Сурталчилгаа (15)
Хаах

Хэзээ нэгэн цагт таны аминд орох аргууд

Амьдралд гэнэтийн зүйл маш ихээр тохиолддог. Хэдийгээр бид ажлаа тараад харих замд ямар нэгэн онцын зүйл тохиолдохгүй гэдэгт итгэлтэй байдаг ч энэ бол тохиолдохгүй гэсэн баталгаа биш юм. Тиймдээ ч хүн бүрийн амьдралд азтай эсвэл золгүй явдлууд тохиолддог бөгөөд бид энэ бүхнээс хол байж хэзээ ч чадахгүй. Ингээд бид танд тохиолдож болзошгүй аюулаас сэргийлэх бяцхан арга залийг хүргэхээр бэлтгээд байна. 

Хэзээ нэгэн цагт таны аминд орох аргууд

1 Хэн нэгэн тань руу довтлох үед хурц гэрэл таныг хамгаална

Хурц гэрэлтэй жижиг гар чийдэн таныг гэнэтийн дайралтын үед найдвартай хамгаалах болно. Гар чийдэнгийн хурц гэрлийг дээрэмчний нүд рүү тусгавал халдагч этгээдийн нүд хэсэг хугацаанд цочролд орох бөгөөд энэ хугацаанд та зугтааж амжина.

Хэн нэгэн тань руу довтлох үед хурц гэрэл таныг хамгаална

2 Шинэ газар луу явахдаа харшлын эсрэг эм авч яв

Аялал хэдийгээр сайхан ч санаанд оромгүй явдлуудаар дүүрэн. Хэдийгээр та эрүүл мэндийн ямар нэгэн асуудалгүй байсан ч таны бие организм шинэ уур амьсгал, хоол, ургамал гэх мэт шинэлэг зүйлсэд хариу урвал үзүүлэх магадлалтай. Энэ тохиолдолд харшлын эм танд заавал хэрэг болно. 

Шинэ газар луу явахдаа харшлын эсрэг эм авч яв

3 Хүнсний сод гал унтраахад тустай

Жижиг хэмжээтэй гал гарах үед таны хажууд ямар нэгэн ус эсвэл гал унтраах төхөөрөмж байхгүй байвал та хүнсний сода ашиглаж болно. Хэрвээ плиткан дээр тос асгарснаас үүдэн гал гарсан бол ус галыг улам ихэсгэх болно. Харин хүнсний сод нь тосыг өөртөө хурдан шингээж галыг унтраахад тустай. 

Хүнсний сод гал унтраахад тустай

4 Гал гарч буй байрнаас гарах боломжгүй бол доош суугаарай

Гал гарч байгаа байрнаас гарах боломжгүй болсон тохиолдолд газар сууж, даавуугаар хамраа дарж амьсгалаарай. Энэ нь утаа залгихаас сэргийлж, тусламж иртэл аюулыг багасгах болно. Гал гарах үед утаа дээш хөөрдөг тул агаарын доод урсгалд утаа очих нь бага байдаг. 

Гал гарч буй байрнаас гарах боломжгүй бол доош суугаарай

5 Хэн нэгэн бэртэж, гадны биет биед нь үлдсэн бол битгий гаргаарай

Хэрвээ таны биед хутга юм уу ямар нэгэн гадны биет зоогдсон бол сугалж авч огтхон ч болохгүй. Энэ нь таны биед сөрөг үр дагавартай бөгөөд гадны биетийг сугалж авснаар их хэмжээний цус алдах магадлалтай. Үүний оронд яаралтай цус тогтоох арга хэмжээ авч эмчид хандаарай.

Хэн нэгэн бэртэж, гадны биет биед нь үлдсэн бол битгий гаргаарай

6 Олон нийтийн газар хэн нэгнээс тусламж гуйж байвал тодорхой хүнээс асуу

Олон нийтийн газар явж байхад хэн нэгний бие муудах тохиолдол гарч болно. Гэвч энэ тохиолдолд гадуур явж буй иргэдээс туслах нэгэн цөөн байдаг. Үүний хамгийн гол шалтгаан нь бусад хүн танд туслах байх гэсэн хүмүүсийн итгэл юм. Тиймээс хэрвээ танд яаралтай хэн нэгний тусламж авах хэрэг гарвал шууд тодорхой хүнд хандах хэрэгтэй. Жишээлбэл:Улаан цамцтай залуу надад туслаач гэх мэт. 

Олон нийтийн газар хэн нэгнээс тусламж гуйж байвал тодорхой хүнээс асуу

7 Усны эргүүлгээс хэрхэн аврагдах вэ?

Хэрвээ та усан эргүүлэгт орсон бол дараах арга замаар өөрийгөө авраарай. Айх хэрэггүй гэдгийг мартаж болохгүй.

  • Эргүүлэгтэй тэмцэхийн оронд эргүүлгэний чиглэлийн дагуу сэлж, эргүүлгэний төвөөс гарахыг хичээгээрэй.
  • Хэрвээ хүч тань хүрэхгүй бол гүн амьсгал аваад ус руугаа шумбах хэрэгтэй. Ингээд усан дотор усны эргүүлгэний төв рүү бус харин зах руу чиглэх урсгалыг олоорой. 
  • Харин эргүүлэг дотор ямар нэг биет /мод, чулуу/ байвал хөлөө урагш жийж амин чухал эрхтнүүдээ хамгаалаарай. 

Усны эргүүлгээс хэрхэн аврагдах вэ?

Ингээд эцэст нь хүн бүрт ямар ч азгүй явдал тохиолдох боломжтой учир үргэлж болгоомжтой байгаарай. 

65
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()