Хойд хөршийн хамгийн нууцлаг, учир битүүлэг 10 газар

Хүн төрөлхтөн ямагт нууцлаг зүйлсэд татагдсаар ирсэн. Тиймдээ ч техник, технологийн дэвшлийг ашиглан зарим тайлагдашгүй гэгдэх нууцуудын үнэнийг эрэлхийлсээр эцэст нь чамлахааргүй амжилт олсон. Гэхдээ зарим нэг зүйлс олон зуун асуулт дагуулсан хэвээр байгаа бөгөөд тэдгээрийн нэгээхэн хэсэг болох бидний хойд хөрш Орос оронд байдаг нууцлаг 10 газрыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэлээ. 

Хойд хөршийн хамгийн нууцлаг, учир битүүлэг 10 газар
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Лабынкыр нуур

2007 онд гарсан "The Water Horse: Legend of the Deepкинон дээр гардаг аварга далайн мангасыг харах гэж Шотланд явах шаардлагагүй. Харин түүний оронд хойд хөрш Якутад байдаг Лабынкыр нуурыг зориход л болох гэнэ. Учир нь тэр нууранд нэгэн ер бусын том гүрвэл байдаг гэсэн яриа бий. Тэрхүү аварга амьтан нууранд байж мал, амьтан барьж иддэг ч хүн ирэхээр нуугдчихдаг гэнэ. Тэгээд ч нуурын ойролцоо хүн бараг амьдардаггүй бөгөөд хамгийн ойрын тосгон гэхэд л нуураас 150 км-ийн зайтай байдаг байна. Тиймээс тэрхүү нуур луу зөвхөн нисдэг тэргээр очих боломжтой юм. Харин өнөөх аварга гүрвэлийн талаарх цуу яриа өнөөдрийг хүртэл яригдсаар байна. 

Лабынкыр нуур

2 Чөтгөрийн оршуулга

Красноярскийн хязгаарт байдаг энэ газар бол өтгөн ойн дунд дугуйран харагдах нуга юм. Хүмүүсийн зарим нь үүнийг Тунгусын солирын ул мөр гэдэг бол нөгөө хэсэг нь газар доорх түймрийн нөлөөгөөр үүссэн гэж ярих нь ч бий. Хамгийн сонирхолтой нь битүү ойн дундах энэхэн газарт юу ч ургадаггүй бөгөөд очсон хүний толгой өвдөж, юу хийж байгаагаа мэдэхээ больдог байна. Ямартай ч энэ газарт үхсэн амьтдын сэг зэм дүүрэн байдгаас нутгийн иргэд дөлж эхэлсэн байна. 

Чөтгөрийн оршуулга

3 Санкт-Петербург дэх доод хонгил

ХХ зуунд Ленинградын нэгэн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд генийн судалгаа хийх зорилгоор төрөл бүрийн туршилт явуулж байжээ. Тэд энэ туршилтаа харх, нохой, морь тэр ч байтугай хүн дээр хийхийн тулд нууц лаборатори байгуулсан бөгөөд тэрхүү лабораторийн үйл ажиллагааг Дотоод хэргийн ардын комиссариат, Аюулгүй байдлын яам, Улсыг аюулаас хамгаалах хороо зэрэг газрууд үе уламжлан удирдаж байв. Харин тэрхүү хүрээлэнгийн газар доорх хонгилуудад тал биетэй хүн, эрэмдэг биетэй адгууснууд хөлхөлдөж хүмүүс рүү халддаг гэх цуу яриа тархсан байдаг. Тэд шөнө болоход хотын газар доогуур тэнүүчилж, өглөө болмогц өөр өөрийн амьдардаг хонгилдоо буцдаг гэнэ. 

Санкт-Петербург дэх доод хонгил

4 Чумбылат уул

Киров мужийн Немда голын эрэг дээр нэгэн том цохио бий. Хамгийн сонирхолтой нь энэ цохио ерийн нэг цохио хад биш бөгөөд Марийн гүнтэн Чумбылатын булшийг онголсон байдаг гэнэ. Гүнтэн ард түмнээ зовж ядрахын цагт энэхүү уулыг зорьж өөрийн шарилын өмнө ирж тусламж гуйж бай хэмээн гэрээсэлсэн гэдэг.  Тиймдээ ч энэ газар  өнөөдөр марийчуудын уламжлалт шашны зан үйлийн ариун газар болж тахил, мөргөлийн газар болжээ. Түүнчлэн тэнд очсон хүн бүр хүслээ шивнэдэг, тэр нь ч биелдэг гэсэн яриа бий. 

