Бидний үнэн гэж боддог түүхийн худал 10 үйл явдал

Аливаа түүхийг бичигч түүхчдийн хамгийн том сул тал бол өөрөө тэрхүү үйл явдалдаа оролцоогүй, оролцох ч боломжгүй явдал юм. Гэтэл тэдгээр түүхчдийн бичсэн хоорондоо ялгаатай таамаглалуудаас болоод хүмүүс олон зуун жилийн турш төөрөлдөж явсаар эцэстээ жинхэнэ түүхийг гажуудуулж эхэлдэг. Харин бид танд яг ийм байдлаар гажуудсан түүхүүдийн жинхэнэ тайллыг хүргэхээр бэлтгэлээ.

Бидний үнэн гэж боддог түүхийн худал 10 үйл явдал
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Ван Гог өөрийнхөө чихийг огтолсон нь

Гэвч: Хүмүүсийн дунд алдарт зураач Ван Гог өөрийнхөө чихийг тайраад, амрагуудынхаа нэгэнд явуулж, эцэст нь чихээ боосон хөргөө зурсан гэх яриа тархсан байдаг. Үнэн хэрэгтээ Ван Гог зөвхөн чихнийхээ омгийг тайрсан бөгөөд огтхон ч эмэгтэй хүн рүү явуулаагүй юм. Хэргийн учир нь тэрээр нэг удаа өөрийн найз зураач Гогентой уран зургийн тухай хөөрөлдөж байгаад маргалдан найз руугаа аяга авч шиджээ. Ингээд айж сандарсан Гоген гарч явахад уураа барьж дийлээгүй Ван Гог өөрийн чихний омгийг огтолсон байна. 

Бид бодохдоо: Ван Гог өөрийнхөө чихийг огтолсон нь

2 Бид бодохдоо: Томас Эдисон чийдэн зохион бүтээсэн

Гэвч: Томас Эдисон бол зургийн аппарат, дүрс бичлэгийн камер зохион бүтээсэн суут хүн юм. Гэвч хачирхалтай нь тэрээр хүмүүсийн яриад байгаа шиг гэрлийн чийдэнг анх зохиосон хүн биш гэнэ. Үнэн хэрэгтээ гэрлийн чийдэнг хамгийн анх Британийн эрдэмтэн Уоррен де ла Рю зохион бүтээсэн гэдэг. Түүний энэ нээлт алдарт хүрээгүй шалтгаан нь тэрээр гэрлийн цахилгаан дамжуулах хэсгийг мяндсан утсаар хийсэн явдал байв. Түүнчлэн 1860 онд Британийн өөр нэг эрдэмтэн Жозеф Суон ч мөн чийдэн бүтээсэн нь тун амжилттай болсон ч түүнийгээ нийтэд дэлгээгүй устгасан байдаг. Харин Эдисон бол энэ хоёр эрдэмтний хийсэн чийдэнг боловсронгуй болгосон л хүн юм. 

Бид бодохдоо: Томас Эдисон чийдэн зохион бүтээсэн

3 Бид бодохдоо: Есүс арван хоёрдугаар сарын 25-нд төрсөн

Гэвч: Дэлхий нийт яагаад Есүс Христийг арван хоёрдугаар сарын 25-нд төрсөн гэдэгт бат итгэлтэй байдаг вэ? Үнэн хэрэгтээ Христийн мэндэлсэн өдөр нь тодорхойгүй бөгөөд жилийн аль ч өдөр төрсөн байж магадгүй. Судлаачдын үзэж байгаагаар Есүс Христ манай эриний өмнөх хоёрдугаар онд төрсөн байх боломжтой гэнэ. Харин Христийн шашинтнууд Христийн мэндэлсэн өдрийг шашныхаа баяр болгон тэмдэглэж байхын тулд арван хоёрдугаар сарын 25-ныг сонгож авчээ. Учир нь жилийн энэ өдөр өвлийн туйл болон Ромын Сатурнд ойр байдаг тул христийн шашинтнууд сонгож авсан байх магадлалтай. 

Бид бодохдоо: Есүс арван хоёрдугаар сарын 25-нд төрсөн

4 Бид бододхоо: Домогт Спартагийн 300 дайчин Фермопилыг хамгаалсан

Гэвч: Түүхийн олон эх сурвалжид, тэр ч байтугай "300" кинонд хүртэл Спартачууд Персийн дайчдаас Фермопилын хавцлыг хамгаалах тулалдаанд ердөө 300 дайчинтай тулалдсан гэж гардаг. Гэхдээ бодит байдал дээр Спартачууд 300-гаас илүү цэрэгтэй байсан бөгөөд хамгийн багаар бодоход 1500 дайчид тэрхүү тулаанд тулалдсан гэж үздэг. 

Бид бододхоо: Домогт Спартагийн 300 дайчин Фермопилыг хамгаалсан

5 Бид бодохдоо: Салемд эмэгтэйчүүдийг шулам хэмээн түүдэг гал дээр шатаадаг

Гэвч: Дундад зуунд Европт илбэ, шид үзүүлдэг эмэгтэйчүүдийг шулам хэмээн шийтгэж түүдэг гал дээр шатаадаг уламжлалтай болжээ. 

