Сурталчилгаа (15)
Хаах

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе!

Хүйтэн өдрийн мэнд! Өвлийн улирал хэдий сайхан ч, дулаахан явахгүй бол ханиад томуу тусах магадлал их билээ. Тиймээс бид та бүхэндээ хүйтэн цастай өдөр идэхэд тохиромжтой ногоотой тахианы махан шөл хийх аргыг хүргэж байна.

Ядаргаа тайлдаг амтат тахианы махан шөл хийцгээе!

 

Орц

  • Хэмжээний их багыг та өөрөө тохируулж болно -  (ихэвчлэн 4 цээж мах буюу 600-800 гр мах орно) 
  • Сонгино - 1 ширхэг
  • Давс - 1 цайны халбага
  • Лаврын навч - 1-2 навч
  • Перц - 1 цайны халбага
  • Лууван - 2 ширхэг
  • Төмс - Дунд зэргийн 6-8 ширхэг

1

Эхлээд тахианы махаа перцээр амтална. Ингээд 5 минут амраана. 

2

Тэр хооронд хүнсний ногоогоо жижиглэж хэрчинэ.

3

Тахиан махаа шаргал болтол нь шарах хэрэгтэй. Ингээд дараагаар нь махаа тусад нь ялгаж авна. 

4

Ингээд тахианы мах шарсан тосон дээрээ жижиглэсэн сонгино, төмс, лууван зэргээ хийж 10-15 минутын турш хуурна. 

5

Хуурч дуусаад 300-400 мл шөл нэмээрэй. Энэ үедээ давс болон лаврын навчаа хийнэ. 

6

Тахианы махаа жижиглэж хэрчинэ.

7

Тэгээд шөлөндөө тахианы махаа хийнэ.

8

20 минут буцалгаад амтат шөл бэлэн болно.

Сайхан хооллоорой. 

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()