Сурталчилгаа (15)
Хаах

Балетчин бүсгүй хоолоо сойхгүйгээр турсан нууцаа дэлгэлээ!

Англи гаралтай Сасси Грегсон-Уильямс (Sassy Gregson-Williams) бол 20 настай балетын бүжигчин бөгөөд хувийн блогоороо дамжуулан дэлхий даяар хэдэн зуун мянган бүсгүйчүүдэд урам зориг өгч яваа бүсгүй юм. Урьд нь тэрээр биеийн жингээ хадгалахын тулд хоолоо сойсноос гадна олон цагийн дасгал сургуулилтын улмаас эрүүл мэндээ хохироодог байжээ. Үүний дараа тэрээр эрүүл мэндээ ямагт нэгт тавьж ирсэн бөгөөд түүний энэ хугацаанд цуглуулсан мэдлэгээс нь суралцацгаая.  

Балетчин бүсгүй хоолоо сойхгүйгээр турсан нууцаа дэлгэлээ!

1 Тэр яг хэн бэ?

Сасси бүр жаахан байхаасаа л балетын бүжигчин болохыг мөрөөддөг байжээ. Тийм учраас тэрээр 13 жилийн турш өдөрт 8 цагаар бэлтгэл хийж ирсэн ба нэг удаагийн бэлтгэлийнхээ үеэр шагайндаа гэмтэл авчээ. Гэтэл түүний гэмтлийн эдгэрэлт маш удаан явагдсан бөгөөд шалтгаан нь хоол, тэжээлийн дутагдалтай холбоотой байсан юм. Чухам энэ л түүний амьдралын эргэлтийн цэг болж тэрээр эрүүл хооллолт, эрүүл мэндийн талаар судалж энэ талаараа блог хөтөлж эхэлсэн байна. Энэ бүхний дараа тэрээр мэргэжлийн балетаа орхиж, зөвхөн өөртөө л бүжиглэдэг болсон бөгөөд удалгүй өөрийн гэсэн балетын сургуулийг нээн охид бүсгүйчүүдэд гоо сайхан, эрүүл мэндийг хэрхэн хослуулах талаар өөрийн зөвлөгөөг өгч, үлгэр дуурайл болж явна.

Тэр яг хэн бэ?

2 Түүний эрүүл хооллолтын дэглэмийн гол зарчим юу вэ?

Сасси нэг л өдөрт бүх зүйлээ өөрчлөөд эрүүл болчхоогүй бөгөөд алхам алхмаар эрүүл амьдралын хэв маягт шилжсэн юм.

Тэрээр юун түрүүнд жимс, ногоо сайн идэхийг зөвлөдөг бөгөөд өдөрт идэж буй нийт хоолныхоо дор хаяж гуравны нэгийг нь жимс, ногоо байлгах хэрэгтэй гэжээ. Энэ зөвлөгөөг дагахын тулд доорх дүрмүүдийг баримтлаарай:

  • Жимснүүдийг нүдэнд харагдахуйц газарт байлгах хэрэгтэй. Юм идмээр санагдах үед нүдэнд тань чихэр бус алим харагдаж, гарт тань баригдаж байх ёстой ажээ.  
  • Ховор болон өмнө нь идэж үзээгүй жимс, ногоог онцгойлон худалдаж аваарай. Энэ нь таны тавган дахь хүнсний төрлийг нэмэгдүүлж, шинэ мэдрэмж төрүүлнэ.

Хүнс, шим тэжээлийн мэргэжилтнүүд нэг аяга хоолны 50% нь ногоо, 25% нь уураг-өөх тос, 25% нь үр тариа байх хэрэгтэй хэмээн зөвлөдөг.

Түүний эрүүл хооллолтын дэглэмийн гол зарчим юу вэ?

