Сексийн амьдрал тань үгүй болчихвол яах ёстой вэ?

2018-11-26, 13:30
9,786

Хосууд хоорондын бэлгийн харилцаа эрс багасах, бүр зогсонги байдалд орох нь энгийн үзэгдэл. Хэрэв та хоёрт ийм зүйл тохиолдсон бол юун түрүүнд уг асуудлын учир шалтгааныг олох хэрэгтэй. Элдэв зүйлийг бодож төсөөлж өөрийнхөө санааг зовоох хэрэггүй.

Сексийн амьдрал тань үгүй болчихвол яах ёстой вэ?

1 Нөхцөл байдалд дүгнэлт хий

Зарим тохиолдолд энэ нь нөхцөл байдалтай холбоотой байдаг. Жишээлбэл: Та хоёр шинэхэн эцэг эх бол хүүхэддээ илүү их анхаарал хандуулснаар сексийн амьдрал тань түр хойшлох болно. Энэ үед ихэнхи эцэг эхчүүд нойроо авч, амрахыг хүсдэг.

Хэрвээ бүгд завгүй байж, та хоёрын бэлгийн харилцааны амьдрал зогсонги байдалд орсон бол энд санаа зовох хэрэггүй. Цаг хугацааны аясаар асуудал шийдэгдэнэ.  Харин та хоёрын хэн нэгэн бэлгийн харилцаанд бэлэн байхад нөгөө нэг нь бэлэн биш байвал энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.

Нөхцөл байдалд дүгнэлт хий

2 Ярилц

Заримдаа хосууд хоорондоо ярилцахаас татгалзаж байдаг. Мэдээж, сексийн талаар ярихад тухгүй байдаг ч ийнхүү ярилцсанаар та хоёр асуудлын учрыг олох болно.

"Ийнхүү ярилцахаар шийдсэн бол хоёр дүрмийг заавал баримтлаарай. Нэгдүгээрт, хамтрагчаа буруутгах хэрэггүй. Хоёрдугаарт, хамтрагчдаа ханддаг өөрийнхөө хандлагын талаар хэл" – Сэтгэл судлаач Александра Иванова

“Чи намайг хангаж чадахгүй байна”, “Чи муу амраг юм” гэж хэлж буруутгахын оронд “Би сэтгэл ханамжийг мэдрэхгүй байна”, “Би секс хүсэж байна” эсвэл “Би чиний хайр халамжийг маш их санаж байна” гэж хэлээд “ Хоёулаа энэ талаар ярилцах хэрэгтэй” гэж хэлээрэй.

Өнгөрсөнд хамтрагчтайгаа хийж байсан галзуу сексийн талаар дурсахаас бүү санаа зов. “Тэр үед чи намайг галзууруулсан шүү” гэж хэлсэн ч болно. Энэ тохиолдолд хамтрагч тань өөртөө итгэлтэй болж, өөрийгөө танд хэрэгтэй гэдгийг ойлгоно. Ингээд таны хамтрагч ч өөрийн үзэл бодлыг танд илэрхийлнэ. Хэрвээ ярилцагч тань танд ямар нэг зүйл хэлэхээс татгалзаж байвал үргэлжлүүлэн энэ байдлаар ярьж, харилцааныхаа манлайлагч байгаарай” хэмээн сэтгэл судлаач зөвлөж байна.

Эсвэл бидэнд ярилцах хэрэгтэй байна гэж хэлээд түүнд бодох хугацаа өг. Хэрвээ хамтрагч тань ярилцахаас татгалзаж асуудлаас зугатах оролдлого хийж байвал та өөрийгөө заавал асуудлыг шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийл.  Энэ төрлийн ярианд ямар нэг зүйлийг нуух нь тийм ч зөв сонголт биш. Бүх зүйлийг үнэнчээр хэлэх шаардлагатай шүү. Ингээд та хоёр ний нуугүй ярилцахаар шийдсэн бол дараах зүйлд анхаарал хандуулах нь зүйтэй:

- Тодорхой хэлэх

- Өөрийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх

- Шийдвэрт хүрэх гэж яарахгүй байх

- Аливаад ухаалгаар хандах

Өөрийн сэтгэл хөдлөл, сэтгэл санааны байдлын талаар ярилцах нь та хоёрын харилцаанд эерэг үр дагаварыг авчрах болно.

