Орон орны цэргийн хамгийн хүнд сургуулилтууд

Армид төмс хальслахаас гадна хийх зүйл олон бий. Тухайлбал, автомат буу шагайлган байж гэдрэгээ нугаран гар, хөл дээрээ тогтох, нүцгэн гараараа давхарласан тоосго хуга цохих, наж могойн цус уух гээд. Энэ нь дэлхий даяар хэрэглэдэг цэрэг армийн хамгийн хүнд хэцүү дэглэлтийн ердөө зарим жишээ юм. Ийм хүнд хэцүү бэлтгэл сургуулилтын дараа шинэ цэргүүд өөрсдийн армийн нэр төрийн илэрхийлэл болдог элит анги салбарын дайчид болдог байна. Ингээд та бүхэнд цэргийн хамгийн хүнд бэлтгэл сургуулилтыг хүргэе.

Орон орны цэргийн хамгийн хүнд сургуулилтууд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Өмнөд Солонгосын тусгай ангийн терроризмын эсрэг бэлтгэл

  • Хаана: Өмнөд Солонгос, Инчеон. 

Нүцгэн гараараа давхарласан тоосго юм уу зүсмэл модыг хугалах чадвар нь японы тулааны тамэшивари урлагийн нэг юм. Өмнөд Солонгосын дайчид гантиг хавтанг хялбархан хуга цохиж чаддаг.

Өмнөд Солонгосын тусгай ангийн терроризмын эсрэг бэлтгэл

2 Цагдаагийн академийнхны итгэл даах сорилт

  • Хаана: Хятад, Чужоу.

Гэвч цэрэг эрс биеийн төдийгүй цагдаа нар сэтгэлзүйн сайтар бэлтгэлтэй байх хэрэгтэй. Жишээ нь, цэргийн стандартаар суралцаж байгаа хятадын энэ цагдаа нар өөрийн мэргэжил нэгтнүүдэд итгэх бэлтгэлийг ийм байдлаар хийдэг байна.

Цагдаагийн академийнхны итгэл даах сорилт

3 Ираны хагас цэрэгжүүлсэн цагдаагийн албанд тусгайнхны бэлтгэл

  • Хаана: Тегеран, Иран.

Цагдаагийн хагас цэрэгжүүлсэн Басиж байгууллага сайн дурынхнаас бүрддэг хэдий ч, тэд нэлээд хүндхэн болоод үр дүнтэй бэлтгэл сургуулилт хийдэг аж.

Ираны хагас цэрэгжүүлсэн цагдаагийн албанд тусгайнхны бэлтгэл

4 Өмнөд Солонгосын тусгай хүчний уулан дахь бэлтгэл

  • Хаана: Өмнөд Солонгос, Пхёнчан

Бие биеэ рүүгээ цас шидэж, цээжин биеэ цасаа арчих нь цэргүүдэд биеийн тэвчээр, сэтгэл зүйн тэсвэр хатуужлаа нэмэгдүүлэхэд тусалдаг байна. Ингэснээр өдрийн туршид цовоо сэргэлэн, цоглог байдлаа хадгалдаг.

Өмнөд Солонгосын тусгай хүчний уулан дахь бэлтгэл

5 “Газар, уснаа явах” бэлтгэл сургуулилт

  • Хаана: Тайвань, Гаосюн.

Тайванийн “Тэнгэрт хүрэх зам” гэх энэ бэлтгэл нь тэнгисийн явган цэрэгт алба хаахаар шилэгдсэн цэргүүдийн сүүлчийн сорилт бөгөөд тус арлын зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн хатуу ширүүн сорилтод тооцогддог. Жинхэнэ тэнгисийн явган цэрэг болохын өмнө тайванийн кадетын сурагч нөхдийнхөө хараа хяналтад чулуу болон шүрэн дээгүүр 50 метр мөлхөх ёстой гэнэ.

“Газар, уснаа явах” бэлтгэл сургуулилт

6 Шиитийн тэсвэр тэвчээрийг шалгах дасгал

  • Хаана: Ирак, Багдад.

Цэргийн сургагчдын бодож олсон ийм дасгал нь адармаатай биш ч, ер бусын хүнд хэцүү юм. Цэргүүд ном ёсны дагуу, нуман тулгуур хийх ёстой, хэрвээ чадахгүй бол сүүж рүүгээ бууны бөгсөөр цохиулна.

Шиитийн тэсвэр тэвчээрийг шалгах дасгал

7 Ширэнгэн ойд тэсч үлдэх бэлтгэл

  • Хаана: Тайланд, Чонбури.

Тайландын тэнгисийн цэргийн хүчний дайчид онцгой хүнсээр бэлтгэл хангадаг. Таиландын мэргэжил нэгтнүүд тэдэнд халуун орны ойн зажлахад шажигнах цох идэхийг санал болгож мэднэ. Тайланд, АНУ, Сингапур, Индонез, Япон, Өмнөд Солонгос, Малайз гэсэн долоон орны хамтарсан сургуулилтын хүрээнд могойн цус ууж, махыг нь иддэг аж.

Ширэнгэн ойд тэсч үлдэх бэлтгэл

8 “Улаан малгайтнуудын” сургуулилт

  • Хаана: Сургалтын “Волощина” төв- Минск, ОХУ 

ОХУ-ын алдарт “Улаан малгайтнууд” тусгай хүчинд орохоор горилж байгаа хүн ямар ч нөхцөлд биеийн тэнцвэрээ хадгалж чаддагаа нотлох ёстой гэнэ. Ингэхийн тулд тэд байлдааны бүрэн зэвсэг үүрсэн тэд гал, утаан дундуур нарийхан төмөр гинжин дээгүүр гүйх ёстой.

“Улаан малгайтнуудын” сургуулилт

9 Германы тусгай хүчний усан доорх бэлтгэл сургуулилт

  • Хаана: Берлин, Герман

Цагдаагийн тусгай хүчин болох SEK (Spezialeinsatzkommando)-д орохоор шийдсэн германы цагдаа нар усан дор ч өөрийн бууг угсарч чаддаг байх ёстой гэнэ. Угсарч дуусаагүй хүмүүс уснаас гарахыг хатуу хориглодог.

Германы тусгай хүчний усан доорх бэлтгэл сургуулилт

10 Ар нуруундаа загалмай бүслэн алхах сургуулилт

  • Хаана: Ханжоу, Хятад

Нуруундаа загалмай бүслэн алхах нь Хятадын ардын чөлөөлөх армийн маршийн хичээлийн нэг юм. Хятадын сургагч нарын хэлдгээр, энэ нь цэргүүдийн биеийн зөв төрхийг төлөвшүүлдэг төдийгүй, тэднийг сахилга баттай болгодог аж. 

Ар нуруундаа загалмай бүслэн алхах сургуулилт

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()