Мөн Сасси мах болон боловсруулсан сахрыг хүнснээсээ бүрмөсөн хасжээ. Учир нь түүнд мах болон сахрын орцтой хоол идсэний дараа ядарсан мэдрэмж төрдөг байсан гэнэ. Харин түүний эрүүл хооллолтын хоёр дахь чухал дүрэм бол хэрэгцээгүйг хэрэгтэйгээр солих юм. Жишээ нь:

  • Цагаан будааг бор будаагаар соль.
  • Талхыг овьёос, үр тариагаар соль.
  • Төмсний чипс, шарсан төмсийг лууван, хүрэн манжин, бууцайгаар соль.
  • Үнээний сүүг газрын самар, наргил модны самрын сүүгээр соль.
  • Мөхөөлдөс худалдаж авахын оронд гадилтайг өөрөө бэлтгээд идэж болно.

Мөр тэрээр дараах зөвлөгөөнүүдийг блогийн уншигчиддаа өгчээ:

  • Ходоод хоосон байж огт болохгүй ба урьдчилан хоолныхоо төлөвлөгөөг гаргачихвал эрүүл бус хоол идэх шаардлагагүй болно.
  • Дасгал хийхээс 3 цагийн өмнө самар, авокадо, олив эсвэл түүхий ногоо идээрэй. Харин дасгал дууссаны дараа уураг ихтэй хүнс битгий идээрэй.
  • Боловсруулсан кофе уухаа боль эсвэл какаогаар орлуул.
  • Удаан зажилж, таашаалтайгаар идэж сур.
  • Хоолныхоо калорийг тооцож, идсэн хоол бүрээ бүртгэхийн оронд идсэний дараа өөрт тань ямар мэдрэмж төрж байгаад анхаарлаа хандуулаарай.

3 Сассигийн өдөр тутмын хоол

  • Өглөөний цай: Гадил, бууцай, авокадо, буржгар байцаатай смүүти, овьёосны каш болон наргил модны самрын ус.
  • Өдрийн хоол: Өндөг, загас, самар, навчит ногоотой их хэмжээний салат.
  • Оройн хоол: Цагаан хоолтны бурито, төмс, бүхэл үрийн талхтай сендвич.
  • Амттан: Тэрээр дэлгүүрт зарагддаг боловсруулсан амттануудыг иддэггүй учир өөрийн гараар амттануудаа бэлтгэдэг. Цагаан гурилыг бүхэл үрийн, эрдэнэ шишийн гурил, овьёосоор сольж болно. Мөн сахрын оронд зөгийн бал, артишокийн сироп, зэргийг ашиглаж болно.

Сассигийн өдөр тутмын хоол

4 Тэрээр өөр ямар зөвлөгөө өгсөн бэ?

Тэрээр бүсгүйчүүдэд бүжигчдийн мөрддөг хооллолтоос гадна хэд хэдэн дүрмийг зөвлөжээ. Мөн туранхай бие галбирт хэт дурлах нь хэнийг ч сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг онцолсон байна. Мөн тэрээр дараах дүрмүүдийг хэрэгжүүлж чадвал амьдралд тань маш том өөрчлөлт ирнэ гэдгийг итгэлтэйгээр хэлж байна:

  • Бясалгал хий.
  • Орой бүр тухайн өдөрт тохиолдсон талархахуйц зүйлсийн жагсаалтыг гарган тэмдэглэж бай.
  • Өдөрт дор хаяж 8 цаг унтаж амар.
  • Зорилгоо ахин эргэж хар: Гоё биетэй болно гэхээс илүү эрүүл биетэй болно хэмээн зорь.
  • Маргааш гэж бүү хойшлуул, өнөөдөр л эхэл.

Тэрээр өөр ямар зөвлөгөө өгсөн бэ?

Магадгүй та илүү их ногоо, жимс идэх хэрэгтэй, спортоор хичээллэх хэрэгтэй, эрүүл мэнддээ анхаарах ёстой гэдгийг мэдэж байж магадгүй. Гэвч хэрэгтэй гэдгийг нь мэдэж байх, яг одоо босоод хийх хоёр огт өөр зүйл юм шүү.

18
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()