Зөвхөн туршлагатай шүдний эмчийн мэддэг 8 нууц

Шүд эрүүл бол бие эрүүл байдаг гэсэн эртнээс уламжлалтай сайхан үг байдаг. Гэтэл бид янз бүрийн амттан болон химийн нэмэлт бодистой зүйлс олноор хоол хүнсэндээ хэрэглэх болсноор бидний шүд ихээхэн цоорч байдаг. Ингэснээр шүдний эмнэлгийг ихээхэн ачаалуулж урт дараалал үүсгэж байгаа билээ. Энэ үүднээс бид эрүүл шүдтэй байхын нууцаас хүргэж байна. 

Зөвхөн туршлагатай шүдний эмчийн мэддэг 8 нууц
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдээ зөв угаах

Шүдээ баруунаас зүүн тийшээ чиглэлд угаах нь буруу бөгөөд дээрээс доош гэсэн чиглэлээр угааж байгаарай. Мөн хоол идсэний дараа шууд шүдээ угаах гэсний хэрэггүй бөгөөд дор хаяж 40 минут хүлээсний дараа угааж болно. 

Шүд угаах:

  • Шүдээ дор хаяж 3 минут угаана.
  • Сойзоо 45 хэмийн өнцөг үүсгэн барьж, шүдээ угаагаарай.
  • Үүдэн шүднээс эхэлж угаах бөгөөд цааш ахиулж, үлдсэн шүднүүдээ угаах юм.
  • Доод шүднүүдийг доороос дээш, дээд шүднүүдийг дээрээс доош чиглэлээр угаана.
  • Шүдний дээд, зажлах үүрэгтэй хэсгийг тойрог чиглэлээр үрж угаах хэрэгтэй. 
  • Шүдээ угаасны дараа хэлээ цэвэрлэхээ мартуузай

Шүдээ зөв угаах

2 Усан санд сэлэхдээ шүдээ хамгаалах

Усан санд хэрэглэдэг цэвэршүүлэх бодис нь шүдийг шарлуулж, пааланг гэмтээдэг. Тиймээс усан санд сэлж байхдаа амаа нээх гэсний хэрэггүй. 

Усан санд сэлэхдээ шүдээ хамгаалах

3 Кофег оочилж уух

Бид халуун кофег оочилж уух дуртай. Гэхдээ ингэснээр шүдний паалан аажмаар гэмтдэг аж. Тиймээс нэг аяга кофег 10 минутын дотор ууж дуусгах хэрэгтэй. 

Кофег оочилж уух

4 Жирэмслэлтийн үед шүдээ шалгуулах

Жирэмсний үед эх үрийн хамгийн нандин холбоо бий болдог. Эмэгтэй хүн хэвлийдээ үрээ тээж эхэлсэн мөчөөс эхлэн алхаж гишгэх, идэж уух гээд бүхий л үйл хөдлөлөө хянах шаардлагатай байдаг. Учир нь ээжийнх нь идэж уусан зүйлс, эрүүл мэндийн байдал нь шууд урагт нөлөөлж байдаг. Ийм учраас жирэмсний үеийн хооллолт, эрүүл мэнд нь маш чухал байдаг байна. Та жирэмсэн болсон цагаасаа харъя дүүргийнхээ эмнэлгийн хяналтад орж бүх өвчин эмгэгээ эмчлүүлэх нь чухлаас гадна, хорт зуршилтай (тамхи татах) бол жирэмсэн үедээ хориглох хэрэгтэй. Учир нь таны идэж ууж, хэрэглэж байгаа зүйлийн хорт нөлөөлөл танд мэдрэгдэхгүй ч хүүхдэд тань мэдрэгдэж байгаа.

Жирэмслэлтийн үед шүдээ шалгуулах

5 Шүршүүрт орохдоо шүдээ угаахгүй байх

Зарим хүмүүс шүршүүрт байх даа шүдээ угаадаг. Харин эмч нар шүршүүрт орохын өмнө эсвэл дараа шүдээ угаахыг зөвлөдөг байна. Учир нь хүний анхаарал шүршүүрт байхдаа сатаардаг учраас шүдээ сайн угааж чаддаггүй гэнэ. 

Шүршүүрт орохдоо шүдээ угаахгүй байх

6 Вандуй шүдийг гэмтээдэг

Вандуйнд агуулагддаг "phytohemagglutinin" хэмээх бодис нь шүдний өвчлөлийг нэмэгдүүлдэг бөгөөд вандуй идээд цэвэрлээгүй удсан тохиолдолд шүдний хорхой үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Вандуй шүдийг гэмтээдэг

7 Шүдний эрүүл мэнд санах ойтой холбоотой

Харвардын их сургуулийн эрдэмтэд 55-аас дээш насны 273 хүнд шүд болон санах ойн холбооны талаар судалгаа хийжээ. Сонирхолтой нь шүд нь унасан хүмүүсийн санах ой бүрэн шүдтэй хүмүүсийнхээс мэдэгдэхүйц муу байжээ. 

Шүдний эрүүл мэнд санах ойтой холбоотой

8 Ханиад хүрэх нь шүдэнд муугаар нөлөөлдөг

Ханаид хүрэх үед хүний эрүүний булчинд сөргөөр нөлөөлдөг. Эхэндээ энэ нь мэдэгдэхгүй ч нас ахих тусам суларсан булчин бохинд нөлөөлснөөр шүд унах нөхцөл бүрддэг байна. 

Ханиад хүрэх нь шүдэнд муугаар нөлөөлдөг

9 Мөс болон хэл цолуулах

Мөс зажилах нь мэдээж пааланг гэмтээдэг. Мөн хэлний төмөр нь байнга буйл эсвэл шүдэнд наалдаж явдаг учраас амны хөндийд том аюул учруулдаг. Тиймээс аль альнаас татгалзах хэрэгтэй. 

Мөс болон хэл цолуулах

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()