"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцоллоо!

"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцолжээ. Доор бичигдсэн улсууд нь архитектурын өвөрмөц шийдэл, диваажин мэт халуун орны үзэсгэлэнт байгаль зэргээрээ дэлхийд хамгийн үзэсгэлэнтэйд тооцогдож байна. Ямартай ч дэлхийн ямар ч оронд амьдардаг байсан доорх орнуудыг заавал очиж үзэх ёстойг тус сэтгүүл цохон тэмдэглэсэн байна. Ингээд та бүхэнд жагсаалтыг бүрэн эхээр нь хүргэе.

"National Geographic" сэтгүүл 2019 онд заавал очиж үзэх ёстой 10 газрыг онцоллоо!
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Мехико хот, Мексик

Жилдээ 22 сая гаруй жуулчин хүлээж авдаг Мексик улсын нийслэл Мехико хот нь өөрийн уламжлалт хоол болох тортилагаараа алдартай. Мэдээж хэрэг жил бүрийг 11-р сарын 2-нд болдог "Үхэгсдийн баярыг" заавал очиж үзэх хэрэгтэй.

Мехико хот, Мексик

2 Амазон ширэнгэ, Перу

Дэлхийд цөөн тооны дархлагдсан ширэнгэн ой байдгаас хамгийн үзэсгэлэнтэй нь Перу дахь Амазон ширэнгэ юм. 2018 онд тус улс хэдэн зуун км урттай Яагуасын үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Амазонд нээсэн бөгөөд тэнд л жинхэнэ онгон байгалийг мэдрэх боломжтой юм.

Амазон ширэнгэ, Перу

3 Фан Жин Шан, БНХАУ

Фан Жин Шан сүм нь ЮНЭСКО-гийн дэлхий өвд хамгийн сүүлд бүртгэгдсэн газар юм. Буддын шашны ариун сүм Фан Жин Шанд хүрэхийн тулд та БНХАУ-ын Гуй Жуо мужийн У Лин уулсын оргилд хүрэх хэрэг гарна. Мэдээж аялах зам урт ч та тэнд очоод дэлхийд ганц байдаг хадан дээрх сүмийг үзэх болно. 

Фан Жин Шан, БНХАУ

4 Дакар, Сенегал

Өмнө нь Францын эзэмшилд байсан Сенегал улсын нийслэл Дакар хотоос эрс тэрс хоёр соёлыг мэдрэх боломжтой. Энд Өмнөд Африкийн хатуу дэг журам, Франц хэл сэтгэхүйтэй авцалдаж байдаг нь олон хүний анхаарлыг татдаг. Мөн Дакарын загварын долоо хоног нь Африк төдийгүй дэлхийн загварын ертөнцөд томоохонд тооцогддог юм. 

Дакар, Сенегал

5 Дордонь, Франц

Францын Дордонь муж нь үлгэрийн гэмээр олон тооны эртний цайз, хот суурингуудаараа алдартай. Мөн энд жил бүр Окитан хэмээх баяр болдог бөгөөд энэ үеэр нутгийн иргэд франц, герман, итали, испани хоол хийж баярладаг нь энэ газрыг европын төв болсон мэт санагдуулдаг байна.

Дордонь, Франц

6 Кантербури муж, Шинэ Зеланд

Шинэ Зеландчууд энэ мужийг бурхны зам гэж нэрлэдэг. Учир нь Кантербури нь бараг л тэр чигтээ дархан цаазтай бөгөөд энд хүний гар хүрсэн газар бараг байхгүй цэвэр онгон байгалиараа юм. 

Кантербури муж, Шинэ Зеланд

7 Хуан Лин Сун, Вьетнам

Вьетнамын нийслэл Ханой хотоос зүүн өмнө зүгт 195 км-ын цаана орших Хуан Лин Сун нь тус улсын хамгийн өндөрлөг газар юм. Уулсын дунд орших будааны талбай, нуур зэрэг нь үнэхээр л энэ нутгийг үүлэн дунд оршиж буй мэт болгодог аж. 

Хуан Лин Сун, Вьетнам

8 Грийнланд

Дани улсаас тусгаар тогтноод 10 жил болж байгаа Грийнланд нь жинхэнэ утгаараа цас мөсний орон юм. Энд та бүх л өвлийн спортоор хичээллэж болох бөгөөд оцон шувуу, цагаан баавгай, туйлын туяа гээд байгалийн олон гайхамшгийг харах боломжтой.

Грийнланд

9 Оман

Персийн булангийн энэхүү улс Дубай ба Абу Дабигийн сүүдэрт дарагдаж ирсэн ч үнэн хэрэгтээ жуулчдад аяллын асар олон боломжуудыг олгодог газар юм. Энд тансаг зэрэглэлийн зочид буудал, амралтын газруудаас эхлээд элсэн цөлийн аялал зэрэг сонирхолтой хөтөлбөрүүд бий. Оманы нийслэл Мускат хотод янз бүрийн музей, лалын сүм, сонирхолтой эд зүйлс, элдэв хүнсээр дүүрэн захууд байрладаг. Оман бол ямар ч төсөвтэй жуулчдад тохиромжтой аяллын цэг юм.

Оман

10 Веве, Швейцар

Дарс, шоколад, нарийн боовоороо алдартай Веве муж нь Швейцарын хүнсний нийслэл юм. Та эндээс дэлхийн хаана ч байхгүй амттанг олох боломжтой. Тиймдээ ч дэлхийн хамгийн том хүнсний компани "Nestle" энд төвтэй байх. 

Веве, Швейцар

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()