Бидний шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг алдаанууд

Хүн болгонд шүршүүрт орох өөр өөрсдийн хэв маяг гэж байдаг. Гэхдээ ихэнх нь шүршүүрт орохдоо гоо сайханд муу нөлөөтэй хэд хэдэн алдааг гаргадаг гэдгээ анзаардаггүй байна. Ингээд тэдгээр алдаанууд нь юу болох, ямар сөрөг үр дагавартай болохыг дэлгэрэнгүй мэдэж авцгаая. 

Бидний шүршүүрт орохдоо гаргадаг нийтлэг алдаанууд
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Үснийхээ үзүүрийг үрэх

Дийлэнх хүмүүс үсийг эмзэг гэдгийг мэддэгүй. Тиймдээ ч үсээ угаахдаа хуйхыг нь маажихаас гадна үзүүрийг нь яг л хувцас угааж байгаа юм шиг үрдэг. Энэ нь үсийг гэмтээж, хугарч салаалахад хүргэдэг томоохон хүчин зүйл юм. Угийн үс тань амархан салаалчих гээд байдаг бол үзүүр хэсэгт нь тусгайлан шампунь түрхэхж угаах шаардлагагүй байдаг. Уг хэсэгт түрхэж угаасан шампуний хөөс нь үзүүрийг хангалттай цэвэрлэчихэж чадна.

Үснийхээ үзүүрийг үрэх

2 Бие угаагчаа солихгүйгээр хэт удаан хэрэглэх

Байнгын чийгтэй орчинд байгаа бие угаагчийг дэргэдээс нь харахад л энд ч нян бактерууд үржиж байгаа гэж бодогдохоор байдаг биз дээ? Дээр нь та савыг цэвэрлэж хатаадаггүй, бас танаас өөр хүн хэрэглэсэн байх магадлалтай бол бүр ч аюул өндөртэй. Бие угаагчийг нэг сараас сар хагас хэрэглэчихээд солих хэрэгтэйгээс гадна гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн бие угаагчтай байх хэрэгтэй. 

Бие угаагчаа солихгүйгээр хэт удаан хэрэглэх

3 Илүүдэл үсээ буруугаар авах

Дийлэнх бүсгүйчүүд илүүдэл үсээ авахдаа сахлын хутга ашигладаг. Тэгвэл сахлын хутга ашиглахдаа үснийхээ ширхэгийг сөргүүлж хусаж огт болохгүй. Ингэснээр авсан үс тань буцаж ургах нь амархан, мөн арьсан дээрх нүхнүүд нь томорно. Үснийхээ ширхэгийн дагуу, ургах чигт нь хусах хэрэгтэй.

Илүүдэл үсээ буруугаар авах

4 Хуйхаа хумсаараа маажих

Хумсаараа маажиж угаахад хуйх маань илүү сайн цэвэрлэгдсэн мэт мэдрэмж төрдөг гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Гэхдээ хумсаараа маажих нь хуйхыг гэмтээж, үс хагтахад хүргэдэг. Хумсаараа биш гарынхаа өндгөөр зөөлөн дарж, иллэг хийж угаах нь илүү аюулгүйн зэрэгцээ бохирдлыг дутуугүй сайн цэвэрлэж чадна. Мөн та цаашдаа массажны сам авч хэрэглэхийг бодоорой.

Хуйхаа хумсаараа маажих

5 Ангижруулагчийг сүүлд хэрэглэх

Бид үсээ шампуниар угаачихаад дараа нь ангижруулагчаа хэрэглэдэг. Гэхдээ ангижруулагчаа түрүүлж хэрэглэн араас нь шампуниараа угаавал үс тань гэмтэх нь багаас гадна шампунь тань үсний гүнд сайн нэвчин жинхэнэ үүргээ биелүүлж чадна.

 

Ангижруулагчийг сүүлд хэрэглэх

6 Биеэ зайлахгүй байх

Биеийн тань арьсан дээр батга гардаг уу? Үүний шалтгаануудын нэг нь шүршүүрээс гарахдаа саванг гүйцэд зайлаагүйгээс болдог. Тэгэхээр шүршүүрээс гарахынхаа өмнө биеэ бүхэлд нь усаар сайн зайлж байх хэрэгтэй.

Биеэ зайлахгүй байх

7 Биеэ шууд арчих

Үсээ угаачихаад шууд л алчуур аваад үрээд эхэлж болохгүй. Хэдий ус дусаад байх нь биед эвгүй ч дээрх асуултыг бодоод үзээрэй. Ямар ч үед үсийг өөрөөр нь хатаах нь зөв. Ихэнх нь усыг нь алчууртаа үрж биш шингээж аваад үлдсэнийг нь агаарт даатгасан нь дээр.

 

Биеэ шууд арчих

8 Чийгшүүлэгчийг хатахыг нь хүлээх

Шүршүүрт ороод гарсныхаа дараа биендээ чийгшүүлэгч түрхчихээд хатахыг нь хүлээгээд хувцсаа өмсөхгүй хэсэг хүлээдэг шүү лээ. Тэгвэл чийгшүүлэгчээ түрхчихсэн хэрнээ хүйтэн агаарт байгаад байвал арьс хүйтэн агаартай тэмцэх хэрэгтэй болж чийгшүүлэгчийг өөртөө шингээх нь багасдаг. Тэгэхээр шингэхийг нь хүлээж байгаа биш зүгээр л хүйтэн агаартай тэмцэлдүүлчихэж байна гэсэн үг. Тийм болохоор удаан хүлээлгүйгээр зүгээр л хувцасаа өмсөөд дулаахан суух эсвэл хөнжилдөө ороод хэсэг хэвтчихээрэй.

Чийгшүүлэгчийг хатахыг нь хүлээх

9 Зөвхөн халуун усанд орох

Шүршүүрт орохдоо дандаа л халуун бүлээн ус тохируулаад л ордог шүү дээ. Тэгвэл одооноос шүршүүрт орж эхлэхээсээ өмнө болон хойно нь 30-хан секундыг хүйтэн усанд өнгөрүүлж заншаарай. Ингэснээр таны дархлалын систем сэргэж, биеийн тань өөх шатаах чадвар нэмэгдэнэ. Бас хөхнийхөө арьсыг хүйтэн усаар шавшсанаар арьсыг нь чангалж, унжихаас сэргийлнэ.

Зөвхөн халуун усанд орох

12
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()