Зөвхөн зоригтой хүний л идэж зүрхлэх амттанууд

Дэлхийн өнцөг булан бүрт биднээс тэс өөр соёл уламжлал, ёс заншилтай хүмүүс бий. Харин тэдний иддэг хоол, хэрэглэдэг эд зүйлээс эхлээд гайхшрал төрүүлэм зүйлс мундахгүй олон. Тэгвэл та өмнө нь зөгийн авгалдайтай бялуу гэж сонсож байсан уу? Энэ мэтчилэн итгэхэд ч бэрх амттанууд дэлхий даяар маш олон байдаг бөгөөд тэдгээрийн заримаас танд хүргэж байна.

Зөвхөн зоригтой хүний л идэж зүрхлэх амттанууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Яст мэлхийн цэлцэгнүүр

Бидний урд хөрш Хятад улсад нунтагласан яст мэлхийн хуягаар цэлцэгнүүр хийж иддэг. Хэдийгээр амт нь гашуун ч Хятадууд үүнийг амттаны нэг төрөлд оруулдаг байна.

Яст мэлхийн цэлцэгнүүр

2 Зөгийтэй жигнэмэг

Гаж, сонин бүхний эх орон гэгддэг Япон улсад зөгийг шар буурцагны сүмс (soy sauce), элсэн чихэртэй шарж, жигнэж зөөлрүүлэн будаатай эсвэл жигнэмэгэнд хольж иддэг байна.

Зөгийтэй жигнэмэг

3 Наймаалжтай мөхөөлдөс

Та мөн хүсвэл хаанаас ч хамаагүй наймаалжтай мөхөөлдөс олж идэж болно. 

Наймаалжтай мөхөөлдөс

4 Царцаатай жигнэмэг

Та энэхүү жигнэмэгийг Францын өмнөд хэсгээс олох боломжтой. Амт нь харин итгэмээргүй чихэрлэг гэсэн шүү. 

Царцаатай жигнэмэг

5 Шувууны үүрэн шөл

Хятадын өмнөд хэсэгт амьдардаг шар бялзуухай хэмээх шувуу өөрийн шүлсээр үүр барьдаг бөгөөд тэрхүү шүлсэн үүрийг цуглуулж хийсэн шөл нь тансаг зэрэглэлийн хоолонд тооцогддог байна.

Шувууны үүрэн шөл

6 Натто

Японы хамгийн түгээмэл зуушнуудын нэг. Энэ нь исгэж гашилгасан шар буурцаг бөгөөд өглөөний цайнд голчлон хэрэглэдэг. Наалдамхай, нялцгай энэ хүнс нь эрүүл мэндэд нэн тустай байдаг ажээ.

Натто

7 Цустай шарвин

Финланд болон Шведийн уламжлалт хоол нь шинэхэн хонины цусаар амталсан шарвин юм.

Цустай шарвин

8 Мамми

Мамми нь хөх тарианы гурил, соёолж, давс, элсэн чихрээр хийдэг Финландын уламжлалт хоол юм. Бэлтгэхдээ бүх орцоо аяганд хийж холиод бага температуртай зууханд хэдэн цагийн турш байлгаад, дараа нь тос эсвэл ванилаар амталж иддэг. 

Мамми

9 100 жилийн настай өндөг

Хятадад хэдэн сарын турш цуунд дарсан галууны өндгийг "100 жилийн настай өндөг" гэж нэрлэдэг. 

100 жилийн настай өндөг

10 Мактак

Мактак нь халимны өөх болон арьсаар хийдэг Гренланд амттан юм. 

Мактак

11 Шиокара

Нэг дор 10 гаруй төрлийн загасны махыг шараад сар гаруй дарсны дараа Японы шиокара нэртэй амттан бэлэн болдог. 

Шиокара

12 Акутак

Аляскын Эскимочуудын хийж иддэг Акутак амттанг буга, далайн арслан, салмон загас болон төрөл бүрийг жимсээр хийдэг аж. 

Акутак

13 Лютефиск

Норвегичууд энэхүү амттан бэлтгэхдээ загасны махыг желатинд хийн хэдэн өдрийн турш байлгадаг. Дараа нь цэлцэгнүүр шиг болсон загасны махаа шарж юм уу чанаж иддэг байна.

Лютефиск

14 Пагпаг

Филиппин улсад танд Пагпаг нэртэй гудамжны хоол санал болговол тун болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь энэхүү хоолыг бэлтгэхдээ гудамжны хогийн савыг ухаж олсон хүнсний зүйлсийг ашигладаг. Одоогийн байдлаар пагпаг идээд үхсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байгаа ч хоолны хордлогод орох нь баттай юм. 

Пагпаг

6
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()