Жаргалтай хосууд хамтдаа жин нэмдгийг эрдэмтэд тогтоожээ!

2018-12-02, 12:30
4,378

Аз жаргалтай, төгс хосууд гэх ойлголтыг тодорхойлох шалгуур улам өндөрссөөр байна. Жишээлбэл хамтдаа аз жаргалтай байна гэж өөрсдийгөө итгэл төгс тодорхойлдог хосууд нэг нэгнийхээ илүүдэл жинтэй байгаад огт санаа зовдоггүйг олон судалгаа харуулжээ. Тэгвэл энэхүү сэдвээр хийгдсэн судалгаанууд ямар байдлаар явагдсан, үр дүн нь юу байсан зэргийг танд сонирхуулъя.

Жаргалтай хосууд хамтдаа жин нэмдгийг эрдэмтэд тогтоожээ!

1 Гэрлэсэн хосуудын хувьд:

Өмнөд Каролина мужийн их сургууль энэ сэдвээр судалгаа авахын тулд 8 мянган хүний дунд асуулга явуулжээ. Тэгэхэд бүсгүйчүүд гэрлээд 5-6 болсны дараа дунджаар 10.8 кг нэмсэн байгаа нь харагдсан байна.Харин гэрлээгүй, хамтран амьдрагчтай бүсгүйчүүд 9.9 кг, найз залуутай ч түүнтэйгээ хамт амьдардаггүй бүсгүйчүүд 5.8 кг жин нэмсэн байжээ.

Энэ үзүүлэлт эрчүүдийн дунд ч гэсэн ажиглагдсан байна. Эхнэр, найз бүсгүйтэйгээ хоёроос илүү жил хамт амьдарсан эрчүүд дурлалт бүсгүйгээсээ тусдаа амьдардаг эрчүүдээс 10 кг илүү жин нэмсэн байжээ.

Гэрлэсэн хосуудын хувьд:

Эндээс дүгнэвэл хайр дурлал болон илүүдэл жингийн хооронд нарийн холбоо байдаг ажээ. Удаан хугацаанд хайр дурлалын холбоотой буй хосуудын архи, тамхины хэрэглээ буурдаг нь мөн харагдсан байна.

2 Шинэхэн гэрлэсэн хосуудын хувьд:

Илүүдэл жин аз жаргалын түвшинтэй хамааралтай эсэхийг мэдэхийн тулд АНУ-ын үндэсний эрүүл мэндийн институт нэгэн судалгаа явуулжээ. Мэргэжилтнүүд гэрлээд дөрвөөс илүү жил болсон хосуудаас ярилцлага авч тэдний сэтгэл санааны байдал, стрессийн түвшинг харьцуулж үзсэн байна. Үр дүнд нь хамтын амьдрал нь аз жаргалтай байгаа хосуудын жин нэмэх магадлал гэрлэлтэндээ төдийлөн сэтгэл хангалуун бус байгаа хосуудынхаас 2 дахин илүү байгаа нь харагдсан байна.

Шинэхэн гэрлэсэн хосуудын хувьд:

Аз жаргалтай хосууд жин нэмэх гээд байдгийн учир нь тэд өөр хэн нэгэн эсрэг хүйстэнд анхаарал хандуулахаа больдогт оршдог бололтой гэж судалгаа авагчид дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл тэд хамтрагчаа байгаагаар нь хайрладаг гэсэн үг. 

3 Илүүдэл жингээ хосууд нэг нэгэндээ "халдаадаг"

Нью-Ингландийн эрүүл мэндийн сэтгүүл хамтдаа жин нэмэх нь жаргалтай хосуудын нэг онцлог гэдгийг судалгаагаар мөн тодорхой болгосон байна. Нэг нь жин нэмчихвэл нөгөө нь дагаад жин нэмэх магадлал 37 хувиар ихэсдэг ажээ.

Энэ нь хүн хамт цагийг ихээр өнгөрүүлдэг хэн нэгнийхээ зуршилд дасдагтай холбоотой. 

Илүүдэл жингээ хосууд нэг нэгэндээ "халдаадаг"

4

Дээрх судалгаанууд нэг л тодорхой хандлага руу чиглэсэн болохоос мэдээжийн хэрэг дэлхий дээр бүх хосуудыг хамаатуулаагүй гэдгийг дурдах хэрэгтэй. Та хайртай хүнтэйгээ удаан хугацааны турш хамт амьдрахдаа жин нэмээгүй бол энэ нь та хоёрыг аз жаргалгүй хосууд гэдгийг илэрхийлж байгаа хэрэг огт биш. Судалгааны гол зорилго бол хосуудын амьдралд тохиох сонин содон зүйлсийн учир шалтгааныг тогтоож, илүүдэл жинтэй тэмцэхэд нь туслах юм.

Эцэст нь хэлэхэд хоорондоо ойрхон байгаа хүмүүс нэг нэгэндээ психологийн нөлөө үзүүлж байдаг гэдэг нь нэгэнт нотлогдсон зүйл юм. Тиймээс хосууд бие биендээ эрүүл амьдралын болон эрүүл хооллох хэв маягийг санал болгож, хамтдаа хэвшүүлэх нь чухал зүйл ажээ.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()