Эдгээр кинонуудын ижил төстэй тал юу вэ?

Кино бол дүрст уран бүтээлийн хамгийн боловсронгуй хэлбэр бөгөөд хүнээс гарч болох бүх төрлийн сэтгэл хөдлөлийг харуулж бас үзэж буй хүнээсээ гаргуулж чадна. Түүнчлэн кино үзэхэд энгийн нэг дууны клип үзэхээс харьцангуй их хугацаа буюу дор хаяж нэг цаг гучин минутыг зарцуулдаг. Энэ нь хүн тухайн бүтээлийг үзэхдээ тодорхой хэмжээний  цаг, заваа зарцуулж байна гэсэн үг. Гэтэл сүүлийн үед кино зохиолчид нэг хэвийн улиг болсон зүйлсийг зохиолдоо ихээр оруулах болсон нь эсрэгээрээ үзэгчдийг залхааж эхэлсэн юм. Ингээд бид та бүхэнд тэдгээр үзэгчдийг  залхаадаг зүйлсээс заримыг нь хүргэе.

Эдгээр кинонуудын ижил төстэй тал юу вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Дулаан хөнжил

Ямар нэг гэмт хэрэг, осол аваар гарсны дараа үйл явдалд оролцсон хүмүүс дандаа хөнжил нөмөрсөн харагддаг. Үүнд гадаа халуун эсвэл хүйтэн байх нь огт хамаагүй. Мэдээж энэ сценийг буудалцаан, аллага, машины осол болгоны дараа хараад байх нь хэнд ч таатай санагдахгүй.  

Дулаан хөнжил

2 Үнсгэлжин

Хэрвээ чи ядуу айлын үзэсгэлэнтэй охин бол заавал баян ханхүүтэй учирна. Энэ бол хайрын кино болгон дээр гардаг улиг болсон ойлголт. Ийм зохиолтой кино яг хэд гарсныг тоолно гэвэл түүн шиг "үлгэр" байхгүй биз.

Үнсгэлжин

3 Гэнэтийн хувирал

Өсвөр насны охидын тухай ихэнх кинон дээр насаараа нүдний шилтэй ичимхий охин байж байгаад толины өмнө хэдхэн минут суугаад үзэсгэлэнтэй болчихдог сцень маш олон байдаг. Эндээс харахад гоо үзэсгэлэн гэдэг ганц нүүрний будгаас хамаардаг бололтой. 

Гэнэтийн хувирал

4 Эхнэрээсээ салсан цагдаа

Кинон дээр гардаг ажилдаа сайн цагдаа нар дандаа эхнэрээсээ салсан ганц бие залуу байдаг. Яагаад ч юм ажилдаа сайн хүмүүсийн хувийн амьдрал нь тогтворгүй байх ёстой байдаг юм шиг...

Эхнэрээсээ салсан цагдаа

5 Галзуу мөрдөгч

Киноны гол дүр хэргийн учир зангилааг тайлахын тулд ханан дээрээ хэдэн арав, магадгүй хэдэн зуун ширхэг хуудас цаас нааж улаан утсаар холбосон байдаг. Үүний оронд зүгээр хавтаст хэрэг нээсэн нь амар биш үү?

Галзуу мөрдөгч

6 Халуухан эрдэмтэн

Ямар нэг салбарын эрдэмтэн заавал залуухан, царайлаг бүсгүй хүн байдаг. Яахав тийм хүмүүс эрдэмтэн болох бүрэн боломжтой ч дандаа тийм байна гэдэг арай л хэтэрсэн хэрэг байх.

Халуухан эрдэмтэн

7 Гэнэт дурлагсад

Киноны гол баатар маань дайснуудтайгаа тэмцэж явахдаа санамсаргүйгээр нэг эмэгтэйтэй хамтрагчид болно. Тэгээд киноны төгсгөлд тэр хоёр хосууд болоод дуусна. Яахав олон зүйлийг хамт туулсан хүмүүс хосууд болоход асуудал байхгүй ч заавал тэгэх ёстой гэсэн хууль байхгүй шүү дээ.

Гэнэт дурлагсад

8 Зүсээ далдлах

Киноны гол дүрүүд дайснаасаа нуугдахын тулд зүсээ хувилгах хэрэгтэй болдог. Тэгэхдээ тэд нүүрээ бүрэн далдалж, хиймэл сахал наахын оронд зөвхөн нарны шил, малгай өмсөөд л болчихдог. Гэтэл түүнийг цэрэг цагдаагийн ямар ч мэргэжилтэн хараад таньдаггүй. Энэ сонин биш гэж үү?

Зүсээ далдлах

9 Төгс цаг агаар

Киноны төгсгөлд буудалцаан эхлэхтэй зэрэгцэн ширүүн бороо орж бүх зүйлийг илүү сэтгэл хөдөлгөм болгодог. Жинхэнэ амьдрал дээр цаг агаар ийм мэдрэмжтэй байдаг бол сайхансан. 

Төгс цаг агаар

10 Бүх зүйлээ тоочих

Хэрвээ та дайсантайгаа ярилцаж байгаа бол түүнээс бүх зүйлээ нуухыг хичээх үү аль эсвэл далан булчирхайгаа тоочих уу? Харин кинон дээр гардаг дүрүүд бүх төлөвлөгөөгөө хэлж байж санаа нь амардаг бололтой. 

Бүх зүйлээ тоочих

11 Сайн найзууд дурлалцах

Кинон дээр хүмүүс яг дэргэдээ байгаа сайн найзаа анзааралгүй явсаар ямар нэг ер бусын зүйл болсны эцэст тэр хүндээ хайртай болсноо мэддэг. Жинхэнэ амьдрал дээр хүмүүс үнэхээр тийм харалган байдаг гэж үү?

Сайн найзууд дурлалцах

12 Нисдэг машин

Киноны машинаар хөөцөлддөг хэсэгт машинууд агаарт хөөрөх бол юу ч биш. Уг нь автомашин гэдэг чинь хэдэн тонны жинтэй зүйл биш билүү?

Нисдэг машин

13 Төгсгөлийн үнсэлт

Кино дууссан бол заавал үнсэлцэх хэрэгтэй. Мэдээж ард талын фон төгс байх ёстойг мартаж болохгүй. Гэхдээ ингэж дуусдаг кинонууд хүмүүсийн сэтгэлд хоногшиж чаддаг билүү?

Төгсгөлийн үнсэлт

18
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()