 

Сансрын аялал

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()