Ярилц

3 Өөрийгөө битгий буруутга

"Сексийн харилцаа байхгүй байна гэдэг нь хосуудын хоорондын шийдэгдээгүй гэрээ юм. Тиймээс өөрийгөө буруутгаж хамтрагчийнхаа хүссэн бүхнийг хийж секс хүсэхгүй байгаа байдлаа засах хэрэггүй. Энэ тохиолдолд хамтрагч тань дотно харилцаанд ч орохгүй хамтрагчийн үүргээсээ мултарч, дээрээс нь нэмэлт хайр халамжийг таниас хүртэж хожих болно.Тиймээс өөрийгөө буруутгах нь таныг аврах аврал биш." Александра Иванова

Сексийн харилцаа гэдэг нарийн утга учир бүхий зүйл учир энэ нь дааврын өөрчлөлт, ажлын ачаалал зэргээс ихээр хамаардаг. Бүх зүйлийн шалтгаан нь та өөрөө ч байж болно. Тиймээс буруутанг хайхын оронд асуудлыг шийдвэрлэ.

Өөрийгөө битгий буруутга

4 Шалтгаан ол

Нөхөн үржихүйн салбарын мэргэжилтэн Эмили Нагоски (Emily Nagoski) нь “хааз-тормоз” гэсэн системээр хүний сексийн хүсэл удирдагддаг гэж үзжээ.

Тархинд сексийн хүслийг өдөөдөг "хааз" гэх удирдлага байдаг бөгөөд энэ нь сексийн хүслийг дээд цэгт хүргэдэг гэнэ.Үүнээс гадна ямар нэг таагүй зүйл мэдрэх, үнэрлэх гэх мэт үед “тормоз” гэсэн удирдлага тархинд ажиллаж эхэлдэг аж. Энэ тохиолдолд мэдээж, сэрэл хөдлөлийг унтраах болно.

Ямар ч шалтгаангүйгээр бэлгийн дур хүсэл унтарна гэж байхгүй .

Үүнд:

- эрүүл мэндийн асуудал

- эмийн хариу урвал

- сэтгэл санааны гүн хямрал

- итгэл алдах

- жирэмслэх

- төрөлт

- өөрийн бие галбиртаа итгэлгүй байх

- ажил дээрх архаг ядаргаа

- санхүүгийн асуудал

Эсвэл хамтрагч тань үргэлж санаачлагыг гартаа авахаас татгалзаж, таныг түрүүлж хөдлөхийг хүлээж байж болох юм. Энэ мэтчилэн маш олон шалтгаан бий.

Шалтгаан ол

5 Тэвчээртэй бай

Хэрвээ та жирэмслэлтээс хамгаалах эм уудаг бол энэ нь заримдаа бэлгийн дур хүслийг унтраадаг учир сольж үзэх боломжтой. Эсвэл шинэ сэтгэл хөдлөлийг мэдэрч, ажил үүргээ хуваалцаж болно.Секс хийх хүсэл тэр дороо секс хийхэд бэлэн байх хэрэгтэй.

 

Тэвчээртэй бай

6 Сексийн харилцаа тогтмол биш байна гэж санаа зовох хэрэггүй

Хосуудын хооронд өдөрт, долоо хоногт эсвэл сард төчнөөн удаа секс хийх ёстой гэсэн тоо байхгүй. Хүн секс-машин биш бөгөөд амьдралд тохиолддог бүх зүйл сексийн харилцаанд нөлөөлдөг.

Хэрвээ хосуудын хооронд хэсэг хугацаанд секс байгаагүй бол энэ нь насан туршдаа ийм байна гэсэн ойлголт биш. Хүн бүрт ямар ч асуудал тохиолдож болно шүү дээ.

Гэр бүл болсноос хойш сексийн харилцаа дуусдаг гэдэг бол худал ойлголт. Заримдаа сексийн харилцаа жилийн улирлаас хамаарч өөрчлөгддөг бөгөөд зун нэмэгдэж, өвөл буурах ч магадлалтай.

Сексийн харилцаа тогтмол биш байна гэж санаа зовох хэрэггүй

Дурлалт хос, гэр бүлийн хос болох нь нэг нэгнийхээ биед хүссэнээрээ, хязгааргүй хүрнэ гэсэн ойлголт биш. Сексийн  харилцаа гэдэг нь нэг талаас хоорондоо ярилцаж шийдвэрлэсэн гэрээ гэхэд болно. Хэрвээ та хоёр хоёул секс хийх хүсэл сонирхолтой байж байгаад энэ сонирхол үгүй болсон бол үүнийг түр зуурын саад гэж ойлгоорой. Хамтын хүчээр энэ саадыг давах хэрэгтэй.

9
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()