Чумбылат уул

5 Укокын талбар

Алтайн хязгаар дахь Укок бол бүр скифийн үеэс тахин шүтэж ирсэн ариун газар юм. Энд нийт 200 орчим булш байгаагаас хамгийн алдартай нь Алтайн гүнжийн булш ажээ. Гүнж Ак Кадин бол алтайчуудын өвөг дээдэс, дэлхий дахиныг муу ёрын сүнснээс хамгаалагч бөгөөд гүнжийн булшийг хөндөх юм бол Алтайчуудад хараал зүхэл ирнэ гэж үздэг байна. Тиймдээ ч 1993 онд археологичид булшийг ухаж эхлэхэд газар доргин чичирхийлж байсан гэдэг. Цаашлаад булшийг хөндсөний дараа газар хөдөлж, үер буун, хүмүүс амиа хорлох нь ихэссэн байна. 

Укокын талбар

6 Бериягийн байшин

Москва хотын Малая Никитийн гудамжин дахь энэ байшин хэдэн арван жилийн туршид ойр орчныхоо оршин суугчдыг айлгасаар иржээ. Учир нь 1930-аад оны сүүлчээр энд Улсыг Аюулаас Хамгаалах газрын ерөнхий нарийн бичгийн дарга Лаврентий Берия амьдарч байсан бөгөөд одоо тэнд Тунисын ЭСЯ байрлаж байгаа ч хонгилоор нь Бериягийн сүнс байнга явдаг гэсэн яриа бий. Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар бол хонгилоор хэн нэгэн холхиж, бичиг баримт эргүүлэн, шөнөөр амьсгалах, нааш цааш явах нь сонсогддог байна. Хий үзэгдэл ганц байшинд ч биш байшингийн дэргэдэх замын уулзварт очин үл үзэгдэх машинд суугаад цааш хөдлөн явах чимээ ч сонсогддог байна.

Бериягийн байшин

7 Маньпупунер

Мансийн ард түмний шүтэн дээдэлдэг газар бол энэхүү салхинд идэгдэж, өвөрмөц тогтоц үүсгэсэн чулуун баганууд юм. Домогт өгүүлдгээр бол энэхүү чулуунууд нь Вогулийн ард түмнийг устгахаар ирсэн  долоон аварга хүн гэнэ. Харин тэдгээр аварга хүмүүс Вогулийн ариун уул Ялпинг-Ньерийг хараад айсандаа чулуу болж хувирсан гэдэг. Угаас ч энэ баганууд руу очих тийм ч амаргүй бөгөөд эргэн тойронд зуун км дотор ямар ч суурин газар байхгүй.

Маньпупунер

8 Фефеловын төгөл

Рязаньд Канищевийн дүүргийн зэргэлдээ Фефеловын шилмүүст ой гэж бий. Энэ газар мөн л өөрийн гэсэн өвөрмөц энергитэй гэгддэг. Учир нь зарим хүмүүс энэ ойд үл мэдэгдэх  эрчим хүч байдаг гэдэг бол нөгөө хэсэг нь энд оршуулсан хүмүүсийн сүнс эргэлддэг гэдэг. Юутай ч энд очсон хүний бие нь тавгүйрхэж, сэтгэл санаа нь тогтворгүй болон зүрх нь дэлсэж эхэлдэг байна. 

Фефеловын төгөл

9 Ловозеро нуур

Цасны хүн алмастай тааръя гэвэл Мурманск мужийн Ловозеро нуур луу очиход л хангалттай. Учир нь ХХ зууны эхээр энэ газарт нэгэн сэтгэцийн сонин эмгэг дэлгэрсэн бөгөөд ямар ч хүн өөрийгөө хянах чадваргүй болж, бусдын тушаал шийдвэрийг давтан, нэг нэгнийхээ сонин хачин үйлдлийг дуурайдаг болсон гэдэг. Түүнчлэн энд орон зай, цаг хугацаа гажиж таталцлын хууль ч үйлчлэхээ больдог хэсэг байдаг гэнэ. Харин энэ бүх нууцлаг зүйлийн эзэн нь цасны хүн алмас байх гэсэн яриа байдаг.

Ловозеро нуур

10 Үхлийн хөндий

Камчаткийн Кихпиныч галт уулын баруун этгээдэд "Үхлийн хөндий" хэмээн нэрлэгддэг нэгэн газар бий. Энд мөн л шувууд, амьтад ихээр үхдэг ч цогцос нь огт задарч алга болдоггүй байна. Гэхдээ үүнд ямар нэг ид шид байхгүй. Учир нь судалгаагаар энэ газарт нүүрс хүчлийн хий, ус төрөгчийн сульфат, нүүрс хүчлийн сульфатын өндөр исэл байгаа нь амьтдын үхлийн гол шалтгаан болж байгааг илрүүлжээ. Ялангуяа салхигүй, үүлэрхэг үед ийм хий илүү их хуримтлагддаг байна. Харин энэ газар хүнд тийм ч их аюул учруулахгүй бөгөөд сайндаа л толгой өвдөж, халуурч, бие сулрах шинж тэмдэг илэрдэг гэнэ.

Үхлийн хөндий

36
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()