Орондоо ороод л хэрхэн шууд унтаж сурах вэ?

Унтах нь бие махбод болоод сэтгэл зүйн алжаалыг тайлах хамгийн үр дүнтэй үйл юм. Тэр ч утгаараа жингээ хасах, сайхан арьстай байх, ядаргаанаас салах гээд олон зүйлд нойр хамгийн сайн туслагч болдог. Гэвч унтах нь заримдаа хүн бүрийн боддог шиг тийм амархан байдаггүй бөгөөд унтаж чадалгүй орондоо хөрвөөх үеүд ч тохиолдоно. Гэвч ингэх нь бие болоод тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг бөгөөд энэ нь хэт их ядарснаас болох нь ч бий. Харин та ч гэсэн орондоо орсон хэрнээ унтаж чадахгүй байгаа бол дараах 9 зөвлөгөөг дагаарай.

Орондоо ороод л хэрхэн шууд унтаж сурах вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Сэтгэл санаагаа ажилдаа бэлд

Хэрвээ таны нойр хүрэхгүй байвал та өөрийгөө нэг их удалгүй эргээд сэрэх талаараа бодоод нэг үзээрэй. Ингээд өглөө эртлэн босож хувцсаа өмсөж байгаагаа төсөөл. Чухам ингэж төсөөлөх үед та аль болох унтах цагаасаа хумсалмааргүй санагдаж нойр тань хүрч эхэлнэ.

Сэтгэл санаагаа ажилдаа бэлд

2 Хамрынхаа баруун нүхийг таглах

Зүүн тал руугаа харж хэвтээд баруун талын хамрын нүхээ таглах үед цусны даралт буурдаг бөгөөд даралт буурах үед нойр хүрч эхэлдэг. Хэт их хичээх хэрэггүй, тайван, гүнзгий амьсгалахад л болно. Гэхдээ даралт багатай хүмүүст энэ арга тохирохгүй гэдгийг санаарай.

Хамрынхаа баруун нүхийг таглах

3 Эрвээхэй

Йогийн энэ байрлалыг авч сэтгэл санаагаа тайван болгосноор та хэрхэн тайвширч байгаагаа мэдрэх болно. Үүнээс гадна эрвээхэй байрлал нь цусны даралтыг тэнцвэржүүлж, сарын тэмдэг ирэх үеийн өвчнийг намдаадаг байна. Энэ дасгалыг хэвтэж байхдаа ч хийж болно. Харин ачаалал ихтэй дасгалыг унтахын өмнө хийхгүй байсан нь зүгээр.

Эрвээхэй

4 Стереофоник хөгжим сонсох

Хүмүүст хамгийн анх бөмбөрийн ая сонсгох үед тэдний тархинд өвөрмөцөөр нөлөөлж, сэтгэл санааг хөөргөх эсвэл тайвшруулах үйлчилгээ үзүүлж байсан гэдэг. Тэрэнтэй адил бид ямар нэгэн дууг зөвхөн чихээрээ сонсдоггүй. Тархи зүрх хоёр ч мөн сонсож байдаг. Тиймээс унтах үедээ өөрт тайвшрал өгдөг дуунуудыг сонсоорой. 

Стереофоник хөгжим сонсох

5 Триптопани, магни агуулсан оройн хоол идэх

Триптопани бол амин хүчил бөгөөд энэ нь сэтгэл санааг өөдрөu байлгахад чиглэсэн серотонин дааврын түвшнийг нэмэгдүүлдэг аж. Тиймээс нэн түрүүнд тайвшрах үйлчилгээг үзүүлнэ. Триптопани агуулсан бүтээгдэхүүн:

  • Хар, улаан загасны түрс
  • Бяслаг
  • Самар, шош
  • Цагаан мах
  • Загас
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн.

Харин магни нь мэдрэлийн системд тайвшруулах үйлчилгээ үзүүлж, толгойн өвдөлтөөс урьдчилан сэргийлж чадна. Магни агуулсан хүнсний бүтээгдэхүүн:

  • Мөөг
  • Яншуй
  • Хүрэн манжин
  • Самар
  • Далайн гаралтай бүтээгдэхүүн.

Хэдийгээр эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг идэх нь таны нойронд тустай ч шөнийн цагаар идэх хэрэггүй. Шөнийн цагаар их хэмжээний хоол идэх нь нойргүйдэлд хүргэх магадлалтай.

Триптопани, магни агуулсан оройн хоол идэх

6 Дифраграм хэмнэлээр амьсгалах

Дифраграм хэмнэлээр амьсгалахын тулд танд бага зэргийн туршлага байхад л хангалттай. Ямартай ч та тайвширч гүн амьсгал аваад эргээд намуухан гаргах хэрэгтэй. Гэхдээ уламжлалт аргаар цээжний хөндий дүүрэн биш харин гэдсэн дээрээ гараа тавьж, гэдсээ агаараар дүүрч байгааг мэдрээд, дараа нь гаргаарай. Энэ аргыг бясалгал хийхэд ашигладаг бөгөөд тайвшрахад тустай.

Харин унтаж чадахгүй байгаа үед хонь тоолох нь тайвшруулахаасаа илүү уур хүргэдэг учир хонь тоолох хэрэггүй хэмээн Оксфордын Их Сургуулийн эрдэмтэд зөвлөсөн байна.

Дифраграм хэмнэлээр амьсгалах

7 Нэг өдөр эсрэгээр амьдрах

Хэрвээ та ямар нэгэн зүйл бодоод унтаж чадахгүй байвал тухайн өдрөө болсон бүх үйл явдлыг хойноос нь урагш бодоод үзээрэй. Энэ нь таныг тайвшрахад туслахаас гадна өнгөрүүлсэн өдрөө дүгнэхэд туслах болно.

Нэг өдөр эсрэгээр амьдрах

8 Бүх зүйл эмх цэгцтэй байх

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар гэрт унтахад зориулагдсан тодорхой нэг хэсэг заавал байх хэрэгтэй гэжээ. Тэр газрыг зөвхөн унтах зориулалтаар л ашиглана. Тиймээс унтлагын өрөөний тав тух, эмх цэгц хэчнээн чухал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. 

Бүх зүйл эмх цэгцтэй байх

9 Хэн нэгэнтэй хамт байх, тэврэх

Хэн нэгнийг тэврэх нь тайвшрах хамгийн сайн арга юм. Учир нь тэврэлт нь стрессийн кортизол дааврын түвшинг бууруулдаг байна. Ингээд та хайртыгаа тэврээд тайван унтаж болно. 

Хэн нэгэнтэй хамт байх, тэврэх

6
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()