Татсан махаар хийж болох амттай 10 хоол

2018-11-25, 17:12
3,995

Гэрийнхэн тань махан хоол, тэр тусмаа татсан махтай хоолонд дурладаг бол та өнөө оройн зоог дээрээ энэ удаа арай өөр зүйл туршаад үзээрэй. Татсан махаар хийх хоол бууз, хуушуур, котлет тэргүүтнээр хязгаарлагдахгүй шүү дээ. Ингээд таны хоолны жорыг баяжуулах шинэлэг бөгөөд хийхэд амархан татсан махтай хоолнуудыг танилцуулъя.

Татсан махаар хийж болох амттай 10 хоол
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Лазанья

Байнга хийж иддэг хоолоо хааяа орлуулахад тохиромжтой, хийхэд амархан хоол бол Лазанья юм. 

Лазанья

2 Сонгино, мөөгтэй махан ороомог

Баярын ширээг чимэхэд хамгийн их тохирсон хоол бөгөөд мөөг мах зэрэг орцууд нь салахын  аргагүй амтыг бий болгодог. Тиймээс хоолны орцоо харамлалгүйгээр нэмж өгөөрэй. 

Сонгино, мөөгтэй махан ороомог

3 Шарсан банш

Баншаа байнга чанах юм уу жигнэдэг бол энэ удаа шараад үзээрэй. Цуу, ногоон сонгиноор хачирлавал үнэхээр сайхан хоол болох болно.

Шарсан банш

4 Мах, бяслагтай пирог

Пирогийг утсан бяслагтай хийснээр маш гайхалтай амттай болдог. 

Мах, бяслагтай пирог

5 "Sloppy Joe" сэндвич

Татсан махаар хийх бас нэгэн амттай хоол бол америк маягийн "Sloppy Joe" сэндвич юм. Мах нь маш шүүслэг, гурил нь өвөрмөц амттай байдаг.

"Sloppy Joe" сэндвич

6 Татсан махтай паста

Хясаа хэлбэртэй пастаг үхрийн болон гахайн татсан махаар дүүргэн жигнэж хийнэ. Дээр нь пармезан бяслаг нэмснээр шүлс асгаруулам шаргал өнгөтэй болдог. 

Татсан махтай паста

7 Татсан махтай "хаш браун"

Төмсөөр хийдэг америк зоог хаш брауныг татсан махаар ч хийж болно. Татсан мах болон төмсний нухшийг яг тэнцүү хэмжээтэй хольсноор гайхалтай амттай котлет бий болдог.

Татсан махтай "хаш браун"

8 Халуун ногоотой террин

Халуун ногоонд дурладаг хүмүүст яг тохирох хоол. Мах нь утсан мэт амттай, шүүслэг, шажигнасан хальстай болдог. 

Халуун ногоотой террин

9 "Хинкали"

Буузтай төстэй Гүрж үндэсний "хинкали" нь үнэхээр өвөрмөц амттай бөгөөд дотор нь татсан махнаас гадна дотор нь өөр олон төрлийн орц хийх тусмаа улам амттай болдог.

"Хинкали"

10 Татсан махны хучмал

Жирийн хучмалд базиль, улаан лоолийн сүмс нэмж илүү гоё амттай болгож болно.

Татсан махны хучмал

6
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()