Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийн I дайнд ялахын тулд яахаас ч буцахгүй хүмүүсийн бүтээсэн 5 зэвсэг

Дэлхийн нэгдүгээр дайн хүн төрөлхтний түүхэнд хамгийн их цус урсгасан төдийгүй хамгийн олон шинэ нээлт хийхэд хүргэж байжээ. Учир нь дайнд ялалт байгуулах гэж улайрсан улс орнууд байж болох бүхий л аргыг хэрэглэн шинэ зэвсэг, дэвшилтэт техник бүтээх оролдлогууд хийж байв. Ингээд тухайн цаг үедээ дайн тулалдаанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ч одоо үед харахад энгийн л зүйл мэт харагдах нэгдүгээр дайны үеийн сонин, содон бүтээлүүдийг танд танилцуулъя.

Дэлхийн I дайнд ялахын тулд яахаас ч буцахгүй хүмүүсийн бүтээсэн 5 зэвсэг

1 Тольтой буу

Дэлхийн нэгдүгээр дайны тулалдаанууд тактикийн хувьд давшингуй бус хамгаалах арга барилыг баримталдаг байв. Сөргөлдөгч талууд аль аль нь нуувчнаасаа гал нээх бөгөөд энэ байдлаар тулалдаан хэдэн арав хоногоор сунжирдаг байсан юм. Яг энэ үед л анхны зөрүү хараат дурантай винтов буу зохион бүтээгдсэн байдаг. Францууд 1886/1893 оны Лебелийн загварын винтовоо хоёр гол төмөртэй болгон өөрчилж тусгай зориулалтын толь ашиглан нуувчнаасаа цухуйлгүйгээр буудах боломжтой болгожээ. 

Тольтой буу

2 Өнгөлөн далдлах хувцас

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч бүхий л орнууд эхлээд ёслолын хувцастайгаа байлдаанд оролцдог байсан гэвэл та итгэх үү? Тэр ч байтугай Сен-Сирийн цэргийн академийн төгсөгчид бүр цагаан бээлийтэйгээ байлдаж байв. Харин Францын улаан-цэнхэр дүрэмт хувцас Германуудын хувьд дайснаа таних хялбархан таних тэмдэг болж байсан учраас Францчууд тулалдааны хувцсаа өөрчилж эхэлжээ.

Өнгөлөн далдлах хувцас

Ингээд шинэ төрлийн винтов, пулемёт буунууд гарч ирэхтэй зэрэгцэн шинэ хувцас бий болсон нь дайнд хэн сайн өнгөлөн далдалсан нь амьд үлдэнэ гэсэн ойлголтыг бий болгов. Чухам энэ үеэс л хамгийн анхны өнгөлөн далдлах хувцас бий болсон гэж үздэг. 

3 Төмөр дуулга

Галт зэвсгийн хурдтай хөгжил нь эргээд цэргүүдийг бие хамгаалах хэрэгсэлтэй болохыг шаардаж эхлэв. Гэтэл тухайн үед Германчуудын зохион бүтээсэн бүтэн биеийг хамгаалах хувцас нь цэргүүдийн хөдөлгөөнд саад болж, биеийг нь барьж байв. Ингээд энэ хувцсыг сайжруулах хэд хэдэн оролдлогын дараа тэд арьсыг хатууруулан дуулга хийж өмсөх болжээ. 

Харин Францчууд 1915 оноос төмөр дуулга хэрэглэх болсон бөгөөд тэрхүү дуулгыг генерал Огюст Луи Адриан зохион бүтээжээ. Улмаар Герман, Их Британийн арми ч яг ижил дуулга өмсөж эхэлсэн бөгөөд төмөр дуулга өмсөх болсноор цэргүүдийн толгойдоо шархдах явдал дөрөв дахин буурсан байна.

Төмөр дуулга

4 Маш том винтов буу

Хамгийн анх Британи, түүний араас Герман, Франц улсууд тулалдаандаа гинжит танк ашиглаж эхлэв. Гэвч тэдгээр танкууд хийцийн хувьд дэндүү болхи байсан бөгөөд хээрийн их бууны хялбархан бай болж байв. Ингээд танк эсэргүүцэх анхны бууг Германд бүтээсэн юм. Гэхдээ энэхүү зэвсгийг бүтээсэн 1918 онд дайн бараг дуусаж байсан нь бага зэрэг хожимдсон нээлт болжээ. Ямартай ч “Маузер Танкгевер М1918” гэдэг энэ буу 13,2 мм-ийн калибртай, нэг нэгээр сумлаж 100 метрийн зайд 20 мм-ийн хуяг нэвтлэх чадалтай бол 300 метрт 15 мм-ийн хуяг нэвтлэх чадалтай.

Маш том винтов буу

5 Гар бөмбөг

Гар бөмбөгийг дэлхийн нэгдүгээр дайнаас арай түрүүнд бүтээсэн байдаг. Гэхдээ 1915 оныг хүртэл зөвхөн ямар нэг зүйлд цохиж байж дэлбэрдэг байсан юм. Ингээд дэлхийн нэгдүгээр дайны үед Францууд "F1" гар бөмбөгийг зохион бүтээснээр энэ зэвсэг өнөөдрийн энэ төрхөө олжээ. 

 

Гар бөмбөг

Дэлхийн нэгдүгээр дайны үед бүтээсэн эдгээр зүйлсийн ихэнх нь өнөөдөр музейн үзмэр болон үлджээ. Гэхдээ ХХ зууны эхээр энэ л зүйлсээс болж 8,4 сая цэрэг амиа алдаж 20 сая хүн шархдаж, тахир дутуу болсныг мартаж болохгүй /Энэ тоонд энгийн иргэд ороогүй болно/. Хаант Оросоос гэхэд л цэрэгт дайчилсан эрчүүдийн 52 хувь нь амь эрсдсэн бол Францад энэ тоо бүр 76 хувь байжээ. 

20
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()