Жижи Хадид монгол ноолуураар гангарчээ

2018-11-29, 15:40
3,416

Алдарт "Vogue" сэтгүүл загвар зохион бүтээгч Жаргалсайханы Мандхай хэмээх 30 настай монгол бүсгүй болон түүний үүсгэн байгуулсан ноолууран хувцасны "Mandkhai" брэнд өрнийн хувцас загварын ертөнцөд анхаарал татаад байгаа талаар сурвалжлага бэлтгэж, түүнээс ярилцлага авсан байна. Мөн саяхан алдарт загвар өмсөгч Жижи Хадид “Mandkhai” брэндийн ноолууран хүрмээр гангарч Нью-Йоркийн гудамжаар алхаж байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн ажээ.

Жижи Хадид монгол ноолуураар гангарчээ
ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Харьцангуй залуу буюу 2014 онд анх үйлдвэрлэлээ эхлүүлж байсан "Mandkhai" брэнд АНУ, Их Британи зэрэг орнуудад хурдацтайгаар амжилт олж, загварын олон шоун дээр танилцуулагдсан бөгөөд тэр ч байтугай дэлхийн зарим алдартнуудын өмсөх дуртай брэнд болоод байгаа ажээ. Үүсгэн байгуулагч Ж.Мандхайн талаар “Vogue” сэтгүүл бичихдээ түүнийг хориод насандаа загвар болон маркетингийн чиглэлээр суралцахаар Лондонд шилжиж ирсэн, түүний эцэг эх нь 90 оны ардчилсан хувьсгалын дараахан хувиараа ноолууран хувцасны бизнес эхэлсэн анхны монгол гэр бүл болсон бөгөөд өдгөө тэдний эзэмшдэг ноолуурны хоёр үйлдвэр улсдаа томоохонд тооцогддог хэмээн танилцуулжээ. Мөн Мандхай сургуулиа төгссөнийхөө дараа томоохон дизайнеруудад ноолуур нийлүүлэгчийн бизнесийг эрхлэхийн хажуугаар өөрийн нэрийн брэндээ үүсгэн байгуулсан гэдгийг онцолсон байна.

Тус сурвалжлагандаа “Vogue” сэтгүүл Монгол орон дахь ноолуурны зах зээлийн талаар бас товчхон танилцуулсан байна.

“Дэлхийн ноолуурны хэрэгцээний ихэнхийг хангадаг Монгол улсад тус зах зээлд ойрын үед өсөн нэмэгдэж буй эрэлтээс хоцролгүйгээр үйлдвэрлэл явуулах хүндхэн шаардлага тулгараад байгаа билээ. Өвлийн улирлын температур заримдаа -40 хэмийг давдаг тус улсад ямааны аж ахуй зонхилдог. Монголын ямаа тийм хатуу ширүүн уур амьсгалд дулаанаа алдахгүйн тулд өвлийн улиралд зузаан, зөөлөн ноолуур ургуулахаар зохицжээ. Харин хаврын улиралд малчид ямааныхаа ноолуурыг самнаж аваад үйлдвэрүүдэд борлуулан ашиг олдог аж. Гэвч сүүлийн жилүүдэд монгол малчдын амь зуулгад хүндрэл учирсан нь ноолуурны үнэ эрс унаснаас шалтгаалсан ажээ. Учир нь худалдан авагчид ноолуурны чанаранд илүү анхаарал хандуулж Өвөр Монголын ноолуурыг илүүд үзэх болсонтой холбоотой” гэжээ.

“Намайг хүүхэд байхад Жулиа Робертс, Ричард Гир хоёр манай үйлдвэрт ирж ээрүүл машиныг сонирхож байсныг би тодхон санаж байна” гэж Ж. Мандхай ярилцлагадаа дурсчээ.

Үйлдвэрлэлийнхээ талаар тэрээр “Ноолууран хувцасны зах зээлд арай шинэлэг болоод орчин үеийн загвар дутагдаж байсан. Тэгээд л бид жирийн свитер цамцнаас өөр зүйл хийхийг зорьж эхэлсэн дээ. Хүмүүс ноолууран хувцас худалдан авахдаа чанараас гадна хэрхэн үйлдвэрлэгдсэн тал дээр нь их анхаардаг юм билээ. Бидний ноос, ноолуурыг өгдөг хонь, ямаанууд өргөн уудам бэлчээрт эрх дураараа идээшилж байдаг. Нийлүүлэгч малчидтайгаа бид олон жилийн турш хамтран ажиллаж байгаа. Бас тэдэнд боломжийн үнэ төлдөг. Бүтээгдэхүүн тус бүрийн үйлдвэрлэх өртгийн 60 хувийг түүхий эдийн үнэ эзэлдэг юм. Тиймээс малчдын амьдралын чанар сайн байгаа гэдэгт би итгэлтэй байна. Мөн ноолуурны үйлдвэр олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангадаг, тэдний зарим нь бүр гэр бүлээрээ олон жилийн турш ажиллаж байгаа” хэмээн өгүүлжээ.

Мандхайн гаргасан дизайнууд биед эвтэйхэн, тухтай байдгийг тус сэтгүүл мөн онцолсон байна. Дашрамд дурдахад саяхан алдарт загвар өмсөгч Жижи Хадид “Mandkhai” брэндийн ноолууран хүрмээр гангарч Нью-Йоркийн гудамжаар алхаж байгаа нь хэвлэлийн дуранд өртсөн ажээ.

ХЭРЭВ ТА ЖИЖИ ХАДИДТАЙ ХОЛБООТОЙ БУСАД МЭДЭЭЛЛИЙГ УНШИХЫГ ХҮСВЭЛ ДООРХ ХОЛБООСУУД ДЭЭР ДАРААРАЙ

Жижи Хадидийн тухай сонирхолтой баримтууд ~

~ Жижи Хадид ямар байранд амьдардаг вэ? ~

~ Түүний халуухан зургууд ~

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()