Сурталчилгаа (15)
Хаах

Турах тухай бидний буруу боддог зүйлс

2018-12-01, 17:19
3,170

Илүүдэл жингийн асуудал дэлхий даяар маш өргөн хүрээтэй тархсан бөгөөд бид өвөг дээдсээсээ илүү их том биетэй байх болсон. Хэдийгээр хүн бүр илүүдэл жинтэй биш ч тодорхой хэмжээний илүү кг  ихэнхи хүмүүст бий. Харин илүүдэл жингүй азтангууд  жингээ барих тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болдог. Ингээд жин хаялтын талаар худал ойлголтуудтай танилцацгаая.

Турах тухай бидний буруу боддог зүйлс

1 Бид бодохдоо: "Сөрөг илчлэг"-тэй хүнс гэж бий

Гэвч: Зарим хүмүүс "сөрөг илчлэг"-тэй бүтээгдэхүүнийг хэрэглэсний дараа бие организм уг бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд илүү их илчлэг зарцуулдаг гэсэн ойлголттой байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ энэхүү гайхалтай үйлчилгээтэй ганц ч бүтээгдэхүүн байдаггүй гэнэ. Харин үүний оронд хүнсний дулааны нөлөө гэх ойлголт байдаг бөгөөд бидний бие организм хоол боловсруулалтанд ашигладаг илчлэгийг хэлдэг байна.

Гэвч энэ нь ердөө тухайн хүнсний 5-35%-тай л холбоотой байдаг аж. 35% нь уураг агуулсан хүнсэнд хамааралтай. Харин "сөрөг илчлэг"-тэй хүнсний бүтээгдэхүүнийг боловсруулахад биеийн илчлэгийн 5-15% л зарцуулагддаг аж. Тиймээс 45ккал илчлэгтэй брокколиг идсэнээр та ердөө 5 ккал илчлэгийг хайлуулах болно.

Бид бодохдоо: "Сөрөг илчлэг"-тэй хүнс гэж бий

2 Бид бодохдоо: Өөхөө хайлуулахын тулд хөлс гаргах хэрэгтэй

Гэвч: Энэ аргыг ихэвчлэн тамирчид хэрэгжүүлдэг. Жишээлбэл: Тодорхой жингийн уралдаанд оролцох гэж буй боксчид энэ аргыг ашигладаг. Үүний тулд тэд тусгай хөлөргөдөг хувцас өмсөж, саунд ордог юм.

Хэдийгээр дасгал сургуулилт хийхэд хөлс ихээр гардаг ч ус бас алдагддаг учир ийнхүү жин хасдаг байна. Тиймээс хөлөргөдөг хувцсыг болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.

Бид бодохдоо: Өөхөө хайлуулахын тулд хөлс гаргах хэрэгтэй

3 Бид бодохдоо: Тусгай дасгал хийх, тос түрхэснээр биеийн тодорхой хэсгээр турах боломжтой

Гэвч: Харамсалтай нь зөвхөн гэдэс, өгзөг, гар, хөлний хэсгээр тус бүрт нь жин хасах боломжгүй. Тодорхой биеийн нэг хэсгийг ачаалах нь өөх хайлуулахад бус харин тухайн хэсгийг булчинлаг болоход нөлөөлдөг гэжээ.

Мөн сүүлийн үед төрөл бүрийн тос, түрхлэг гарах болсон бөгөөд энэ нь арьсыг чангалахад тустай. Харин хөлөргөж тураах бүс нь ердөө л маркетинг юм. Хэсэгчлэн биеийн жин хасах хамгийн шилдэг арга нь өөх соруулах аж.

Бид бодохдоо: Тусгай дасгал хийх, тос түрхэснээр биеийн тодорхой хэсгээр турах боломжтой

4 Бид бодохдоо: Дэглэм барьж байх үед чихэрлэг зүйл идэх хориотой

Гэвч: Мэдээж, амттанг дэглэм барьж буй хүмүүст зориулагдсан хоол гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ хэрвээ амттан таны өдрийн пропорцыг алдагдуулахгүй байвал та хүссэн амттанаа идэж болно. Бид амттан идээгүйдээ бус харин бага илчлэгийг авч байгаа учир турж байгаа шүү дээ.

Үүнээс гадна зефир, пастила, жимстэй чихэр, жимсний цэлцэгэнүүр зэрэг нь эрүүл мэндэд сөрөг нөлөөттэй учир идэхгүй байсан нь зүгээр.

Бид бодохдоо: Дэглэм барьж байх үед чихэрлэг зүйл идэх хориотой

5 Бид бодохдоо: 18:00 цагаас хойш идэж болохгүй

Гэвч: Ихэнхи мэргэжилтнүүд унтахынхаа 2-3 цагийн өмнө юм идэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлдэг. Тиймээс 18:00 цагаас хойш идэх хэрэггүй гэсэн дүрэм нь 21:00 цагт унтдаг хүмүүстэй л холбоотой.  Харин зарим хоолны зөвлөх эмч нар таны хэзээ идэх чинь хамаагүй бөгөөд хамгийн гол нь хоолоо хэтрүүлэн идэж болохгүй гэжээ.

Тиймээс хэрвээ та 23:00 цагт унтдаг бол 18:00 цагаас хойш юу ч идэхгүй байж өөрийгөө зовоох хэрэггүй боллоо.