Америкийн Салем хот нэгдсэн улсын түүхэнд шулмуудын түүхээрээ алдаршсан хот юм. Харин үнэн хэрэгтээ Америкт түүхэндээ ганц л удаа Ли Смок гэх эмэгтэйг шатаасан байдаг. Мөн энэ хэргийг үйлдсэнийх нь өлөө 20 хүнийг шийтгэсний дунд эрчүүд ч байсан байна. 

Бид бодохдоо: Салемд эмэгтэйчүүдийг шулам хэмээн түүдэг гал дээр шатаадаг

6 Бид бодохдоо: Сталин унтаж байхдаа тайвнаар амьсгал хураасан

Гэвч: Карма буюу үйлийн үрийг үгүйсгэдэг хүмүүст бүхэл бүтэн 30 жилийн дарангуйллынхаа дараа орон дотроо тайван унтаж байгаад амьсгал хураасан Ийосиф Сталины түүх бүр ч их итгэл үнэмшил төрүүлдэг байх. Гэвч үнэн хэрэгтээ нэрт удирдагч, дарангуйлагч асан Сталиныг амьдаараа тарчилж байсан гэдгийг түүхчид болон эргэн тойрны хүмүүс нь баталдаг. Түүнийг хэд хэдэн удаа цус харвасан гэдэг бөгөөд ойрын хүмүүс нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй гэсэн яриа ч бий. Ямартай ч түүний орон дотроо амьсгал хураасан нь үнэн ч тэрээр жам ёсоороо насан эцэслээгүй юм. 

Бид бодохдоо: Сталин унтаж байхдаа тайвнаар амьсгал хураасан

7 Бид бодохдоо: Талархлын өдрийн уламжлал

Гэвч: Талархлын баярыг эхлээд арван нэгдүгээр сард биш есдүгээр сард тэмдэглэдэг байжээ. Тэгээд ч талархлын баярыг анх албан ёсоор Абрахам Линкольны үед буюу 1863 онд тэмдэглэх болсон байна. Ямартай ч энэ үеэс эхлэн талархлын баяраар шарсан гургуул иддэг болсон юм.

Бид бодохдоо: Талархлын өдрийн уламжлал

8 Бид бодохдоо: Бетси Росс Америкийн анхны далбааг оёсон

Гэвч: Олны дунд тархсан цуу яриагаар бол Америк бүсгүй Бетси Росс АНУ-ын одоогийн төрийн далбаа болох судал, ододтой далбааг ганцаараа оёсон гэдэг. Гэтэл төрийн далбаатай холбоотой түүхийн эх сурвалжуудад түүний нэрийг огт дурдаагүй байдаг байна. Магадгүй үр хойч нь түүний нэрийг түүхийн хуудаснаа зориудаар оруулсан байж ч болох юм. Гэхдээ үнэхээр ч ингэсний ачаар Филаделфид Россын амьдарч байсан байшин жуулчдын очих дуртай дурсгалт газруудын нэг болж чадсан байна. 

Бид бодохдоо: Бетси Росс Америкийн анхны далбааг оёсон

9 Бид бодохдоо: Европчууд Манхэттеныг 24 долларын үнэтэй зүүлтээр худалдан авсан

Гэвч: Европчууд Манхэттений арлыг Индианчуудаас ердөө 24 доллараар үнэлэгдэх хүзүүний зүүлтээр худалдан авсан гэх домог яриа байдаг. Үнэндээ бол түүхийн сурвалж бичгүүдэд хүзүүний зүүлт бүү хэл долларын тухай нэг ч үг, үсэг байдаггүй байна. Гэхдээ европчууд энэ наймаан дээр гэнэдсэн юм. Учир нь тэд  арлыг жинхэнэ эзэмшдэг омгоос нь худалдаж аваагүй бөгөөд үүнээс болж арлын жинхэнэ эздийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

Бид бодохдоо: Европчууд Манхэттеныг 24 долларын үнэтэй зүүлтээр худалдан авсан

10 Бид бодохдоо: Британийн флот ялагдашгүй армийг бут цохьсон уу?

Гэвч: Үнэхээр Испанийн арми 1588 онд сүйрсэн нь үнэн. Гэхдээ түүхэн баримтуудад бичсэнээр бол энэ нь тэдний дайсан болох Британийн флот болоод тэдний их буу хүчирхэг байсантай холбоогүй гэнэ. Британийн флот их буугаар гал нээж Испанийн 129 хөлгөөс дөнгөж зургааг нь л сөнөөж чадсан байна. Ингээд дайн дуусах дөхөж байтал далайд хүчтэй шуурга дэгдэж Испанийн флот буцахаас өөр аргагүй болжээ. Харин ийн буцах замдаа Испанийн дайчид өлсөж, ядран, өвчин тусаж амь алдсаар нутагтаа эргэн ирэхдээ бараг л бүхэлдээ сөнөсөн байжээ. Ингэхээр цаг уурын нөхцөл Испаничуудыг ялж өгсөнд Британичууд талархах ёстой болж байна. 

Бид бодохдоо: Британийн флот ялагдашгүй армийг бут цохьсон уу?

12
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()