Далайн дээрэмчдийн тухай сонирхолтой баримтууд

1883 онд Роберт Льюис Стивенсоны “Эрдэнэсийн арал” ном худалдаанд гарсны дараа далайн дээрэмчдийн нэр алдар дэлхий даяар алдаршсан юм. Харин далайн дээрэмчдийг алдаршуулсан тэрхүү сэдэв нь орчин үеийн урлагт ч өөрийн байр суурийг эзэлсээр байгаагийн жишээ нь “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал кино бөгөөд харамсалтай нь ном зохиол, кинонд тэднийг ямар ч бодит үндэслэлгүйгээр харуулдаг байна. Харин одоо энэ бүх төөрөгдлийг залруулах цаг нь болжээ.

Далайн дээрэмчдийн тухай сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Далайн дээрэмчдийн бүдүүлэг яриа

Хэдийгээр далайн дээрэмчид яаж ярьдаг байсан талаар баттай эх сурвалж, бичиг тэмдэглэгээ үлдээгүй ч судлаачид үүн дээр нэгэн дүгнэлт гаргажээ. Түүхч Колин Вударынхаар бол жинхэнэ дээрэмчдийн бичиж байсан захидлуудаас харахад тэд бичгийн өндөр боловсролтой хүмүүс байсан бололтой. Үүн дээр үндэслэн далайн дээрэмчид ердийн л худалдааны хөлгийн далайчид шиг ярьдаг байсан гэдэгтэй судлаачид санал нэгдсэн байна. Харин дээрэмчдийн ярианд бүдүүлэг үг хэллэг их байсан гэдэг нь зүгээр л домог юм. 

Далайн дээрэмчдийн бүдүүлэг яриа

2 Эмэгтэй далайн дээрэмчид

Далайн дээрэмчдийг бид ихэнхдээ зэрлэгдүү араншинтай, урт битүү сахалтай, том биетэй эрс байснаар нь мэдэх ч хөлгийн тавцан дээр эмэгтэй дайчид байсныг төдийлөн сайн мэддэггүй. Гэхдээ дээрэмчдийн хөлөгт цөөнгүй эмэгтэй хүмүүс байсан бөгөөд эрчүүдээс дутахааргүй хүчтэй байсан гэнэ. Ахмад Кидд, Жек Рэкхем болон Хар Сахалтын тухай хүмүүс маш сайн мэддэг ч ХVI зууны Мароккогийн дээрэмчдийн хатан хаан Саид Аль-Хурре, Елизавета I –ийн үед амьдарч байсан хатагтай Мэри Киллигрю нарын тухай тун бага мэдэх байх. Түүнчлэн харгислал, хайр найргүй байдлаараа эрчүүдээс ч давж байсан Энн Бонни, Мэри Ридийг ч энд дурдах нь зүйн хэрэг. Харин ихэнх эмэгтэй дээрэмчид эрчүүд шиг хувцасладаг байсан бөгөөд энэ нь өнгөлөн далдлах нэг арга нь байжээ. 

Эмэгтэй далайн дээрэмчид

3 Дээрэмчдийн далбаа

Далайн дээрэмчдийн хөлгийн далбаа нь гавлын ясыг зөрүүлсэн чөмөгний ясыг дүрсэлсэн хар өнгөтэй байдаг гэсэн уламжлалт ойлголт бий. Гэвч бодит байдал дээр дээрэмчид ийм далбаа мандуулж явдаггүй байжээ. Алдартай хөлгүүд ихэнхдээ өөр өөрийн онцлогийг харуулсан далбаатай байсан байна. Үүний жишээ нь ахмад Томас Тью өөрийн хөлгийн далбаанд хутга барьсан гар дүрсэлсэн байдаг бол ахмад Кидд хар хүрэн өнгийн далбаатай байсан гэнэ. 

Дээрэмчдийн далбаа

4 Хөлөг дээрх дүрэм

Далайн дээрэмчдийн хөлгийг ном зохиол, кино зэрэгт ямар ч хууль дүрэмгүй, хэн дуртай нь ууж наргиж, зодоон цохион хийж байдгаар дүрсэлдэг. Гэтэл саяхны судалгаагаар дээрэмчид хөлөг дээрээ өөрсдийн гэсэн хуультай байсан бөгөөд тэр бүү хэл ардчиллын зарим зарчим ч үйлчилдэг байсан нь тогтоогдсон байна. 

Далайн дээрэмчдийн хөлгийн багт чөлөөлөгдсөн боолууд, сайн дурынхан гээд янз бүрийн хүмүүс багтдаг бөгөөд "The New Yorker" сэтгүүлд дурдсанаар бол “Хөлөг дээрх бүх зүйл зэрэг дэвтэй бөгөөд багийн гишүүн бүрийн хийх ажил, үүргийг хуваарь зэрэг нь нарийн дэгтэй байжээ. Бүр хөлөг дээр маргалдсан хүмүүсийн маргааныг шийдвэрлэх журам ч байв. Мөн дээрэмчдийг тулалдаанд зоригтой, шийдэмгий байлгах урамшуулалт төлбөрийн хэлбэр ч байсан” гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Хөлөг дээрх дүрэм

5 Эрдэнэс

Бид хүүхэд байхаасаа л далайн дээрэмчдийг нуугдсан эрдэнэсийн эрэлд явдаг газрын зураг барьсан хүмүүс гэж ойлгодог байсан нь нууц биш. Гэвч шинжээчид үүнийг мөн л ямар ч баталгаа, нотолгоогүй ээлжит нэгэн домог гэдгийг баталжээ. Дээрэмчид үнэт зүйлсээ яг ингэж нуусан хоёр л тохиолдол байдаг гэнэ. Эхнийх нь домогт Фрэнсис Дрейк Испаний алтыг Панамын эрэг орчимд нуусан бол хоёр дахь нь ахмад Кидд алт эрдэнэсээ Гардинер арал дээр нуусан тохиолдол юм. Харамсалтай нь Киддийг нуусан эрдэнэсээ авч амжаагүй байхад нь дүүжилсэн гэдэг. Харин далайн дээрэмчдийн эрдэнэс нуусан гэх энэ домог мөн л Стивенсийн “Эрдэнэсийн арал” зохиолоос үүдэлтэй гэнэ. Гэтэл бодит байдал дээр дээрэмчид ямар зорилгоор олзоо зарж үрэхийн оронд нууж байх билээ дээ. 

Эрдэнэс

6 Банзан дээгүүр алхах

Бидний мэддэгээр дээрэмчид нэгнийгээ урт нарийхан банзан дээр алхуулж ус руу унагаан шийтгэдэг. Гэхдээ энэ нь дээрх ойлголтууд шиг худал зүйл биш бөгөөд үнэхээр ч ийм шийтгэл байсан бололтой. Харамсалтай нь үүнийг бас л батлах хөдөлшгүй баримт байдаггүй байна. 

Энэ талаар "The Los Angeles Times"-т бичсэнээр бол "Үнэхээр тийм тохиолдол байсан байж болно. Гэхдээ энэ бол хөлөг дээрх шийтгэлийн гол арга биш юм. Бодит байдал дээр дээрэмчид хэн нэгнийг золиослох дээрээ тулбал зүгээр л далайд хаячихдаг байсан. Харин банзан дээгүүр алхуулах нь дээрэмчдийн хувьд илүү зугаатай зүйл байсан бололтой" гэжээ.

Банзан дээгүүр алхах

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()