Хэрвээ та 1-р бүлгийн цустай бол үүнийг заавал уншаарай!

2018-11-28, 11:02
8,932

Хүний цусыг анх 1900 онд Австрийн эрдэмтэн Карл Ландштэйнэр (Karl Landsteiner) 4 бүлэгт хувааж ангилсан байдаг. Харин ингэж цусны бүлгийг тодорхойлсон нь аливаа өвчтөнд яаралтай тусламж үзүүлэхэд маш олон давуу талыг бий болгосон юм. Мөн цусны бүлэг нь тухайн хүний эрүүл мэнд болоод цаашлаад хувийн зан чанар, хувь тавиланд нөлөөлдөг гэдгийг ч баталсан байна. Тэгвэл хамгийн онцгой гэгдэх 1-р бүлэг буюу О бүлгийн цустай хүмүүсийн талаар энэ удаад онцлон хүргэе.

Хэрвээ та 1-р бүлгийн цустай бол үүнийг заавал уншаарай!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Цусны бүлгийг юугаар тодорхойлдог вэ?

Танил бус биет биед нэвтрэхэд хариу үйлдэл үзүүлэх дархлааны систем дэх зарим төрлийн антиген цусанд байгаа эсэхээр цусны бүлгийг тодорхойлдог. Эдгээр антигенүүд нь өвчтөнд цус юүлэхэд дархлааны системийг бүрдүүлэхэд оролцдог байна. Тиймээс цусны бүлгээ сайн мэдэж байх хэрэгтэй.

Цусны бүлгийг юугаар тодорхойлдог вэ?

2 1-р бүлгийн цус

Цусны улаан эсэд байх А болон B төрлийн антигенээс шалтгаалан цус нь 4 үндсэн бүлэгт хуваагддаг. Дээр нь нэмээд Rh нэртэй уургийн хүчин зүйл байгаа эсэхээс хамаарч ахин хуваагдана. Ингээд нийтдээ 8 төрлийн цусны бүлэг байдаг. A+, A-, B+, B-, O+, O-, AB+ болон AB-. 1-р бүлэг буюу O бүлгийн цус нь А болон B төрлийн антигенийг агуулдаг.

1-р бүлгийн цус

3 1-р бүлгийн цустай хүмүүс бол донорууд

O+ бүлгийн цустай хүмүүсийн цус нь бусад 4 бүлгийн цустай хүмүүст донор болж болдог бүлэг юм. Гэхдээ RH эерэг буюу O+, A+, B+, AB+ бүлгийн цустай байх хэрэгтэй. Харин O- бүлгийн цус нь бусад 8 бүлгийн цустай хүмүүст донор болж чаддаг. Мөн дархлааны систем нь бүрэн хөгжөөгүй нярай хүүхдэд хамгийн ээлтэй, аюулгүй цусны бүлэг юм.

1-р бүлгийн цустай хүмүүс бол донорууд

4 1-р бүлгийн цустай хүмүүст 1-р бүлгийн цус л таардаг

O+ бүлгийн цустай хүнд O+, O- аль аль нь таардаг бол O- бүлгийн цустай хүнд ганцхан O- бүлгийн цус л таардаг. Гэхдээ яаралтай үед O+ бүлгийн цусаар орлуулж болдог.

1-р бүлгийн цустай хүмүүст 1-р бүлгийн цус л таардаг

5 Эрүүл мэндийн эрсдэл

Эрдэмтдийн судалгаагаар цусны бүлэг бидний эрүүл мэндэд нөлөөлдөг нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл цусны бүлэг ямар байхаас шалтгаалж тусах өвчлөлийн эрсдэл ч өөр өөр байдаг гэсэн үг. Тиймдээ ч 1-р бүлгийн цустай хүмүүс халдварт өвчнөөр өвдөх нь бусдаасаа илүү байдаг. Мөн зарим судалгаагаар 1-р бүлгийн цустай хүмүүс үрэвсэлт өвчнөөр өвдөж, идээ буглаа үүсэх нь 2, 3, 4-р бүлгийн цустай хүмүүсээс 35% -аар илүү байдаг байна.

Эрүүл мэндийн эрсдэл

6 Давуу тал

1-р бүлгийн цустай хүмүүс 2, 3, 4-р бүлгийн цустай хүмүүсээс зүрх судасны өвчнөөр өвдөх нь бага байдаг бөгөөд хорт хавдар тусах эрсдэлийн хувь ч доогуур байдаг нь судалгаагаар  тогтоогдсон байна. Мөн хоол боловсруулах эрхтэн, мэдрэлийн өвчлөл ч энэ бүлгийн цустай хүмүүст бусдыгаа бодвол цөөн тохиолддог.

Давуу тал

7 1-р бүлгийн цус болон хоолны дэглэм

Магадгүй та цусны бүлэгтээ тохируулан идэх зүйлээ сонгох нь эрүүл, чийрэг биетэй байхад тусалдаг талаар сонсож байсан л байх. Цусны бүлгийн хоолны дэглэм нь шинжлэх ухаанаар бүрэн нотлогдоогүй ч үр дүнг нь үзсэн хүмүүс олон байдаг. Хоол тэжээлийн зөвлөгөө өгдөг хүмүүс өөрийн биеийн онцлогтоо тохируулан хоолны дэглэм барихыг зөвлөдөг бөгөөд үүнд цусны бүлгийг ч хамтатган авч үздэг.

1-р бүлгийн цус болон хоолны дэглэм

8 1-р бүлгийн цус болон хүний зан чанар

Цусны бүлэг хүний хувийн зан чанарт нөлөөлдөг талаар олон маргаантай асуудлууд байдаг ч Япон гэх мэт зарим орнуудад энэ хандлага маш алдартай байдаг. Телевизийн нэвтрүүлэг, сонин сэтгүүл дээр цусны бүлгийн зурхай, хайр дурлалын нийцэл зэргийг нийтэлж, манга, анимэ болон видео тоглоомын дүрүүдийн цусны бүлгийг зориуд дурдсан байдаг. Япончууд 1-р бүлгийн цустай хүмүүс өгөөмөр, хүсэл тэмүүлэлтэй, нээлттэй, санхүүгийн хувьд амжилттай амьдардаг хүмүүс гэдэгт итгэдэг. Мөн 1 болон 2-р бүлгийн цустай хүмүүс хайр дурлалын хувьд маш сайн таардаг гэж үздэг.

1-р бүлгийн цус болон хүний зан чанар

44
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()