Хэчнээн хараад ч ойлгохооргүй уран зургууд яагаад асар өндөр үнэтэй байдаг вэ?

Уран зураг бол урлагийн дээд төрлүүдийн нэг бөгөөд хүн бүр ойлгож, мэдрээд байх боломжгүй. Харин одоо үед уран зураг эртнийх байх тусмаа үнэ цэнэтэй болдог болжээ. Түүнчлэн бидний хэчнээн хараад ч ойлгохооргүй зургууд хэдэн зуун сая долларын үнэд хүрдэг болсон байна. Тэгэхээр уран зураг бол онцгой мэдрэмжтэй хүмүүсийн л оролдох урлаг гэж үү? Энэ үүднээс бид та бүхэнд уран зургийг талаар зарим нэг сонирхолтой үзэл баримтлал, баримтуудыг түүвэрлэн хүргэхээр бэлтгэлээ.

Хэчнээн хараад ч ойлгохооргүй уран зургууд яагаад асар өндөр үнэтэй байдаг вэ?

Уран зураг үнэхээр өндөр үнэд хүрдэг гэж үү?

Дуудлага худалдаагаар уран зураг оруулах үед худалдан авагчид маш их мөнгө санал болгож байгаа харагддаг. Үнэн хэрэгтээ тэдгээр асар үнэтэй зарагдаж байгаа бүтээлүүд дотор хүмүүсийн харж ч байгаагүй зургууд олон бий. 

 

1 Уран зургийг брэндээр төлөөлдөг

Та бүхэн Бэнкси /Banksy/ хэмээх алдарт зураачийн талаар сонсож байсан болов уу. Түүний бүтээл маш өндөр үнээр үнэлэгддэг бөгөөд Бэнксийн «Girl With Balloon» хэмээх зураг 1,042 сая фунтээр зарагдсан байдаг. Учир нь Бэнкси бол өөрөө брэнд юм. Тийм ч учраас зургууд нь асар өндөр үнэ хүрдэг. 

Зураач хүн бүр алдартай болдоггүй. Харин аль нэг бүтээлээ амжилттай үнэлүүлж чадсан тохиолдолд бусад бүтээлийнх нь үнэ дагаад нэмэгддэг.

Уран зургийг брэндээр төлөөлдөг

2 Ховор, цөөн тооны, өвөрмөц

Голландын зураач Ян Вермеер нь тийм ч үнэ хүндтэй нэгэн байгаагүй бөгөөд ердөө 36 зураг зурсан юм. Мөн тэрээр удаан, няхуур зурахыг илүүд үздэг нэгэн байжээ. Харин түүний 1990 онд зурсан “Концерт” хэмээх зураг одоогийн ханшаар 200 сая долларын үнэд хүрээд байгаа юм. Ингэснээр түүний бусад зургуудын үнэлгээ ч хэдэн арав дахин өссөн байна. 

Түүнчлэн алдарт зураач Ван Гог нь бас л өөрийн нэрээр брэнд үүсгэсэн зураачдын нэг юм. Түүний бүтээлүүд цор ганц хэв маягтайгаас гадна тэрээр дахиж бүтээл туурвиж чадахгүй. Тийм учраас түүний бүтээлүүд маш ховорд тооцогддог гэсэн үг.

Ховор, цөөн тооны, өвөрмөц

3 Шинэ санаачилга - Өндөр үнэлгээ

Фото зурагчин Ричард Принс нь сэтгүүлийн зургийг дахин авч бүх бичгийг нь арилгах шинэ санааг гаргасан хүн юм. Ингээд тэрээр урлагийн нэгэн шинэ урсгал буюу “Appropriation Art”-ыг нээжээ. Ричард өөрийн анхны “Ковбой” хэмээх зургаа 3 сая доллараар зарсан байна. Харин урлаг судлаачид энэ үзэгдэлд түүний зургийн чадвар бус шинэлэг санаа нь өндөр үнэтэй болоход нөлөөлсөн гэж үзжээ. 

Шинэ санаачилга - Өндөр үнэлгээ

4 Уран зураг нь түүхэн дурсгалт бүтээл болж хувирдаг

Аялал жуулчлал эрчтэй хөгжиж буй одоо үед зөвхөн алдартай уран зургийг харах гэсэн хэдэн сая жуулчид аялалд гарсаар байна. Түүнчлэн алдартай уран зургууд байршуулсан музей бусад музейнүүдээс хэд дахин их дараалалтай байдгийг харж болно.

Уран зураг нь түүхэн дурсгалт бүтээл болж хувирдаг

5 Санаа зовох зүйл багатай хүн уран зургийг мэдэрч эхэлдэг

2017 онд тэрбумтан Дмитрий Рыболовлев Леонардо Да Винчигийн энэхүү зургийг 450 сая ам.доллараар зарсан юм. Ингэснээр энэ зураг дэлхийн хамгийн үнэтэй уран зургаар тодроод байна. 

