Сурталчилгаа (15)
Хаах

Ираны "Халк"-тай танилц!

2018-11-27, 14:43
3,708

Халк шиг том биетэй энэ залууг та магадгүй инстаграмаас харсан ч байж магадгүй. Ираны хүндийн өргөлтийн тамирчин Сажад Гарибиг нь өөрийн инстаграм хуудсандаа 200 мянган дагагчтай бөгөөд “Халк” хэмээх хочтой нэгэн юм. Учир нь 27-хон настай түүний биеийн жин 160 орчим кг бөгөөд үүний дийлэнх хувийг аварга том булчингууд нь эзэлдэг гэнэ. 

Ираны "Халк"-тай танилц!

Хоолны дэглэм, дасгал сургуулилтынхаа талаар нийтэлдэг бусад тамирчдаас ялгаатай нь тэрээр үргэлж аварга том нүцгэн цээжнийхээ зургийг оруулдаг байна. Улсаа төлөөлж хүндийг өргөлтийн тэмцээнүүдэд ордог Сажад Гариби нэг дор 175 кг-ийг өргөж чаддаг ажээ.

Олон нийтийн сүлжээнд цөөнгүй дагагчтай болсон түүнийг өдгөө Персийн Геркулес ч гэж нэрлэх нь бий. Тэрээр цахим хуудсандаа Перс хэлээр бичдэг ч #strongman #strongbody #big #muscles #powerful зэрэг англи "hashtag" ашигладаг.

Тэрбээр саяхан өөрийн төрсөн хүүгээ инстаграмаараа дамжуулан танилцуулан юм. Түүнчлэн Халк маань хүүхдэд ээлтэй нэгэн бөгөөд өөрийг нь шүтэн биширдэг хүүхдүүд дээр байнга зочилдог ажээ. 

Ираны "Халк"-ын инстаграм хуудсаар зочилохыг хүсвэл ЭНД дарна уу.

16
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()