Сурталчилгаа (15)
Хаах

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ?

Заримдаа хоол хийх үедээ бид бага зэргийн алдаа гаргаснаас болж хоол маань амт чанараа алдах тохиолдол бий. Энэ үед бид хоолоо хэрхэн аврах вэ гэж боддог ч хоолоо яаж сайхан амттай болгохоо мэддэггүй. Тэгвэл мэргэжлийн тогооч нар аливаа хоолыг хэрхэн аврах талаар сайн мэдлэгтэй бөгөөд энэ нууцаасаа тантай хуваалцсан байна.

Түлэгдсэн, дутуу болсон хоолыг хэрхэн амттай болгох вэ?

1 Давс ихтэй хоол

  • Шөл: 2-3 ширхэг цэвэрлэсэн түүхий төмс хийгээд 15 минутын дараа гаргаарай.
  • Махан таташ: Түүхий байцаа, хаш, төмс зэргийг үрэгчээр үрж хийснээр махан таташ  хэт их давстай болсон нь мэдэгдэхгүй болно.
  • Жигнэсэн ногоо, рагу зэргийг аврахад улаан лооль тустай. Улаан лоолио жижиг хэрчээд бэлдэж буй хоолондоо нэмж хийгээрэй. Харин брокколи, өнгөт байцаа, чинжүү, шош зэргийг халуун усанд 2 минутын турш дэвтээхэд давсны амт арилна.
  • Сүмс: Ямар нэгэн тослог бүтээгдэхүүн /цөцгий, зөөлөн бяслаг, жижиг хэрчсэн авокадо/ -ийг сүмсэнд нэмбэл давсны гашуун амт үгүй болно.

Давс ихтэй хоол

2 Хэт халуун ногоо, амтлагч ихтэй хоол

  • Лактоз нь карри, майоран, сармис гэх мэт амтлагчийн амтыг дарж өгдөг. Бага зэргийн цөцгий, йогуртыг хоолондоо тохируулан нэмж болно.
  • Элсэн чихэр нь чинжүүний амтыг сайн дардаг бөгөөд зарим тохиолдолд зөгийн бал нэмэх ч боломжтой.
  • Шинэхэн хүнсний ногоо нь хачирны амтыг зөөллөхөд тустай. Үүнд ус ихээр агуулсан өргөст хэмх, улаан лооль, хаш зэргийг ашиглаарай.
  • Нимбэгийн шүүс, уксус, исгэлэн улаан лооль нь гашуун амтыг дардаг бөгөөд хамгийн гол нь их хэмжээгээр нэмж болохгүй. Юуны түрүүнд нэг цайны халбагыг нэмээд амтыг нь үзээрэй.
  • Халуун ногооны амтыг усаар дарах боломжгүй. Ус хийх үед халуун ногооны амт илүү хүчтэй болдог юм шүү.

Хэт халуун ногоо, амтлагч ихтэй хоол

3 Хэт их чанасан хоол

  • Хүнсний ногоо: Хэт их чанагдсан хүнсний ногоон дээр хүйтэн ус нэмж хийвэл чанагдах явцыг зогсоож, хэлбэрээ хадгалахад нь тусална.
  • Их чанагдсан будааг бутарсан болгохын тулд өрөөний температуртай усанд угаах хэрэгтэй.
  • Хэрвээ будааны тань ус ихэдсэн байвал будаан дээрээ талх хийгээд хэдэн минутын турш таглаарай. Талх нь илүү чийглэгийг өөртөө шингээнэ.
  • Хэт их чанагдсан гоймонг оливын тосонд бага зэрэг хуурахад болно. Мэдээж бүр нялцайсан тохиолдолд аврах боломжгүй юм шүү.

Хэт их чанасан хоол

4 Амттан болон хучмал дутуу болсон тохиолдолд

  • Дутуу болсон хоолоо шарах шүүгээнд хийж 170-180 градуст барих хэрэгтэй. Тэгвэл таны хийж буй хоол удаан хэдий ч сайхан амттай болох болно.
  • Хэрвээ таны хийсэн кекс бага зэрэг түүхийрсэн бол 3-5 минутын турш богино долгионы шарах шүүгээнд хамгийн өндөр халуун дээр нь хийгээрэй. 
  • Кексний дээд тал нь болчихсон хэрнээ доторх нь түүхий байвал кексний дээд тал дээр сүү түрхээд, шарах шүүгээнийхээ хамгийн доор устай сав тавиарай.

Амттан болон хучмал дутуу болсон тохиолдолд

5 Түлэгдсэн хоол

  • Хэрвээ мах, ногоо тань түлэгдсэн бол өөр саванд хийгээд цөцгийн тос, цөцгийтэй амтлагч хийгээрэй. Түлэнхийн үнэрийг гоньд болон карри сайн дардаг юм.
  • Түлэгдсэн будааны үнэрийг талхны тусламжтай арилгаж болно. Талхыг будааныхаа дээр хийж таглаад будаагаа хөртөл нь байлгана. Үүнээс гадна талх будааны илүүдэл усыг ч өөртөө шингээх юм.
  • Чанадаг крем түлэгдсэн тохиолдолд дээр нь нимбэгийн хальс, шоколад болон шанцай буюу /корица/ нэмэх боломжтой.
  • Түлэгдсэн махтай болон загасны махтай хоолны амтыг дарахад сүмсэнд нь 5-10 минутын турш зүсэм гахайн мах хийгээрэй.

Түлэгдсэн  хоол

6 Хоол шүүсгүй, хэт хуурай болох

  • Хэт хуурай тахианы махыг аврах хамгийн шилдэг арга бол бяслагтай, цөцгийтэй, сармистай эсвэл улаан лоольтой сүмс хийх явдал юм.
  • Махыг илүү зөөлөн болгохын тулд жигнээрэй. Буцалж буй устай саванд шүүрэнд хийсэн мах тавиад 30 минут болгоно. Саваа таглах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.
  • Жигнэмгийг 15-20 минутын турш чийгтэй алчуураар боож зөөллөх боломжтой.

Хоол шүүсгүй,  хэт хуурай болох

7 Исгэлэн, халуун ногоотой хоол

  • Хэт исгэлэн сүмс хийсэн тохиолдолд дээр нь жижиг хэрчсэн сонгино, лууванг элсэн чихэртэй хольж хуураад нэмж болно. Эсвэл бага зэрэг хүнсний сод нэмээрэй.
  • Загасны гашуун амтыг арилгахын тулд бага зэрэг яншуй болон нимбэгийн шүүс цацах хэрэгтэй.
  • Заримдаа гашуун амт нь маш муу бөгөөд ялангуяа төмс гашуун амтагдаж байвал хаях нь зүйтэй. Дутуу боловсорсон төмсөнд гликоалкалоид соланин хэмээх хорт бодис байдаг бөгөөд энэ нь буцалсан ч устдаггүй аж.

Исгэлэн, халуун ногоотой хоол

7
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()