Үргэлж бусдын яриаг тасалдаг хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

Хүнийг яриаг таслах нь хамгийн бүдүүлэг үйлдлүүдийн нэг бөгөөд зарим хүмүүс зайлшгүй шаардлагаар ийм үйлдэл гаргадаг бол зарим хүмүүс санаатайгаар бусдын яриаг таслан үл хүндэтгэж буйгаа илэрхийлдэг. Ямартай ч ямар зорилготой байх нь үл хамааран ярилцаж буй хүнийхээ үзэл бодлыг бүрэн сонсолгүй өөрийн бодлыг тулгадаг хүнтэй учраа олно гэдэг амаргүй зүйл. Тийм учраас хэрвээ та яриа тасалдаг хүнтэй уулзахаар болсон бол дараах зүйлсийг санаж байх хэрэгтэй.

Үргэлж бусдын яриаг тасалдаг хүмүүстэй хэрхэн харьцах вэ?
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Яриаг нь дуустал сонс

Ямартай ч нөгөө хүнийхээ үгийг дуустал нь сонс. Учир нь тэр чухал зүйл хэлэхийн тулд таны яриаг тасалсан байж магадгүй. Харин тэр зүгээр л таныг яриулахгүйн тулд дэмий чалчиж байгаа бол хэдхэн үг хэлээд л өөрөө амаа хамхих болно. 

Яриаг нь дуустал сонс

2 Хэдий таалагдахгүй байсан ч хүлээцтэй ханд

Дургүй хүргэсэн хүний хэлсэн бүхнийг үгүйсгэх тун амархан, гэхдээ зөвхөн тэвчээр л таныг хол хүрэхэд тусална гэдгийг мартаж болохгүй.

Хэдий таалагдахгүй байсан ч хүлээцтэй ханд

3 Тэд ямар ч үед эелдэг байдаг

Хариутай бол бариутай байдаг учир та түүний яриаг зөрүүлж таслах гэсний хэрэггүй. Харин ч түүнд өөрийгөө илүү эелдэг хүн болохыг мэдрүүлэх хэрэгтэй. 

Тэд ямар ч үед эелдэг байдаг

4 Үл тоомсорло

Хэрвээ таныг яриулахгүй таслаад байвал өөрт нь анхаарал хандуулах хэрэггүй. Ингэж чадвал тэр өөрийг нь хүндлэхгүй байгааг ойлгож ярихаа болино. Бүх зүйл хүссэнээр нь болохгүй байж болно гэдгийг ойлгох нь түүнд сургамж болох болно. 

Үл тоомсорло

5 Өөртөө анхаарч, өөрийгөө тань

Ихэнх тохиолдолд бид сайн зөвлөгч байж чаддаг ч сайн сонсогч байж чаддаггүй. Тийм учраас ярилцагчийнхаа хэлсэн бүгдийг сайн сонсож авах хэрэгтэй. Сайн сонсогч байх нь зарим үед давуу талыг бий болгодог гэдгийг бүү март.

Өөртөө анхаарч, өөрийгөө тань

6 Гүн амьсгаа авч түр завсарла

Ингэснээр танд төрсөн дургүйцэл, уур уцаар гээд ямар ч мэдрэмжийг цаг алдалгүй намжааж болно. Хий дэмий бухимдахын оронд ганц сайхан гүнзгий амьсгаа авчих.

Гүн амьсгаа авч түр завсарла

7 Дургүйцлээ илэрхийл

Хэрвээ танд түүний яриа тасалж байгаа нь огт таалагдахгүй байвал шууд л хэлж орхи. Чухам яаж хэлэх вэ гэдэг л хамгийн чухал. Төрсөн дургүйцлээ тайван бөгөөд эелдгээр хэлбэл та хүссэн үр дүндээ хүрэх болно.

Дургүйцлээ илэрхийл

8 Ярианы сэдвийг өөрчил

Магадгүй та хоёр ямар нэг сэдвээр ярилцлаа гэж бодоход тэрхүү сэдвийн талаар нөгөө хүн илүү мэдлэгтэй, та бараг мэддэггүй байж болно. Энэ тохиолдолд та аль болох мэдэгдэлгүйгээр ярианы сэдвийг өөрчлөх хэрэгтэй. Ингэж чадвал та хоёрын харилцан яриа илүү үр дүнтэй болох болно.

Ярианы сэдвийг өөрчил

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()