Бид бодохдоо: 18:00 цагаас хойш идэж болохгүй

6 Бид бодохдоо: Тусгай бүтээгдэхүүн хэрэглэснээр бодисын солилцоог түргэсгэх боломжтой

Гэвч: Ямар нэгэн шидэт бүтээгдэхүүн хэрэглэснээр бодисын солилцоогоо түргэсгэх боломжтой гэдэг ойлголт нь ерөнхийдөө худлаа юм.  Цай, кофе,  халуун ногоотой хоол идсэний дараа бодисын солилцоо түргэсдэг. Гэхдээ энэ нь жин хасахад огтхон ч нөлөөлдөггүй.

Харин булчингийн массыг нэмэгдүүлэх үед жин хасах үйл явц илүү хурдан явагдах бөгөөд та зүгээр байсан ч өөх тань хайлах болно.

Бид бодохдоо: Тусгай бүтээгдэхүүн хэрэглэснээр бодисын солилцоог түргэсгэх боломжтой

7 Бид бодохдоо: Үндсэн хоолны дундуур идэх нь жин хасахад сөргөөр нөлөөлнө

Гэвч: Зарим хүмүүсийн хувьд үндсэн хоолны дундуур заавал ямар нэг зүйл идэх хэрэгтэй бөгөөд энэ нь эрүүл мэндийн байдалтай холбоотой. Жишээлбэл: ходоод гэдэсний өвчин,бөөр, зүрхний асуудалтай хүмүүс энд багтана. Гэхдээ эрүүл хүмүүсийн хувьд ч урт хугацааны турш хоосон байх нь эрүүл мэндэд нь муу нөлөөтэй. 

Тиймээс үндсэн хоолныхоо дундуур ганц нүд шоколад, чихэргүй жигнэмэг, бүхэл үрийн талх, сүүн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоог хэрэглэх боломжтой.

Бид бодохдоо: Үндсэн хоолны дундуур идэх нь жин хасахад сөргөөр нөлөөлнө

8 Бид бодохдоо: Турахыг хүсэж буй бүх хүмүүст детокс хэрэгтэй

Гэвч: Үнэн хэрэгтээ детоксыг эмнэлэгт амь нас нь хутганы  ирэн дээр байгаа хүмүүст хэрэглэдэг бөгөөд үүнд гүн хордлого авсан, эсвэл архи, хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс багтана.

Тиймээс бусад тохиолдолд бидний бие организм бохирдлоо гайхалтай гаргаж чаддаг. Бидний бие махбодийн хувьд детокс бол зөв хооллолт юм.

Бид бодохдоо: Турахыг хүсэж буй бүх хүмүүст детокс хэрэгтэй

9 Бид бодохдоо: Тослоггүйжүүлсэн бүтээгдэхүүн жин хасахад тустай

Гэвч: Хэдийгээр өөх тос ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх нь эрүүл мэндэд тийм ч таатай нөлөөлөхгүй боловч тослоггүйжүүлсэн бүтээгдэхүүн ч гэсэн эрүүл мэндэд тустай биш гэнэ.

Нэгдүгээрт, Өөх тос нь даавар ялгаруулах, стрессийн эсрэг, кальцийг шимэгдүүлэх гэх мэт үйл ажиллагаанд чухал хэрэгтэй бөгөөд өөх тосны тусламжтайгаар A, D, E амин дэмүүд биед шимэгддэг юм

Хоёрдугаарт, тослоггүй бүтээгдэхүүн нь амт чанараа алдсан байдаг учир нэмэлт амт оруулах зүйлийг бид ашигладаг.  Ингээд өөрийгөө зөв хооллож байгаа гэдэгт итгэлтэй байгаа хүмүүс их хэмжээний сахар хэрэглэж байгаагаа анзаардаггүй аж.

Тиймээс хоол хүнснээсээ өөх тосыг бүр мөсөн хасах хэрэггүй. Загас, самар, өндөг, авокадо, оливын тос гэх мэт тослогтой бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

Бид бодохдоо: Тослоггүйжүүлсэн бүтээгдэхүүн жин хасахад тустай

10 Бид бодохдоо: Ген илүүдэл жинд нөлөөлдөг

Гэвч: Илүүдэл жин нь гентэй холбоотой байдаг ч энэ гэр бүлийн бүх хүмүүс илүүдэл жингийн асуудалтай байх ёсгүй.  Тухайн илүүдэл жинг гентэй холбоотой эсэхийг зөвхөн шинжилгээгээр батлах боломжтой. Харин тухайн гэр бүлийн бүх хүмүүс илүүдэл жинтэй байх нөхцөлд үүнийг гентэй холбож болохгүй.

Ихэнхи тохиолдолд энэ байдалд ген бус харин хооллох зарчим л хамаардаг байна. Хэтрүүлэн идэх, амттанд дурлах гэх мэт. Хооллолт тал дээрээ анхаарал хандуулвал жин хурдан хасах боломжтой.

Бид бодохдоо: Ген илүүдэл жинд нөлөөлдөг

Эцэст нь:

Хэрвээ та жин хасахыг хүсэж байвал нэг бялуу худалдаж аваад түүнийгээ идэхийн тулд 10 км зайтай газар руу гүйж очоод, "баяртай бялуу минь" гэж хэлээд нүхэнд булаад эргээд 10 км гүйх хэрэгтэй.

14
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()