Энэ хэсгийн гол санаа нь та үнэ цэнэтэй уран зурагтай болохын тулд санхүүгийн хувьд бүрэн чадамжтай байх ёстой гэсэн үг. Учир нь санхүүгийн асар өндөр чадамжтай хүмүүс л тэдгээр ховор, үнэтэй зургуудыг худалдаж авч чадна. 

2017 оны судалгаанаас харахад дэлхий дээр 15 сая \долларын саятан\ байдаг гэнэ. Хэрвээ тэдгээрийн 1% нь л уран зурагт сонирхолтой уран зураг цуглуулдаг гэж үзвэл дэлхий дээр 150 мянган хүн уран зурагт мөнгөө зарцуулахад бэлэн байдаг гэсэн үг. Үүнээс гадна уран зураг сонирхдоггүй ч хангалуун амьдралынхаа илэрхийлэл болгон зураг худалдаж авдаг хүмүүс ч олон бий.

Санаа зовох зүйл багатай хүн уран зургийг мэдэрч эхэлдэг

6 Бүх зурагт жааз хэрэгтэй юу?

Сьюзи Хожигийн “Уран зурагт олон нүцгэн хүн байдгийн учир” номонд энэ асуултын хариултыг өгсөн байдаг. Жааз нь зургийн ирмэгийг хамгаалахаас гадна олны анхаарлыг татахад онцгой үүрэгтэй гэжээ. Өөрөөр хэлбэл, жааз нь тухайн зургийг илүү сайхан харагдуулах үүрэгтэй гэсэн үг. 

Харин зураач Пит Мондриан эсрэгээрээ жааз бол уран зураг болон үзэгч хоёрын хооронд боссон хана гэж үзэж байсан юм. Тиймээс тэрээр энэ заагийг үгүй хийхийн тулд цаасныхаа хамгийн захад хүртэл зураг зурдаг болсон байна. Харин зураач Жорж Сёрдагийн хувьд жаазны зурагт үүсгэдэг сүүдэр таалагддаггүй байсан учраас өөрийн зурагтаа төрөл бүрийн цэг зурж жааз мэтээр хүрээлдэг байжээ.

Бүх зурагт жааз хэрэгтэй юу?

Жорж Сёрын уран зураг болох “Гравлин дахь хоолой, Том Форт-Филипп”

7 "Уран зурагт олон нүцгэн хүн байдгийн учир"

Учир нь эртний Грекийн үед нүцгэн биеийг гоо үзэсгэлэн гэж үздэг байжээ. Харин урлаг, уран зурагт нүцгэн бие гэдэг бол бэлгэ тэмдэг юм. Нүцгэн биеэр шинэ амьдрал, үнэнч байдал, амьд биет, эмэгтэйлэг байдал, үхэл, амьдралыг илэрхийлдэг гэж үздэг. 

Үүнээс гадна нүцгэн байдал маш их сэтгэл хөдлөлийг дагуулдаг. Энэ нь шүтэн бишрэлт, сонирхол, ичингүйрэх байдал гэх мэт олон сэтгэл хөдлөлийн эх үүсвэр болдог.

"Уран зурагт олон нүцгэн хүн байдгийн учир"

Микеланжело “Адамын бүтээл”

8 Яагаад бүх зүйл бодит бус харагддаг вэ?

Орчин үеийн зураачдыг өөрийн үзэл бодлыг зургаараа илэрхийлж чадахаа больсон хэмээн шүүмжлэх явдал бий. Гэвч юун түрүүнд тухайн зураач энэ зургийг яагаад ийм бодит бус байдлаар зурсан бэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Яагаад бүх зүйл бодит бус харагддаг вэ?

Чехийн зураач Богумил Кубиштын “Ховсдогч” зураг

9 XIX–XX зууны үеийн зурагчид муу зурдаг байсан уу?

XIX зууны үед уран зургийн нэгэн шинэ урсгал гарсан бөгөөд зураачид  яг л хүүхэд зурсан мэт зургуудыг зурах болсон юм. Гэтэл энэ зургууд нь эсрэгээрээ нэгэн хэвийн уран зургаас уйдсан хүмүүсийн сонирхлыг асар ихээр татаж эхэлсэн юм. 

XIX–XX зууны үеийн зурагчид муу зурдаг байсан уу?

10 Уран зураг заавал гоё байх хэрэгтэй гэж үү?

Сайхан бүхэн урлаг биш, урлагийг түүний гадаад өнгө үзэмжээр хэмжихгүй. Хүн бүрийн хувьд сайхан гэдэг нь харьцангуй ойлголт юм. Тиймээс уран зураг болон киног харьцуулж үзье. Жишээлбэл: Уран зураг заавал гоё байх ёстой гэсэн үзэл нь инээдмийн романтик эсвэл аз жаргалтай кино л хамгийн гоё гэсэнтэй ижил ойлголт юм.

Тиймээс ямар ч зургийн сайхныг мэдрэхийн тулд нэн түрүүнд тэрхүү зургаар зураач юу илэрхийлэхийг оролдсон бэ гэдгийг мэдрэхийг хичээх хэрэгтэй. 

Уран зураг заавал гоё байх хэрэгтэй гэж үү?

9
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()