Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?

Бие организм унтаж байх үедээ асар их эрч хүч цуглуулж байдаг. Тиймээс нойр дутах, нойргүй хонох, цаг солигдох зэрэг нь эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулж магадгүй юм. Тэгвэл бид энэ удаа хүний нас болон нойр хоорондын хамаарал болон өөр бусад сонирхолтой баримтуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэдэн настай хүн хэчнээн цаг унтах ёстой вэ?
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

Ихэнх судалгаанууд дээр хүнийг 8 цаг унтах ёстой хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд энэ нь нас насны онцлогоос хамаарч өөр өөр байдаг байна. Харин энэ талаар Харвардын их сургуулийн профессор Чарьлз Кейслер (Charles Keisler) нэгэн сонирхолтой туршилт хийсэн ба хүний насны ялгаа болон унтах цаг хоорондын хамаарлыг тогтоон гаргажээ.

Хэдэн цаг унтах хэрэгтэй вэ?

2 Унтах цаг

  • Дөнгөж төрсөн хүүхэд (0-3 сар) - 15-20 цаг
  • Нялх хүүхэд (4-11 сар) - 14-17 цаг
  • Хүүхдүүд (3-5 нас) - 12-15 цаг
  • Сургуулийн өмнөх нас (6-13 нас) - 11-14 цаг
  • Өсвөр насныхан (14-17 нас) - 9-11 цаг
  • Залуу нас (18-25 нас) - 8-10 цаг
  • Насанд хүрэгчид (26-64 нас) - 7-9 цаг
  • Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг 

Унтах цаг

3 Гэвч хэрэв унтаж чадахгүй бол яах вэ?

  • Өдрийн цагаар аль болохоор өөрийгөө гэрэлд байлгаж, оройгоор ойр орчмынхоо гэрлүүдийг багасгаж, бүдгэрүүлэх
  • Сэрэнгүүтээ гэрлээ асааж, хөшгөө нээх
  • Өглөө бүр нарны гэрэл авах буюу гарч алхах, гүйх
  • Ажил дээрээ ширээгээ цонх руу харуулж байрлуулах

Гэвч хэрэв унтаж чадахгүй бол яах вэ?

  • Үд дунд дуг хийх, гэхдээ 20 минутаас хэтрүүлбэл шөнийн нойрыг үймүүлнэ. Энэ нь танд бодит байдлаас хэтийдсэн мэт санагдаж магадгүй ч ажлын байрандаа ор байгуулж, ажилчиддаа үд дунд дуг хийхийг санал болгодог компаний тоо нэмэгдэж байгаа юм.
  • Унтахаасаа дор хаяж нэг цагийн өмнө бүх цахилгаан хэрэгслээ унтраах
  • Унтлагын өрөөндөө цахилгаан хэрэгслээс татгалзаж бүдэг гэрэлд ном унших

  • Хэрэв танд зайлшгүй шаардлага тулгарвал цахилгаан хэрэгслүүдийнхээ гэрлийг бүдэг тохиргоонд оруулж, цэнхэр гэрлийг бууруулах
  • Орондоо орохын өмнө халуун душ, ваннанд орох нь биеийн дулааныг нэмэгдүүлж тайван амрах нөхцөлийг бүрдүүлдэг
  • Унтлагын өрөөнийхөө дулааны хэмийг 20 градус байлгаж, хөлөө дааруулж болохгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()