Сурталчилгаа (15)
Хаах

Хүний амьдралын төгс хэмнэл гэж юу вэ?

2018-11-30, 14:34
15,905

Амьдралынхаа өдөр бүрийг зөв хэмнэлтэй байлгах нь ямар ч хүний хөгжих, эрүүл байхын гол тулгуур болж чадна. Тиймдээ ч өндөр бүтээмжтэй, амжилттай явж буй хүмүүс амьдралдаа хэвшүүлсэн тодорхой хэмнэлтэй байдаг. Мөн аливаа зүйлийг хийхэд тохиромжтой цаг, хугацаа гэж байдаг бөгөөд тийм цагт хийсэн зүйлс илүү өндөр бүтээмжтэй, үр дүнтэй байдаг байна. Доорх "зөв цагт нь зөв юмыг хийх нь" уриатай амьдралын төгс хэв маягийн тооцооллыг Америкийн нийгэм судлалын академийн эрдэмтэд гаргажээ. 

Хүний амьдралын төгс хэмнэл гэж юу вэ?

1 Жаргалтай байх цаг

Хүн өглөөний 8 цагт хамгийн жаргалтай байдаг. Тиймээс энэ үед хөгжим сонсож, сайхан өглөөний цай уух зэргээр бүхэл өдрийнхөө энергийг олж аваарай. 

Жаргалтай байх цаг

2 Пост хийх цаг

Пост хийх хамгийн тохиромжтой цаг:

  • Facebook - Лхагва гарагт 12:00 болон 14:00 цагт; Пүрэв гаригт 13:00 болон 14:00 цагт.
  • Instagram - Лхагва гарагт 15:00; Пүрэв гаригт 5:00, 11:00, 15:00, 16:00 цагт; Баасан гаригт 17:00 цагт
  • Twitter  - Баасан гарагт 9:00 болон 10:00 цагт

Пост хийх цаг

3 Эмч дээр цаг авах

Өглөөний 9:00 цагаас өмнө эмч дээр цаг авах хэрэгтэй. Ингэснээр сэргэг байгаа эмч, сувилагчид танд сайхан хандах болно. 

Эмч дээр цаг авах

4 Кофе уух

Хүмүүс ихэвчлэн өглөө кофе уудаг. Гэвч хүний биед өглөөний 9-10 цагийн хооронд ялгарч байдаг кортизол хэмээх стрессийн даавар нь кофетой нийлснээр улам идэвхэждэг. Тиймээс өдрийн хоолныхоо үеэр кофе ууж байгаарай. 

Кофе уух

5 Хэл сурах үе

Эрдэмтэд хүн 18 наснаасаа өмнө гадаад хэлийг хамгийн амархан сурдаг болохыг тогтоосон. Тиймээс дор хаяж 17 настайдаа хэл сурч эхлээрэй. 

Хэл сурах үе

6 Чухал шийдвэр

Хэрвээ та чухал шийдвэр гаргах шаардлагатай болсон бол хоёр цаг унтаад үзээрэй. Ингэснээр таны оюун санаа амарч нөхцөл байдлыг илүү дээр ойлгох болно. 

Чухал шийдвэр

7 Өдөр унтах цаг

Хэрвээ та өдөр унтах шаардлагатай болсон бол 14-15 цагийн хооронд унтахад хамгийн тохиромжтой. 

Өдөр унтах цаг

8 Биеэ хөгжүүлэх

Судлаачид ихэнх олимпын тамирчдын гаргасан дээд амжилт 17-19 цагийн хооронд байсныг тогтоожээ. Тэр цагт хүний бие хамгийн сэргэг байдаг учраас бэлтгэл хийхэд тохиромжтой байдаг. 

Биеэ хөгжүүлэх

9 Гэрээ цэвэрлэх

Хэрвээ та гэрээ цэвэрлэхээр шийдсэн бол 16 цагийн үед хамгийн тохиромжтой. Учир нь 16 цагт хүний оюун санаа хамгийн тайван байдаг учраас бүх зүйлийг эмх цэгцэнд оруулдаг байна. 

Гэрээ цэвэрлэх

10 Гэрлэх нас

АНУ-ын Юта мужийн их сургуулийн эрдэмтэд 18-35 насныхан дунд судалгаа явуулсны үндсэнд 32 насыг гэрлэхэд хамгийн тохиромжтой нас хэмээн тогтоожээ. Учир нь 32 насандаа гэрэлсэн хосуудын салах магадлал хамгийн бага буюу 5 хувьтай байжээ. 

Гэрлэх нас

11 Хүүхэдтэй болох

Италийн эрдэмтэд эмэгтэй хүн бүрэн төлөвшиж дууссан үе буюу 34 насыг хүүхэдтэй болоход хагийн тохиромжтой нас гэж үзжээ. 

Хүүхэдтэй болох

72
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()